“Дээлтэй Монгол” наадмыг 12 дахь жилдээ жанжин Д.Сүхбаатарын талбайд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, “Монгол Костюмс” ХХК хамтран уламжлал ёсоор энэ сарын 10-нд зохион байгуулна.
Тус наадам өнгөрсөн хугацаанд нүүдэлчдийн соёл, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэлийг сурталчлан жуулчдын сонирхлыг татсан томоохон үйл ажиллагааны нэг болжээ. Жил жилийн наадам өөрийн гэсэн өнгө төрхтэй болдог. Энэ жилийн “Дээлтэй Монгол” наадамд БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын зочид төлөөлөгчид оролцоно.
Мөн Монгол наадгайн өргөө, Дээл урлалын өргөө, Язгуур урлагийн өргөө, Хөгжмийн өргөө, Уран бичлэгийн өргөө, Казах түмний өргөө зэрэг өөр өөрсдийн онцлог бүхий гэр хотхоноор зочлон саатсан иргэд, жуулчдад Монгол үндэсний зан заншил, уламжлал, өв соёлыг таниулах юм байна.
Арга хэмжээний үеэр Монгол үндэстэн ястны хувцас, гоёл чимэглэлээ гайхуулах үндэсний хувцасны коллекциудыг танилцуулахаас гадна, эртний Монголын язгуур соёлын нэг, эв нэгдлийн бэлгэдэл болох тойрон бүжгийг толилуулан хурсан олонтой хамт бүжнэ гэв.
Өмнөх жилүүдийн адил нийслэлийн дүүргүүдийн шилдэг үндэсний хувцастай парад алхана. Мөн оролцогчдын дунд сонгон шалгаруулалт явуулж, шилдэг зохион байгуулалттай оролцсон дүүрэг, хамгийн сайхан дээлтэй хос, шилдэг үндэсний хувцастай гадаад оролцогч, шилдэг эрэгтэй, эмэгтэй үндэсний хувцастай оролцогч, шилдэг хүүхэд, шилдэг байгууллагыг тодруулах юм.
Шилдэг оролцогчдын шалгаруулалтад оролцох иргэд бичиг баримттайгаа талбай дээрх “Зохион байгуулагчдын асар”-т ирж бүртгүүлэн, шалгаруулалтад оролцох мандатаа авна. Баярын жагсаалд оролцох байгууллагууд энэ сарын 9-нийг дуустал ажлын цагаар 70128687 тоот утсаар бүртгүүлнэ үү гэж нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх мэдээллээ.