gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.29
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Я.Ганболд: Мялзан гарах нь гэж анхааруулсан ч тоогоогүй, 7 тэрбум төгрөг зарлагадан, 6000 бөхөнгөө алдлаа

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2018-06-30
0
Twitter logo

Мал эмнэлгийн хүрээлэнгийн Эм, хор судлалын лабораторийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, шинжлэх ухааны доктор, профессор Я.Ганболдтой ярилцлаа. Харшилтай иргэд түүнийг царцааны бэлдмэлийг бүтээсэн гэдгээр нь илүү сайн таньдаг. Тэрээр 1990 оноос хойш хийсэн судалгаагаа бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж чадсан цөөн эрдэмтний нэг. 

ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГАД МОНГОЛЫН УНАГАН ЦАРЦАА ЭМИЙН ТҮҮХИЙ ЭД МӨН ГЭДГИЙГ АНХ УДАА БҮРТГҮҮЛСЭН

-Царцааны бэлдмэлийн судалгаагаа та хэзээ эхэлсэн бэ?
-1990 онд эхэлсэн. Тухайн үед Хөдөө аж ахуйн яамнаас тушаал гарган, ардын уламжлалт мал эмчилгээний аргуудыг судлах даалгавар өгсөн юм. Ер нь манай эрдэмтэд ургамал, эрдсээ маш сайн судалсан. Одоо ч үргэлжлүүлэн судалж байна. Харин амьтны гаралтай түүхий эдээ орхигдуулсан. Академич Ц.Хайдав цох хорхойг, н.Зориг гэж хүн хойлгийн махыг судалсан. Тэр үеийн шинжлэх ухаан бодлогодоо захирагддаг, яамтайгаа нягт хамтын ажиллагаатай байв. Ингээд бид шавжийн гаралтай түүхий эд, түүн дотор царцааны гаралтай түүхий эд судалъя гэж тохиролцсон юм. Дээр үеийн судруудыг үзэхэд сүрьеэ, амьсгалын замын өвчнүүд, гуурсан хоолойн багтраа, төл малын өвчнийг царцаагаар эмчилдэг байжээ.

Бид хими, эм судлалын үүднээс энэ дотор ямар бодис агуулж байна, тэдгээр бодис ямар үйлчилгээ үзүүлдгийг судалсан. Миний багш Төрийн шагналт, шинжлэх ухааны нээлтийн эзэн, доктор Хашбатын Тумбаа гэж хүн бий. Тэр хүний удирдлага дор 1993 онд судалгаа, туршилтын ажлаа эхэлж, бэлдмэлийн анхны загвараа гаргасан юм.

Царцааны далавч шарх анагаахад их сайн.

Амьтан дээр туршилт хийх явцад царцааны бэлдмэл уушги цэвэрлэх, цэр ховхлох үйлчилгээг нь илрүүлсэн. Тэр үед одоогийнх шиг савлагаа байсангүй. 330 мл-ийн шар айрагны шилэнд эмээ хийнэ. Зоогийн газруудаар явж, шил цуглуулдаг байв.

Загвараа гаргасны дараа мал, амьтны бие махбод, эрхтэн, тогтолцоонд
/шээс ялгаруулах систем, амьсгалын зам, тархи мэдрэл зэрэгт/ ямар нөлөө үзүүлж байгааг судалсан. Ингээд 2008 онд энэ технологи боловсруулах ажилдаа орсон юм.

-Нийт 15 жил зарцуулжээ.
-Шинжлэх ухааны судалгааг ийм хугацаанд л хийдэг. Одоо энэ бэлдмэлийг ханиад, үрэвсэл гэх мэт амьсгалын замын бүх төрлийн өвчнийг анагаахад ашиглаж байна. Мөн лууль, шарилж, тоос, утааны гаралтай харшилд хэрэглэж байна. Жижиг савлагаатайг нь хүн эмнэлэгт, томыг нь мал эмнэлэгт ашигладаг. Анх 330 мл байснаа 30 мл болж, хэмжээг нь бууруулсан. Концентрацыг нь өсгөн, тээвэрлэх, агуулахад амар хялбар болгосон. Энэ бэлдмэл 16 төрлийн амин хүчил агуулдаг. 

-Түүхий эдээ хэрхэн бэлддэг вэ?
-Тал хээр, говийн нутгаас бэлддэг. Тариалангийн талбай, уулаар байдаг болон нүүдлийн царцаа авдаггүй. Монголд 103 төрлийн царцаа бий. Дундговь, Өмнөговь, Өвөрхангайгаас унаган царцааг л дээж болгон авдаг. Говийн ургамлууд тэсвэр сайтай, мөртөө хамгийн чухал бодис агуулдаг. Царцаа тэдгээрийг идэж, биологийн бодис бэлэн болгодог амьд “үйлдвэр”. Бид зөвхөн гэдсийг нь хэрэглэж байна. Уг нь царцааны далавч шарх анагаахад их сайн. Царцааг хүнс, эм, малын тэжээлд ашиглах боломжтой. Зүүн өмнөд Азийн орнуудад нэг царцаа 3 ам.долларын үнэтэй, хүнсэнд өргөн хэрэглэдэг.

Малчид царцааг хатаан, нунтаглаад малын тэжээлд хэрэглэж болно. Малд өгөхөд бөөн уураг. 

Манай хоёр хөршид мөн хүнсэнд хэрэглэдэг. Японы эрдэмтэд дархлаанд яаж нөлөөлөх талаас нь судалж эхэлсэн.            

Дэлхийн оюуны өмчийн байгууллагад Монголын унаган царцаа эмийн түүхий эд мөн гэдгийг бид анх удаа бүртгүүлсэн. Энэ бэлдмэлийг хэрэглэснээр амьсгал нь боогдоод цацлага хэрэглэдэг байсан хүмүүс цацлагаа бүр мөсөн зогсоосон. Гэхдээ хүн хүний бие өөр. Хүндэрсэн эсвэл хавсарсан өвчтэй хүмүүст үзүүлэх үйлчлэл нь арай өөр.    

Манайд түүхий эдийн нөөц их тул экспортлох боломж ч бий. Долдугаар сараас эхлэн царцаа хаа сайгүй элбэгшинэ. Энэ үед малчид царцааг хатаан, нунтаглаад малын тэжээлд хэрэглэж болно. Малд өгөхөд бөөн уураг. Хоол боловсруулалт, дархлааг нь дэмжинэ. Уг нь дээр үед манай малчид царцааг хэрэглэдэг байсан ч одоогийн малчид мэддэггүй. Гэхдээ намар есөн сард царцаа түүнэ. Тэр үед царцаа даараад, бут харганын доогуур, хадны завсраар орчихсон үед түүхэд их амар. Түүсний дараа хуурай нөхцөлд хадгална. Хөлдөөвөл бүр сайн. Амьтны гаралтай түүхий эдийг өндөр температурт хөлдөөхөд доторх биологийн идэвхт бодис бүр арвиждаг зүйл тогтолтой.      

-Та судалгаагаа үргэлжлүүлэхийн сацуу үйлдвэрлэлээ эхлүүлжээ. Анх хэчнээн хэмжээний хөрөнгө оруулж, компаниа байгуулсан бэ?
-2011 онд МҮХАҮТ, ХХААХҮЯ, Жижиг дунд үйлдвэрийн газар “Шинэ санаачилга” гэсэн уралдаан зарласан юм. Бид хоёрдугаар байрт орж, 44 сая төгрөгийн зээл авах эрхээр шагнуулав. Тухайн үеийн бизнесийн зээлийн хүүнээс арай доогуур хүүтэй зээл байсан.

Дараа нь ШУА, МҮХАҮТ, NTV телевизээс зохион байгуулсан “Инновацийн эрэлд” гэсэн уралдаан зарласан. Бид царцааны бэлдмэл, малд хануур хийх хутга гэсэн хоёр бүтээгдэхүүнээр өрсөлдөөд 28 сая төгрөгийн шагнал авч, эхлэлийн хөрөнгөө бүрдүүлсэн.

2014 онд Засгийн газраас тогтоол гарган, ШУА-ийн хүрээлэнгийн дэргэд гарааны компани байгуулахыг зөвшөөрсөн юм. Мөн ХХОАТ, ААНОАТ, НӨАТ-аас гурван жил чөлөөлсөн нь их дэмжлэг болсон. Мал эмнэлгийн хүрээлэнгээс ч биднийг дэмжин, үйлдвэрлэл явуулах хоёр өрөөг хөнгөлөлттэй үнээр хэрэглүүлдэг. Компанийнхаа орлогын тодорхой хувийг хүрээлэнд төлдөг.

-Танай хүрээлэн гарааны хэчнээн компанитай вэ?
-Дөрөв бий.        

-Танай үйлдвэрлэлд гар ажиллагаа зонхилдог юм байна. Дахин хөрөнгө оруулах төлөвлөгөө бий юу?
-
Шинжлэх ухааны судалгааг хямд технологиор үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь хамгийн үр дүнтэй. Хугацаа, зардал, дэд бүтэц бага шаардана. Зарим тохиолдолд нүсэр том дэд бүтэц, тоног төхөөрөмж бидэнд хэрэггүй. Зарим салбарт бол хэрэгтэй. Бид түүхий эдээ боловсруулахдаа л аппарат ашиглаж байна.

Царцааны бэлдмэл найруулахад арваад шилэн баллон л хэрэгтэй. Эртнээс хандмалыг энэ аргаар л бэлдэж ирсэн. Бид бэлдмэлээ тогтвортой бэлтгэн, нийлүүлэхийг л зорьдог. Мөн халуун, хүйтэнд тэсвэртэй, тээвэрлэлт даадаг, үйлчлэлээ алддаггүй бэлдмэл гаргах нь хамгаас чухал. Бидний түүхий эд болох царцаа байгалийн гаралтай, ямар нэг химийн бодисгүй, хуурай бэлдмэл. Иймд түүхий эдээ уусгах, цэвэрлэх, ариутгахад л аппарат ашиглана. Том аппарат хэрэгсэл шаардлагагүй.          

ТӨР ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭГЧДЭЭСЭЭ БАРААГ НЬ ХУДАЛДАН АВДАГГҮЙ

-Та бүхэн өөр ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ?
-Малын эмнүүд үйлдвэрлэж байна. Карбитин төрөл бүрийн гаралтай хордлогот эмгэг, ходоод гэдэсний замын өвчний үед малд дотуур олгодог.

Манайд ургамлын тосны гурван ч үйлдвэрийг Сэлэнгэ, Дарханд нээлээ. Бид тэднээс ургамлын тос авч, химийн аргаар шүлтжүүлээд саван үүсгэдэг.

Үүн дотор бактерийн эсрэг үйлчилгээтэй, нимбэгний хүчил зэрэг бодисууд нэмж, үйлчилгээг жигдрүүлнэ. Малын ариутгал, халдваргүйтэл, угаалга зэрэгт хэрэглэдэг юм. Ургамлын бөөс, хачиг устагахад ч хэрэглэнэ. Эдгээрийг туршиж байна. Түүхий эдээ ургамлын тосны үйлдвэрүүдийн хаягдлаар хангана. Дотоодоос авна гэсэн үг.

Олон мал хамарсан, оношийг нь тогтоосон халдваргүй өвчин дэгдвэл зардлыг улсын төсвөөс гаргана.

Манайд өвөл шүлхий их гарч байна. Ариутгалын шингэн бодис цацахаар хөлдчихдөг, ямар ч үйлчилгээ үзүүлдэггүй. Иймд бид хөлддөггүй бодис нэмснээр нэг цаг хагасын турш үйлчлэх эм гаргана.                

Бид 2013-2015 оны хооронд Боловсролын яамны захиалгаар цөм төсөл хэрэгжүүлэн, 28 бэлдмэл гарган авсны нэг нь энэ. Био нүүрсийг ХААИС-ийн дэргэд байгуулсан компани үйлдвэрлэдэг. Тэндээс түүхий эдээ авч, дээрээс нь халгай болон бусад бодис нэмнэ. Баянхонгорт туршаад Ашигтай загварын гэрчилгээгээ авсан. Энэ онд 800 ширхгийг хийсэн юм. Улсын захиалгад орж чадаагүй л байна. Ер нь төр дотоодын үйлдвэрлэгчдээсээ барааг нь худалдан авдаггүй. Сонгон шалгаруулалт зарлаад, урдаас бараагаа авчихдаг. Бид эмээ санал болгохоор өндөр үнэтэй гэдэг.

-Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байна.
-Төр бараа үйлчилгээ худалдан авахдаа дотоодоос худалдан авна гэсэн Засгийн газрын тогтоол бий. Хэрэгжилт нь тааруу. Саяхан ХХААХҮЯ захиалга авахад их баярласан. Я.Ганболд бараагаа зарах гээд байгаа юм биш. Малчдад л хэрэгтэй. Мал эмнэлгийн зохион байгуулалтгүй байдал л үүнд нөлөөлдөг. Хөдөөгийн зарим малын эмч энэ эмийг мэдэхгүй байна. Нэг малчин “Мал чацага алдаад байна” гээд орохоор малын эмч эмгүй сууж байдаг.

-Эмээ бэлэн байлгах нь малын эмчийн үүрэг биз дээ?
-Уг нь тийм. Малын эмч нар хувиараа ажиллах болсон. Өөрийнхөө мөнгөөр эмээ авна. Иймд эмээ нөөцлөх тал дээр дутагдлууд байсан. Харин шинэ хууль баталснаар малын халдварт бус өвчнийг ч анхаарах боллоо. Бид гоц халдварт өвчнүүдийг л түрүүнд тавьсаар ирсэн. Олон мал хамарсан, оношийг нь тогтоосон халдваргүй өвчин дэгдвэл зардлыг улсын төсвөөс гаргана гэж заасан. Энэ тохиолдолд малын эмч ИТХ-ын дарга, Засаг даргаараа дамжуулан төсвөөс мөнгө гаргах боломжтой.

 БАНКУУД ОЮУНЫ ӨМЧИЙГ ҮНЭЛЭХЭД БЭЛЭН БИШ БАЙНА

-Шинжлэх ухаан, технологийн сан таны царцааны бэлдмэл бүтээсэн оюуны өмчийг 235 саяар үнэлжээ.   
-Миний эцсийн зорилго бол судалгааны тайлан бичиж, шүүгээндээ хадгалах биш, судалгаагааг үйлдвэрлэлд нэвтрүүлэх. Дийлэнх эрдэмтэн судалгаагаа дуусгаад тайлан тавьж, эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэн, нэг үнэлгээ авдаг. Боловсролын яаманд тайлангаа өгөөд л тэр судалгааг мартаж байна. Хийсэн эрдэмтэн, захиалсан яам хөдлөхгүй байна. 

