gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.08
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.08
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.08
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

NВА-гийн түүх

Спорт
2007-06-25
0
Twitter logo
0
Twitter logo
Спорт
2007-06-25
NВА-гийн түүх
"Сагсан бөмбөг зөвхөн цагаануудынх". Энэхүү үзэл яс баримтлагдаж байсан XX зууны эхэнд хар арьст хүмүүс бөмбөг залж, сагсанд шиддэг спорт тоглох эрхгүй байлаа. Гэхдээ тэдний эрх мэргэжлийн түвшинд ийн боогдож байснаас гудамжны сагсан бөмбөг гагцхүү тэдэн дээр л тогтож байсан юм. Цагаанууд энэ мэтээр арьс өнгөөр ялгаварлах ажлаа далайцтай явуулж байсан ч даравч далдайна булавч бултайна гэдэг нь боллоо. Олон жил гадуурхагдсан афро-америкуудаас бүрдсэн багууд цагаануудыг ээлж дараалан хожих болсноор сагсан бөмбөгт шинэ эрин гарч ирсэн. Ялангуяа Нью-Йорк хотын хар арьстнуудаас бүрдсэн Ренессанс" баг домогт "Бостон Брюингз"-тай тэнцсэн үзүүлэлтээс хойш ангийн, арьсны ялгаа сагсан бөмбөгөөс арилах үе эхэлсэн билээ. Үүнтэй зэрэгцээд Америк даяар тарсан олон зуун багийг нэгтгэн нэг удирдлагад оруулах, ажлын суурь тавигдав.
Үндэсний сагсан бөмбөгийн лиг бий болсон ч үр дүнд хүрэлгүй таван жилийн дараа хэдэн хэсэг болон бутарсан юм. Дээрх санааг үргэлжлүүлэх сэтгэл 1925 онд хүчээ авч олон хүн, цөөнгүй багийнхнийг хамарснаар Дорнод болон Умард Америкийг багтаасан Америкийн сагсан бөмбөгийн лиг үүслээ. Гэвч улс оронд нь эдийн засгийн гүн хямрал нүүрлэсэн тул дээрх байгууллага хөлөө олж чадалгүй татан буугдсан. Гэхдээ төрсөн санааг цааш дэвжүүлэх сэтгэлтэй хүмүүс нэлээдгүй байсан тул тэд хамтарч байгаад Үндэсний сагсан бөмбөгийн лигийг 13 багтайгаар 1937 онд байгуулсан юм. Гэтэл энэ лиг мөн л сөнөх хувьтай байж. Дэлхийн II дайнд Америк оролцох болсноор бүх тоглогчид нь армид татагджээ. Үлдсэн зарим нь амь зуух хэдэн бор төгрөг олох үүднээс улс орноороо хөндлөн гулд яван үзүүлэх тоглолт хийж явав. Эцсийн дүнд энэхүү аялал нь хожим мандан бадрах NBA-гийн эх үндсийг тавьж өгчээ. Учир нь оюутны багуудын өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр тал талд бутарсан мини лигүүдийн тэмцлийг үзэхийг хүсэгч хүмүүсийн тоо гэрлийн хурдаар өссөн аж. Энэ ч үүднээс орос гаралт америк бизнесмэн Морис Подоловын санаачлагаар АВА буюу Америкийн сагсанбөмбөгийн холбоо хэмээх байгууллага бий болж, Нью-Йорк, Вашингтон, Бостон, Филадельфи, Правиденс, Торонто. Чикаго, Детройт, Питтсбург. Кливленд, Сент-Луис хотын багуудыг эгнээндээ элсүүлснээр 1946 оны арваннэгдүгээр сарын 1-нд Торонтод анхныхаа тоглолтыг хийлээ. Тэр улиралд 11 баг оролцоход тэр үөийн "Филадөльфи Уорриорз" буюу өнөөгийн "Голдөн Стэйт Уорриорз" баг түрүүлэв. Тэмцээний зохион байгуулалт, үзүүштэй байдал дээд түвшинд болсон нь үзэгчдийн сэтгэлд гойд хүрч, сонирхлыг нь өөртөө аргагүй татсан тул гол өрсөлдөгч байсан NBL буюу Үндэсний сагсан бөмбөгийн лигийн багууд тэдний зүг шил шилээ даран цувлаа. Сүүлдээ тоглох ч багагүй болсноор NBL орчин тогтнохоо байж 1949 онд NВА нэртэй болсон АВА-д Хойд Америкийн бүх шилдэг багууд харъяалагдах болсон.
NВА-гийн эхний зургаан жилд "Миннеаполис Лейкерс" баг тавантаа түрүүлж, орь ганцаар ноёлсон билээ. Тэдэнд зургаа дахиа аваргалах боломж байсан ч 1951 оны хагас шигшээд хамаг тоглогчид нь гэмтэлтэй байснаас шувтаргад тоглох замаа "Рочестер Ройалз"-д тавьж өгчээ. Тэр үед Ж.Микан ид гялалзаж "Лейкерс"-ийн хосгүй амжилтын гол цөм нь болж байв. Түүний их спортоо орхиж явсны дараагаар "Бостон Селтикс"-ийн эрин эхэлж, тэд 1957-1969 онд нийт 11 удаа завсаргүй тэргүүлж, NВА-гийн бүх үеийн дээд амжилтыг тогтоосон. Дээрх жилүүдэд домогт Расселл, Ауэрбах хоёр мандан бадарч, хожим түүх болон үлдэх олон олон хувийн рекордуудыг "бичиж" байв. Расселл 1956 онд Мельбурны олимпод түрүүлж, NСАА-гийн аваргаар хоёр удаа аваргалсан амжилттай байсан 22 настайдаа
багтаа очиж, 1966 онд тэндээ дасгалжуулагчаар ажиллаж анхны хар арьст "соасп" болсон юм. Түүнийг мэргэжлээ сольсонтой зэрэгцээд агуу Уилт Чембөрлөний алдрын тавцанд гарах аян эхэлж, алтан    үөдээ ирсэн "Филадөльфи"    багийн аагласан он жилүүд тохиов. Үүнээс гурван жилийн дараа Алсиндор буюу Абдул Жабар ба түүний "Лос-Анжелес Лейкерс" хүч түрэн орж ирснээр хоёр шилдэг сагсан бөмбөгч, багуудын супер өрсөлдөөн эхэлсэн түүхтэй. Тэднээс гадна Ларри Берд, Мэжик Жонсон, Майкл Жордан, Тим Данкан нарын алдартнууд үеийнхнээ манлайлж, үүрд дурсагдах амжилтуудыг үлдээсэн билээ.
Энэхүү олсон орон зайгаа алдахгүйн үүднээс NВА-гийн удирдлагууд олон төрлийн арга хэмжээ явуулж эхэлсний анхных нь залуу тоглогчдыг сонгох драфт юм. 1947 оноос эхтэй дээрх арга хэмжээний дараагаар 1951 онд "Бүх оддын тоглолт" үүсэн бий болжээ. Улмаар хүсээд чадаагүй харьяа том байгууллагынхаа шавыг тэд 1997 онд тавьсан. NВА-гийн өмнөх үеийн удирдлагуудын эмэгтэйчүүдийн NBA-г зохион байгуулах гээд чадаагүй ажлыг Дэвид Стерн арван жилийн өмнө гүйцэлдүүлсэн юм.
Ж.Баяржаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан