“Улаанбаатарын өвлийн наадам” үйл ажиллагааны нэг хэсэг болох гэр бүлийн буухиа тэмцээн болон олс таталтын тэмцээнийг энэ амралтын өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.
Гэр бүлийн буухиа тэмцээнд нэг багийн бүрэлдэхүүн /аав, ээж, эсвэл эмээ, өвөө, 12 хүртэл насны 1 хүүхэд/ 3 гишүүнтэй байх бол олс таталтын тэмцээний нэг баг 5 эрэгтэй, 3 эмэгтэй гишүүдийн бүрэлдэхүүнтэй байна.
Гэр бүлийн буухиа тэмцээн 11.00-13.00 цагийн хооронд, олс таталтын тэмцээнийг тухайн өдрүүдийн 13.00-16.00 цагийн хооронд болно.
Тэмцээн тус бүрт эхний 1, 2, 3 байр эзэлсэн багуудыг өргөмжлөл, ивээн тэтгэгч байгууллагын шагналаар шагнах юм байна.
“Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр зохиогдох уралдаан тэмцээн болон ивээн тэтгэгчдийн нийт шагналын сан 10 сая төгрөг.