Мянга мянган Хонконгийн оршин суугчид Ням гарагт Хятадын хатуу бодлогын эсрэг жагслаа. Хөгжлийг бэрхшээлтэй иргэд, залуучууд, хүүхдээ дагуулсан гэр бүл зэрэг 5000 гаруй эсэргүүцэгчид жагссан юм. Хонконг 1997 онд “Нэг улс, хоёр систем” бүтцийн дор Хятад улсын эрх мэдэлд оржээ.
Хонконгын удирдагч Кэрри Лам “Бид ямар ч айдасгүйгээр төв засгийн газартай хэлэлцэнэ. Бид үндэсний аюулгүй байдал, чухал хуулиуд, үндсэн хуулийн хүрээнд харилцан ойлголцолд хүрнэ” гэж мэдэгдлээ.
Энэ жилийн сүүлээр “Greater Bay Area” төсөл буюу Хонконг, Хятадыг холбосон өндөр хурдны төмөр зам, гүүр нээлтээ хийнэ. Энэхүү төслөөр “Pearl River Delta”-тай хотыг нэгтгэж, Хонконг болон эх газрын мөнгөний эргэлт, хүмүүсийн урсгалыг сайжруулах юм. Ардчиллыг дэмжигч Мартин Ли уг төсөл Хонконгийг уусгах бодлогод түлхэц болно гэж үзжээ.
Бээжин Хонконгийн ардчиллыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, 2014 оноос хойш олон эсэргүүцэл гарснаар Хятадын өсч буй түрэмгийллийн эсрэг дургүйцэл улам гүнзгийрсэн юм.
Хонконг ардчиллын төлөө тэмцэж, Бээжин хатуу байр суурьтай хэвээр байна. Зарим оршин суугчид тус улсын автономит онцгой эрх аажмаар суларч байгааг хэллээ.
Эх сурвалж: Reuters, Fox news