“Хятадын Олон улсын Импортын анхдугаар үзэсгэлэн” яармагийн талаар мэдээлэх “Гэрэгэ 365” уулзалт өчигдөр боллоо. БНХАУ-д болох үзэсгэлэн яармагт Шанхайн бизнес менежментийн “ЭЙ АР ЭН” ХХК Монголын тэнхимийг албан ёсоор хариуцахаар болжээ.
Тус компанийн гүйцэтгэх захирал Г.Соёмбо: “Бид Монголд үйлдвэрлэл явуулдаг аж ахуй нэгжүүдтэй хамтран олон улсын үзэсгэлэнд зургаан өдрийн турш оролцоно. Мөн 365 өдрийн туршид тус экспод оролцогч байгууллагуудын бүтээгдэхүүнийг онцгой эрхээр олон улсын зах зээлд нийлүүлэх, сурталчлах, гадны хөрөнгө оруулагчидтай холбох ажлыг хариуцна” гэв.
Шанхай хотод бүтэн жилийн турш зохион байгуулах уг үзэсгэлэн яармагт дэлхийн 124 орны тэргүүлэгч аж ахуй нэгжүүд, хөрөнгө оруулагчид оролцох юм байна. Тэд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бизнесийн шинэ түншлэлтэй болох, туршлага солилцон хамтран ажиллах өргөн цар хүрээ бүхий томоохон арга хэмжээ гэж энэ үзэсгэлэнг үздэг байна. Үзэсгэлэн энэ оны арван нэгдүгээр сарын 5-10-нд болно.
Эдийн засаг судлаач Л.Оюун: “Энэ үзэсгэлэнд оролцсоноор аж ахуй нэгжүүд олон улсын техник технологиос суралцаж, хөрөнгө оруулалт татах боломжтой. Үүнээс гадна дэлхийн стандартад бараа бүтээгдэхүүнээ нийцүүлэхийн тулд юу хэрэгтэй, технологийн дэвшлийг үйлдвэрлэлд хэрхэн ашиглах тухай ойлголтыг олж авах боломжтой. Нэг үгээр дэлхийн зах зээлд гарах үүд нээгдэнэ.” гэв
Энэхүү үзэсгэлэн яармаг нь ухаалаг, өндөр зэрэглэлийн тоноглол, автомашин, шинэ дэвшилтэт технологи, инновацийн зохиомж, хувцас, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүнсний болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, соёл боловсрол, аялал жуулчлалын үйлчилгээ, эмнэлгийн тоног төхөөрөмж, эм үйлдвэрлэл гэсэн зэрэг чиглэлээр явагдана.
Г.Ундрах