Бүтээлээ үйлдвэрлэлд нэвтрүүлэх нэг арга зам нь оюуны өмчөө үнэлэх юм. Бидний царцааны бэлдмэл бүтээсэн технологийг нийт 235 сая төгрөг гэж үнэлсэн. Хэн нэгэн надаас энэ технологийг худалдан авч болно. Мөн би арилжааны банкуудаас энэ үнэлгээгээ барьцаалан, зээл авч болно. Уг нь Биет бус хөрөнгийн тухай хуульд энэ талаар заасан. Оюуны өмчийг үнэлэх нь гарааны компанид хөрөнгө оруулалт татах нэг гарц юм. Гэвч банкууд оюуны өмчийг үнэлэхэд хараахан бэлэн биш байна. Бидэнд энэ талын туршлага одоогоор байхгүй гэдэг. Банкууд дотоод дүрэм журамдаа өөрчлөлт оруулах ёстой. Мөн хуульд бүтээгдэхүүний ашигтай загварыг барьцаалах уу, патент уу эсвэл гэрчилгээ тавих уу гэдэг нь тодорхойгүй байна.

2016 оноос ШУТС оюуны өмчийг үнэлэх талаар их сайн ажиллаж байна. Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнг ч нээлээ.  

Ер нь эрдэм шинжилгээний ажлыг их учиртай захиалах ёстой. Хэрэгжүүлэхгүй бол судалгаа захиалаад хэрэггүй. Бусад улсад нэвтрүүлчихсэн технологийг бид энд хуулбарлах шаардлагагүй. Түүний оронд нутагшуулан хэрэглэх нь зөв. 

ШҮЛХИЙН ВАКЦИНЫ БАГАЖИЙГ АВЧИРСАН Ч ТАВИХ ГАЗАР АЛГА

-Жишээ нь?
-Антибиотикийн судалгаа байна. Манайд антибиотикийн түүхий эд байхгүй. Мал эмнэлгийн хувьд ямар ч төрлийн антибиотикийг хаанаас ч авахуйц, арвин байна. Мал аж ахуйн хүрээлэн шүлхийн эсрэг вакцин хийж байна. Профессор З.Батсүх тэргүүтэй эрдэмтэд  өөрийн үндэсний технологийг боловсруулсан. Олон улсын атомын энергийн байгууллагын шугамаар багажийг нь авчихлаа. Гэтэл тавих газар алга. Маш сайн хамгаалсан, ариутгасан газарт л вакцин үйлдвэрлэдэг. Манай хүрээлэнгийн эрдэмтэд өөрийнхөө малаас гаргаж авсан омгийг судалсан.              

Одоо хоёр гарц байна. Эхнийх нь өөрийн омогт вакцин үйлдвэрлэх. Эсвэл бусад улсаас вакцины концентрацыг авчран, энд савлан, өсгөж түгээх. Вакцины концентрац гэдэг нь тарагны хөрөнгө шиг зүйл.  

-Эрдэм шинжилгээний ажлыг хаанаас захиалдаг вэ? 
-ШУА-ийн хүрээлэнгээс буюу хэн нэг эрдэмтэн санал гарган, салбар яамаараа батлуулна. Батлагдсан саналыг БСШУСЯ-наас Ерөнхий сайдын ахалдаг Үндэсний зөвлөлд хүргүүлнэ. Ний нуугүй хэлэхэд салбарын яаманд ямар асуудалыг судлаж, шийдүүлэх талаар нэгдсэн бодлого байхгүй байна. Уг нь яам захиалах хэрэгтэй.

Байгууллагын үзэмжээр биш бодлогын хүрээнд судалгаа хийх ёстой. 

Жишээ нь малд иодын дутагдал их байна гэдэг асуудал үүслээ гэе. Тэгвэл иодын дутагдлыг нөхөх эм хийе гэж яам шийднэ. Тэгээд ХААИС, Мал аж ахуйн хүрээлэнгээсээ хэн нь хийж чадах вэ гэж асууна, сонгон шалгаруулалтаа зарлана. Эсвэл гарааны компани ч тэр эмийг хийж болно. Энэ шат дамжлагаар явбал асуудлыг хурдан шийднэ. Гэтэл одоо өмнө нь хийсэн судалгааныхаа үг, зорилгыг өөрчлөөд л дээш нь явуулж батлуулаад байна. Байгууллагын үзэмжээр биш бодлогын хүрээнд судалгаа хийх ёстой. 

Уг нь яам бүрт Шинжлэх ухаан, технологийн зөвлөл ажиллах ёстой. Өмнө нь ХАА-н яаманд энэ асуудлыг хариуцсан дэд сайд байв. Доктор н.Эрдэнэжав гэж орлогч сайдын удирдлага доор мал эмнэлэг, техник технологи хариуцсан нарийн бичгийн дарга нар ажилладаг байв. Энэ систем 1993 он хүртэл инерцээрээ явсан.      

2014-2015 онд бог малын мялзан өвчин газар авсан. Уг нь үүнийг 2011 онд Мал эмнэлгийн хүрээлэн сэрэмжлүүлсэн юм. Хятадын хойд нутгаар, Казахстанд гарлаа. Удахгүй манайд тархаж болзошгүй, сэргийлье гэж анхааруулсан. Гэвч тоогоогүй учраас дараа нь зөндөө зардал гаргасан. Зөвхөн өнгөрсөн онд 7 тэрбум төгрөг зарцууллаа. Хамгийн харамсалтай нь 6000 бөхөнгөө алдсан. Мялзан гоц халдварт өвчин тул түүхий эдийн экспортод ч нөлөөлсөн.

Тандан судалгаа их чухал. МЕРС гэж тэмээний өвчин анх Африкт гарсан бол одоо Хятадад тархаж байна. Манай улсад энэ вирус хаагуур нэвтрэх эрсдэлтэй, нэгэнт тархвал яаж бэлэн байх талаар судалж эхэлсэн.

ХӨДӨӨГИЙН ЗАРИМ МАЛЫН ЭМЧ АРВАН ЖИЛИЙН ӨМНӨХ АРГА БАРИЛААР ЭМЧИЛЖ БАЙНА

-Тогтолцоо буруу байна гэж үү?
-
Хөдөө аж ахуйн дөрвөн хүрээлэн бий. Бүгд ХААИС-ийн харьяанд байна. Энэ байгууллага БСШУСЯ-нд харьяатай, боловсролын байгууллага шүү дээ. Сонин байгаа биз? ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг эдгээр хүрээлэнг яамны харьяанд авна гэсэн. Энэ нь зөв боловч яамны дэргэд Шинжлэх ухааны зөвлөлийг эхлээд байгуулах ёстой. Үгүй бол амжилтад хүрэхгүй.

Хүрээлэнгийн эрдэмтэд, яамны түшмэдийг холбох гүүр байх ёстой. Хүрээлэнгүүд Монгол Улсын мал эмнэлгийн бодлогыг шинжлэх ухаанчаар чиглүүлэн, шинэ технологи нэвтрүүлэх үүрэгтэй. Мөн шинэ мэдлэг бүтээх, салбарын яам, аймгуудад, малын эмч нарт зөвлөгч байх учиртай. Эдгээр үүргээ биелүүлэхгүй байгаагаас хөдөөгийн зарим малын эмч арван жилийн өмнөх арга барилаар эмчилж байна. Энэ бол тэдний буруу биш.  

Тагнуулынхан шүлхийн тархалтыг их судалсан ч өнөөдрийг хүртэл юу ч хэлээгүй. Юу хэлэх юм бэ? 

-Шүлхий одоог хүртэл намжсангүй. Архангайн зургаан суманд голомт байсаар байна. Тагнуулынханд хүртэл шалгах үүрэг өглөө. 
-Буруутныг гаднаас хайн, тагнуул ажиллах шаардлагагүй. Мал эмнэлгийн байгууллага нь олон улсын стандартад нийцсэн, мэргэжилтнүүд маш сайн байх ёстой юм. Тагнуулынхан их явсан ч өнөөдрийг хүртэл юу ч хэлээгүй. Юу хэлэх юм бэ? Биологийн үүднээс буюу зээрээс эсвэл хүнсний бүтээгдэхүүнээр дамжин халдварласан. Энэ нь гэмт хэрэг биш. Хэн нэгэн санаатай дамжуулаагүй. Мал эмнэлгийн ариун цэвэр, эрүүл ахуйгаа сахиж чадаагүйн гор. Ниргэсэн хойно нь хашхирч байна. 

Нэг дэлхий, нэг эрүүл мэнд гэсэн уриа тархлаа. Хүн, малын эрүүл мэнд хамтдаа байх ёстой. Жишээ нь бэтгийг мал эмнэлгийнхэн болон анагаах ухааныхан тус тусдаа судалж байна. Сэргийлэх, тэмцэх арга нь нэг учраас судалгааг нэгтгэх хэрэгтэй.

ИВОМЕК ГЭЖ ЭМИЙГ МАЛД ИХ ӨГДӨГ, МАЛЧИД ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДЭГ

-Хэдийгээр Монгол мал аж ахуйн орон боловч бид эрүүл мах, сүү хэрэглэж байгаа эсэхдээ эргэлздэг.
-Малд антибиотикийг буруу хэрэглэвэл хүнд хүнсээр нь дамжин нөлөөлдөг. Антибиотиктой мах, сүү хэрэглэсэн хүн өөрөө антибиотик хэрэглэвэл бие дэх нянгууд нь тэсвэржин, үхэхээ больдог. Энэ нь өнөө хүний ямар нэг өвчнөөр өвдөх эрсдэлийг дагуулдаг. Мал эмнэлэг болон хүн эмнэлэг малд өгсөн, тэжээлд хольсон, антибиотик, уургийг хянах ёстой юм.

Практикт хянахгүй байгаа ч өнгөрсөн онд Нянгийн тэсвэржилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр баталлаа. Хөдөө аж ахуйн болон Эрүүл мэндийн сайд хамтран гаргасан. Одоо хэрэгжүүлэх л дутуу байна. Энэ хоёр яам харилцан антибиотикийн мэдээллээ хуваалцан, лабораториуд нь хамтран ажиллах ёстой.

Малын эмийн үлдэгдэл гэж бас нэг санаа зовоосон асуудал бий. Ивомек гэж эмийг малд их өгдөг. Малчид замбараагүй хэрэглэдэг. Хэрэв энэ тариа малд үлдсэн байгаад хүнд шилжвэл цус багадалт, бөөрний дутагдал, үрэвсэл үүсгэдэг. Өвчин үүсгэж буй нянг буцалгаж алж болно. Малын биед үлдсэн эм дахин цааш задардаг, өөр хортой нэгдэл үүсгэдэг нь хамгийн аюултай.

Малын эмийн хэрэглээ ихэссэн ч хянахгүй байна. Хүн эмнэлгийнхэн сайн ажиллаж байна. Харин мал эмнэлэг хөгжлөөс хоцорчихлоо. Улсын бүртгэлд эмийг хяналтгүй бүртгэж байна. Урдаас эм оруулъя гээд баримтыг нь бүрдүүлчихвэл ХХААХҮЯ-ны Эмийн зөвлөл  бүртгэчихдэг. Уг нь тэр эмийн сөрөг нөлөө, малын биед үлддэг эсэхийг судлах ёстой. Манай лаборатори тэр эмийн найрлагыг л шалгахаас дараа нь үзүүлэх нөлөөг судалдаггүй.

Ивомек малын биед үлдэж, хүнд шилжвэл цус багадалт, бөөрний дутагдал, үрэвсэл үүсгэдэг. 

Жишээ нь ОХУ-д жил бүр малын эмийн үлдэгдлээ хянадаг. Энэ онд ивомекийн таван цулд үзүүлсэн нөлөөг л хянана гэх мэтээр нарийн үздэг. Манайд сайн жишээ цөөн боловч бий. Орхон аймгийн лаборатори малын үлдэгдэл хянахад өнгөрсөн онд 20 орчим сая, энэ онд мөн ийм хэмжээний мөнгө зарцуулна. Мах комбинат махаа шинжилдэг.                 

-Гаднаас эрлийз адууг уралдуулах гэж авчрах боллоо. Тэдгээр адуунд яаж хяналт тавьдаг вэ?
-Эрлийз морьд манай адуунд ям өвчин тарааж байна. Энэ өвчнийг судалдаг эрдэмтэн адууны ДОХ гарлаа гээд дүгнэсэн байна лээ. Учир нь энэ өвчин үржлийн эрхтнээр дамждаг. Уг нь гааль дээр байхад нь хянаж, оруулахгүй гэх нь зөв. Энэ бүхэн шинжлэх ухаан төрийн бодлогоос холдсоны уршиг.                   

-Энэ сарын эхнээс Мал амьтны эрүүл мэндийн хууль хэрэгжиж эхэллээ. Ингэснээр ямар өөрчлөлт гарах вэ?   
-Мал эмнэлэг босоо тогтолцоотой боллоо. Монгол Улсын малын ерөнхий эмч гэж байна. Энэ хүн аймгуудын, сумдын мал эмнэлгийг захирна. Малын ерөнхий эмч хэлтсийн даргын статустай, сумын малын эмчтэй хариуцлага тооцох, үүрэг өгөх боломжгүй байв.

-Малын шинэ ерөнхий эмч хэний удирдлага дор ажиллах вэ?
-Хөдөө аж ахуйн сайдын дор ажиллана. Засгийн газрын хуралдаанаар энэ хүнийг томилно. Малын эмчээр дор хаяж 15 жил ажилласан, магистрын зэрэгтэй хүн байна. Учир нь сүүлийн арван жилд өөр мэргэжилтэй хүмүүс энэ ажлыг хашсан. Шүлхий гэх мэт гоц халдварт өвчин дэгдэхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад Онцгой байдлын ерөнхий газрын жижүүр мэдээлсээр ирсэн.

Цаашид малын ерөнхий эмч л мэдээлнэ. Үнэхээр гоц халдварт өвчин мөн үү гэдгийг эхлээд баттай тогтоох ёстой. ДЭМБ-д мэдээлэхдээ болгоомжтой хандахгүй бол манай улсад худалдааны хориг тавьдаг. Одоо бол багийн эмч эхлээд өвчтэй малыг үзнэ. Дараа нь сумын эмчдээ, сумын эмч аймгийн эмчдээ, аймгийн эмч Ерөнхий эмчид мэдэгдэн, арга хэмжээг хамтарч авна. Оношийг бүрэн тогтоосны дараа Ерөнхий эмч л ямар өвчин гарсныг зарлана. Өөр хүн зарлах эрхгүй. Уг нь ОБЕГ мал эмнэлгийнхэнд туслах байгууллага болохоос удирдах учиргүй юм.                     

Мөн шинэ хуулийн дагуу сум бүрт 3 хүнтэй мал эмнэлгийн тасаг байгуулна. Энэ мэтээр малын эрүүл ахуйгаа шийдэж чадвал хүнсний аюулгүй байдлаа хангана. Мөн малаас хүнд халддаг өвчний тархалтыг зогсоох боломжтой. Эцэст нь худалдааны хориг буурч, махны экспорт өсөх учиртай юм. Манай мал эмнэлгийн салбар одоо л дэлхийн жишиг рүү ойртож байна.

Мал эмнэлгийн газар мах, сүүний гэх мэт малын гаралтай түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх ААН-үүдэд дүгнэлт гаргах үүрэг хүлээсэн. Одоо бол Засаг дарга, ИТХ-аар хаана үйлдвэр байгуулахыг шийдэж байна.

-Танд баярлалаа.  

Гэрэл зургуудыг А.Сүхбат

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан