Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гуравдугаар сарын 25-наас тавдугаар сарын 30-ны өдөр хүртэл хүнсний компаниудад шалгалт хийжээ.
Шалгалтын явцад давхардсан тоогоор 1582 зөрчил илрүүлэн, газар дээр нь болон богино хугацаанд 798 зөрчлийг арилгуулж, улсын /ахлах/ байцаагчийн зөрчил арилгуулах тухай хугацаатай 122 албан шаардлага, 32 албан даалгавар өгчээ. Үр дүнг тооцоход хэрэгжилт 73 хувьтай байна.
Шалгалтын явцад илэрсэн зөрчилтэй холбогдуулан хялбаршуулсан журмаар зөрчлийн 84 хэрэг, зөрчлийн 2 хэрэг нээж, 42 аж ахуйн нэгжид 42.6 сая, 44 иргэнд 9 сая нийт 51.6 сая төгрөгийн торгууль шийтгэвэр ногдуулж, бүрэн барагдуулсан байна.
Хадгалалтын хугацаа дууссан, чанар, аюулгүйн шаардлага хангаагүй, муудсан, 44 нэр төрлийн 240 ширхэг, 1.2кг 851.883 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг устгуулахаар болжээ.
- Боса импекс ХХК-ний Малайз улсаас импортолсон хаяг шошгын зөрчилтэй 21.000.000 төгрөгний 26 сая ширхэг хүнсний бүтээгдэхүүний /cloud 9/ татан авалтыг хийлгүүлж, хаяг шошгын зөрчлийг арилгуулж ажиллаа.
- Шалгалтын явцад авсан шинжилгээгээр эерэг үзүүлэлттэй гарсан 5 бүтээгдэхүүнд улсын байцаагч дүгнэлт үйлдэж, зөрчил гаргасан этгээдүүдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу 1300,0 мянган төгрөгийн шийтгэвэр тооцсон байна.
- Худалдааны газруудад илэрсэн зөрчлийг арилгуулах, эрсдлийг бууруулах зорилгоор нийт 142 удаа, 237 худалдааны газрын 1672 ажиллагсдыг хамруулан байгууллагын сургалт зохион байгуулж, 36 төрлийн гарын авлага, зөвлөмж боловсруулан, 1630 гаруй ширхгийг тараасан.
Дараах нийтлэг зөрчил илэрч байна. Үүнд:
- Шалгагдсан газруудын 10.5 хувь нь Хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдаалсан. /Сас-Интернэшнл, Намуун зул, Дельта фүүд ХХК/
- Шалгагдсан газруудын 54 хувь нь жижиглэн савласан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгод заасан мэдээлэл шаардлага хангахгүй зөвхөн үнэ, он сарыг тэмдэглэсэн, 36 хувь нь шошгын зөрчилтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдаалсан нь /Агь өлзийт, Буянт цагаан хад, Шандаст хээр, Онги буяант ХХК/
- 47 хувь нь стандартын шаардлагад нийцсэн өөрийн тээврийн хэрэгсэлгүй, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэхдээ температурыг нь хэмждэггүй / Шелкуньчик, Сиркл чейн ХХК/
- 35 хувь нь дотоод хяналтын журамтай боловч бүрэн мөрддөггүй, дотоод хяналтын үр дүнгээ тооцож ажилладаггүй, 128 газар буюу 54 хувь нь илэрсэн зөрчил дутагдлыг арилгахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлдэггүй /ТТЕМ, Замилан тая мед ХХК-д/
- 59 хувь нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтөлж хэвшээгүй /Говь түшээ, Монгол глобал, Гурван эвтэн ХХК/
- Шалгагдсан газруудын 99 газар буюу 43.4 хувь нь барилга, байгууламжийг худалдааны зориулалтаар өөрчлөн засварлахдаа зураг, төслийг мэргэжлийн байгууллагаар хянуулаагүй, зураг төсөлгүй, 111 газар буюу 48.6 хувь нь гадаад орчны зам, талбайг хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэрэгцээг хангахаар зохион байгуулаагүй./Эвривайн ХХК, Сэрсэн тал ХХК, Од сарнай ХХК, Хараат номгон ХХК, /
- Нийт 141 газар буюу 61.8 хувь нь цахилгаан тасарсан үед ажиллуулах нөөц үүсгүүргүй, 85 газар буюу 37.2 хувь нь агааржуулалтын систем нь хэвийн ажиллагаагүй, буруу суурилуулсан, агааржуулалтын хоолойны орох, гарах хэсгүүдэд торон хаалтгүй /Дэр зод ХХК, Эрхэмбүрд ХХК, /
- 129 газар буюу 56.5 хувь нь ажиллагсдаа хүнсний талаарх хууль тогтоомж, ариун цэвэр, эрүүл ахуйн мэдлэг олгох сургалтанд хамруулдаггүй, бүртгэл хөтөлдөггүй /Ообүкүро ХХК, Гал мөнх дөл ХХК, Орхон саруул ХХК/
- Шалгагдсан газруудын 120 буюу 52.6 хувь нь хөргөгч, хөлдөөгч, агуулахыг цэвэрлэж халдваргүйжүүлсэн байдалд хяналт тавьж, бүртгэл хөтөлдөггүй нь /Мөнх ирээдүй мухлаг, Сангийн далай мухлаг, Шижир ану ХХК, Сувд хүрээ ХХК, Тиса ХХК/
- Хяналт шалгалтын явцад авсан шинжилгээгээр хүнсний бүтээгдэхүүний 5 буюу 3.3 хувь нь эерэг үзүүлэлттэй /бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн/ гарсан зөрчлүүд илэрлээ.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР