Өчигдөр Прагийн амьтны хүрээлэн Говийн их дархан цаазат газрын Б хэсэгт дахин тахийн дөрвөн гүүг (Яняа, Хэлми, Ханна, Спэс) нутагшуулжээ.
Ингэснээр тус амьтны хүрээлэн нийт 31 Пржевалский адууг Европоос Монгол Улс руу чехийн цэргийн КАСА агаарын хөлгөөр тээвэрлэн авчраад байна.
БНЧУ-ын цэргийн КАСА агаарын хөлөг энэ сарын 19-нд Прагийн Кбелих нисэх онгоцны буудлаас хөөрчээ.
Төлөвлөгөөний дагуу Казан, Новосибирск хотуудаар дамжин, өчигдөр орон нутгийн цагаар 11 цагийн үед Булган сумын шороон зурвас бүхий нисэх буудалд газардсан байна. Дараа нь зөөврийн хайрцагт хийсэн гүүнүүдийг ачааны машинаар Говийн Б бүсийн дасан зохицох хашаа руу тээвэрлэжээ.
“Одоо л амьсгаа авч болохоор боллоо. Бд найм дахь удаа тахь авчирч байна. Амаргүй байлаа. Нислэгийн өмнөх өдөр Булган сумын нисэх буудлын орчимд ширүүн бороо орж, Ховд аймагт төлөвлөгөөт бус буулт хийх хувилбар үүссэн.” хэмээн Прагийн амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек ярьсан юм.
Шинэ гүүнүүдийг Европын гурван өөр үржлэгийн газраас авчирчээ. “Ханна, Хэлми Хельсинкийн амьтны хүрээлэнд төрсөн. Эцэг нь Прагийн Элаан азарга юм. Яняа Швейцарийн Цюрихийн зэрлэг амьтны хүрээлэнгээс, Спэ германы Визентгееге Шпринге зэрлэг амьтны хүрээлэнгээс тус тус гаралтай.
“Зэрлэг адуу нутагтаа буцсан нь” төсөлд харуул хамгаалалтын байр, ундны усны худаг барих, Bidz эмнэлгийг сэргээн засварлах, говийн Б хэсгийн хамгаалагч нарт зориулан хээрийн тоног төхөөрөмж худалдан авах зэрэг олон төрлийн үйл ажиллагаа багтдаг байна.
Энэ удаагийн тээвэрлэлтийг Прагийн амьтны хүрээлэн, БНЧУ-ын Арми, Олон Улсын Тахь Груп, Тайпэй хотын амьтны хүрээлэн, Берлиний Амьтны хүрээлэн болон БНЧУ-ын Байгаль орчны яам санхүүжүүллээ гэж БНЧУ-ын ЭСЯ-наас мэдээллээ.