Ахмад настан, хүүхдүүдийн эрүүл орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг нэмэх зорилгоор Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу 120 мянгатын автобусны буудлын ойролцоох "Шинэ Хан-Уул" цэцэрлэгт хүрээлэнг тохижуулжээ.
Баавгай, буга, хэрэм зэрэг 50 гаруй зүйлийн 200 гаруй амьтны баримал байрлуулсан байна. Үүнээс гадна эвдэрч гэмтсэн тоглоомуудыг засан, орчныг камержуулж, усалгааны систем байрлуулан, цэцэрлэгжүүлжээ. Энэ ажлыг “Эко Хан-Уул” төслийн хүрээнд 49 орчим сая төгрөгийн өртгөөр хийсэн байна.
Хан-Уул дүүргийн ИТХ-ын даргын зөвлөх, Хан-Уул дүүргийн 1-р хорооны засаг дарга Л.Баярдалай:
“Бид Хан-Уул дүүргийг эко дүүрэг болгон хөгжүүлэх зорилготой. Эдгээр баримал эко орчин бүрдүүлэхээс гадна хүүхдүүдийн сонирхлыг татна” гэв.
Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд 4000-5000 ам.метр талбайг зүлэгжүүлж, мод тарихад 200 гаруй сая төгрөг зарцуулжээ. Иргэд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх эко зурвас байгуулах, дахин төлөвлөлтийн ажил өрнүүлэх, хуучны барилгуудыг засах ажлуудыг иж бүрнээр нь хийх юм байна.
Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны иргэн: “Шинэ Хан-Уул цэцэрлэгт хүрээлэнг байгуулахаас өмнө энэ газарт хууль бусаар барилга барих гэж оролдож байлаа. Хорооны оршин суугчид бид түр хороо байгуулж тэмцэж, шүүхдэж байж авч үлдсэн юм. Шүүх хуралд төлөөлөл болон оролцож явсан таван хүний нэг нь би. Өнөөдөр ийм сайхан тохижилттой болж, хүүхдүүд тоглох талбайтай, ахмадууд нарлах тухтай орчин бүрдсэнд маш их баярладаг. Тухайн үед зөв зүйлийн төлөө тэмцэж явжээ гэж одоо боддог юм” гэв.