“Их засаг” их сургууль блокчейн технологид суурилсан Монголын анхны сургууль болохоор төсөл эхлүүлснээ зарлалаа.
Оюутны хуурамч бүртгэл, хуурамч дүн, хуурамч диплом гэсэн ойлголтыг халах зорилгоор уг технологийг нэвтрүүлээд байгаа бөгөөд өнөөдөр төслийг албан ёсоор эхлүүлж, санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Төсөл хэрэгжүүлснээр ямар давуу тал гарах талаар төслийг хэрэгжүүлэгч “Дата сайнс” ХХК-ийн гүйцэтгэх захирал, төслийн ерөнхий зохицуулагч Б.Мөнх-Эрдэнэ,
-Блокчейн технологи дээр суурилсан их сургуулийн бүртгэлийн системийн танилцуулж байна. Ингэснээр үндсэн бүртгэл хамгийн шударга, нээлттэй, хэн ч өөрчлөх боломжгүй давуу талтай болж байгаа юм. “Их засаг” их сургуулийн төгсөгчид хаана ч очсон энэ дипломыг үзүүлэхэд блокчейн технологи дээр бүртгэгдсэн учир баталгаатай, 5000 оюутан төгсөхөд 5001 болж өөрчлөгдөх боломжгүй болж байна. Ямар ч технологийн шийдлийг шударга үнэн болдог давуу талтай.
Манай байгууллага энэ системийг жил гаруйн дотор боловсруулсан. Хамгийн эхний нэвтрүүлсэн сургууль нь “Их засаг” болж байна. Цаашид төрийн өмчийн их сургуулиуд төдийгүй дунд сургуулиудад ч нэвтрүүлэх боломжтой.
Блокчейн технологи нэвтрүүлснээр зөвхөн диплом бус тухайн суралцагчийн суралцаж эхэлсэн цагаас хойшхи бүх дүн, мэдээлэл нь бүртгэгдэх юм гэдгийг хэллээ.
Харин дэлхий нийтэд уг технологийн хэрэглээ ямар байгаа талаар “ICT” группийн гүйцэтгэх захирал Г.Лхамсүрэн
“Блокчейн технологи гэхээр иргэдийн дунд технологи талаас бус биткойн гэж хардаг. Блокчейн бол цахим ертөнцийн дөрөв дэх том хувьсгал гэж үздэг. Бид өнөөдөр “Их Засаг” их сургуулийн бүртгэлийг блокчейн технологид оруулж байна. Энэ нь дэлхий дээр анхдагчдын нэг болж байна. Олон улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт Москвагийн Санхүүгийн их сургууль өөрсдийн бүртгэлийг блокчейн болгосон. Өнгөрсөн онд Английн Холлборн коллеж мөн бүртгэлээ ийм болгосон. Дэлхийн маш олон том сургууль дипломоо цаасаар хэвлэж, дахин баталгаажуулах шаардлагагүй болсноо мэдэгдсэн.
2019 оноос эхлээд “Их Засаг” их сургуулийн төгсөгчид дипломоо хаяж үрэгдүүлбэл дахин авахгүй, хэн нэгэнд дипломоо батлах шаардлагагүй болж байгаагаараа онцлог. Ингэснээр сургуулийн дидлом үнэ цэнтэй болоод зогсохгүй, дэлхийн аль ч улс оронд өөрийн дипломыг цахим орчинд үзүүлэх боломжтой болж байгаа юм.
Блокчейн технологийг зөвхөн их сургуулийн бүртгэлд бус эд хөрөнгө, оюуны өмч, улсын бүртгэл гэх мэт бүх төрлийн бүртгэлийг хийх боломжтой. “Их Засаг” их сургуулийн зүгээс санаачилга гарган, технологийг нэвтрүүлж, дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж, дэлхийн блокчейний системд бүртгэлтэй болж байгаад талархаж байна. Энэ жишгээр Монголын боловсрол, эрүүл мэндийн салбар энэ технологийг нэвтрүүлж, цаг зав, мөнгөө хэмнэх боломж нээгдэж байна” гэдгийг онцолсон.
Төслийн санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Учрал оролцсон бөгөөд манай улсад байгаа олон бүртгэл давхцаж байгаа төдийгүй төр өөртөө байгаа мэдээллийг эргэн иргэдээс батлахыг шаардаж байгааг зогсоохын тулд бүх салбар зоригтой хөдлөх ёстой гэдгийг хэлж байв. Энэ ч утгаараа их сургууль өөртөө байгаа мэдээллийг шаардах бус, дэлхийн аль ч оронд оччихоод дипломоо батлах, дүнгээ харахын тулд сургалтын албаны үүдэнд дугаарладаг байдлыг зогсооход чухал нөлөөтэй гэж ойлгож байгаагаа хэлэв.
Мөн блокчейн технологи бол тухайн байгууллага, сургуулийг хамгийн шударга гэдгийг батлах батламж болно гэдгийг ч онцолсон бөгөөд төрийн үйл ажиллагааг блокчейн технологид суурилуулахаар ажиллана гэдгээ хэлсэн юм.
“Их Засаг” их сургууль 2019 оноос энэ технологийг нэвтрүүлж, тухайн оны төгсөгчид блокчейн технологид суурилсан бүртгэлд хамрагдах юм байна.