Хөлбөмбөгийн их баяр наадам буюу 21 дэх удаагийн ДАШТ ОХУ-ын 11 хот 12 цэнгэлдэх хүрээлэнд тун гайхалтай зохион байгуулагдаж байгаа билээ. Тэмцээний эхний өдрөөс хойш хагас сар гаруй хугацаа өнгөрөөд байгаа энэ үед анх удаагаа хөлбөмбөгийн томоохон тэмцээн зохион байгуулж байгаа ОХУ дээд зэрэглэлийн өндөр зохион байгуулалттай байгааг дурьдах нь зүйтэй.
Гэхдээ ОХУ тэмцээнийг сайн зохион байгуулахаас илүүтэй Оросын 144 сая ард түмний “Цөс”-ийг хөөргөж байгаа нэг зүйл бол Оросын хөлбөмбөгийн шигшээ багийн ялгуусан амжилт. Хуучин цагийн хүчирхэг Зөвлөлт холбоот улс задран олон улсууд тусгаар тогтнолоо тогтоосоны дараа ОХУ-ын шигшээ баг ДАШТ-ий хасагдах шатанд хараахан шалгарч чадаагүй байсан юм. 1990 оноос хойш ердөө гурван удаа Дэлхийн хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээнд “ Тоосоо өргөсөн “ ч хэсгийн шатнаас цаашилж чадаагүй Оросууд энэ удаагийн Дэлхийн аваргад шинэ түүхээ бичсээр байна.
Уламжлал ёсоор “А” хэсгийн тэргүүн багаар сонгогдон нээлтийн тоглолтод Саудын Арабын шигшээ багт “Сүр” хүчийг үзүүлэн 5-0р буулган авснаар шөвгийн найм хүртэлх замаа гайхалтай зассан Оросууд хэсгийн сүүлийн тоглолтод Уругвайн шигшээ багт 3-0 ялагдал хүлээсний дараагаар олон хүмүүс ОХУ-ын сайн тоглолтыг үгүйсгэж байсан нь лавтай. Хэсгийн шатнаас дэд байраар шалгарч шөвгийн 16-д хүчирхэг Испанийн шигшээ багтай тоглоход ОХУ-ыг дараагийн шатанд шалгарана гэдэгт итгэж байсан хүмүүс цөөн байсан ч эцсийн мөч хүртэл тэмцсэн Оросууд шигшээ багийнхаа түүхэнд тодоор үлдэх ялалт байгуулан шөвгийн наймд шалгаран үлдээд байна.
ОХУ-ын шигшээ баг хамгийн сүүлд энэ шатанд тэртээ 48 жилийн өмнө Зөвлөлт холбоот улсын нэр дор тоглож байсан юм. Түүхийг шинэ хуудасыг бичиж буй ОХУ-ын шигшээ баг шөвгийн наймд Хорватын шигшээ багтай 7р сарын 8-ний өдөр 02:00 цагт Сочи хотын Фишт цэнгэлдэх хүрээлэнд тоглоно.