1.Цианит
натри гэж юу вэ. Юунд хэрэглэдэг эд вэ?
Маш хүчтэй химийн хорт бодис. Химийн томъёо нь NaCN. Цианит натри нь цагаан,
цианит кали нь хар өнгийн нунтаг бодисууд. Аль алийг нь үндсэн ордоос алтыг
уусган ялгаж авахад ашиглана. Дэлхийн улс орнуудын цианит агуулсан бодисын
нийт үйлдвэрлэлийн хэмжээ 1.4 сая тонн орчим. Үүнээс 180 мянган тонн орчмыг
уул уурхайд ашиглаж байна.
Бидний яриад байгаа цианит натри нь өөрөө агаарт дэгдэмхий биш бөгөөд устай
холилдсон үедээ цианы хүчлийг үүсгэж, ус, хоол хүнсээр, амьсгалын замаар мөн
арьсаар дамжин хүн, мал амьтныг хордуулдаг. Эх орны дайны үед фашистууд
хоригдлуудыг үй олноор нь устгахдаа цианы хийг ашиглаж байсан гэдэг. Гэхдээ зөвхөн
германууд ч биш орос ах нар, америкууд ч хүйтэн дайны үед энэ бодисыг хэрэглэдэг
байж. Мөн өнгөрсөн зууны 80-аад онд Иран-Иракийн дайны үед хүн амыг үй олноор
устгах зориулалтаар цианыг хэрэглэж байсан ба хамгийн сүүлд 2001 онд алан
хядагчид Нью-Йоркийн метронд цианы хий цацах гэж байгаад баригдсан. Ер нь өнөөдрийг
хүртэл цианитийн осол дэлхийд 350 гаруй удаа гарч 10.000 гаруй хүн нэрвэгдсэн
гэдэг судалгаа бий.
2.Цианы хүчлийн
шууд хордлогын хурц шинж тэмдгүүд яаж илрэх вэ?
Агаарт байх хэмжээ багажны заалтаар 1ppm-ээс их буюу 1 куб метр агаарыг сая
хуваасны нэгтэй тэнцэх хэмжээнээс ихсэх үеэс хордлогын шинж тэмдгүүд илэрнэ.
Хүчтэй хордлогын үед амьсгаа бачуурах, хоолой боох, татаж унах, толгой эргэх,
муужрах, улмаар зүрх зогсох зэрэг үхэлд хүргэх шинж тэмдгүүд илэрнэ.
Цианы хүчил нь маш дэгдэмхий бөгөөд 26 хэмд л буцалж эхэлнэ. Агаарт байх
хэмжээ харьцангуй бага үед амьсгал давхцах, толгой эргэх, тархи руу хатгаж өвдөх,
аажимдаа ухаан балартах, хий ханиах үеэр цустай цэр гарах, уушиг устах зэрэг
шинж тэмдгүүд илэрч яваандаа зүрх зогсох аюултай. Ялангуяа бага насны хүүхдүүд
өндөр настнууд ийм орчинд удаан байх юм бол арьс загатнах, туурах, үе мөч
сулрах, хараа, сонсгол муудах, булчирхайн үйл ажиллагаа алдагдах, биеийн
эсэргүүцэл сулрах зэрэг шинж тэмдэг илэрдэг аж.
3.Хаа нэгтээ циан агуулсан бодис байгаа эсэхийг
яаж
мэдэх вэ?
Тухайн орчинд дээр дурьдсан шинж тэмдгүүд хүмүүсийн дунд хавтгай тохиолдох юм
бол мэдэж цөхөөд байх явдалгүй. Хамгийн гол нь цианы хий нь өнгөгүй бараг үнэргүй
учир таньж ялгахад төвөгтэй. Мөн хүний биед орсон циан эд эрхтнүүдийг нь
гэмтээгээд амархан задарч, гадагшилдаг учир яг л ид хордлогын үед гэхээс биш
дараа нь цус шээсэнд илрүүлэх боломж тун бага.
4.Циан байгаль орчинд хэр удаан хадгалагдах вэ?
Усанд байх зөвшөөрөгдсөн хэмжээ улс орон бүр харилцан адилгүй. АНУ, Канадын
стандартаар бол 0.2мг/л. Гүний усанд ялангуяа худгийн усанд орсон бол цианыг
арилгаж цэвэрлэх боломж тун бага. Хөрсний гадарга, голын усан дахь циан бол
аажимдаа задарч багасч арилж болно. Харин хөрсөнд нэвчиж шингэсэн цианы хагас
задралын үе нь 1-3 жил. Өөрөөр хэлбэл нэг кг циан хөрсөнд нэвчсэн бол хоёр
жилийн дараа 500 гр, дахиад хоёр жилийн дараа 250 гр гэх мэтээр аажмаар багасна
гэсэн үг.
5.Мөнгөн усны талаар товчхон
Мөнгөн ус бол байгаль дээр тохиолддог зургаа шингэн металлын нэг. Хүнд металл.
Үнэхээр хүнд л дээ. 1.5 литрийн багтаамжтай ундааны саванд хийсэн мөнгөн усны
жин 20 кг татна.
Бидний дунд сургуульд заалгаснаар -39 градуст царцана, +357 градуст буцална.
Алт угаах зориулалтаар 1550 оноос хойш Африкт анх ашиглаж эхэлжээ. Тэр цагаас хойш
дэлхийн улс орнуудад нийт 300 мянган тонн орчим мөнгөн ус ашиглажээ гэсэн
тооцоо буй. Америкийн баруун эрэг орчим тэр чигээр мөнгөн усанд хордсоныг энэ
том гүрэн одоо хүртэл манайхны туршлагаар цэвэрлэж, саармагжуулж чадахгүй л
байгаа гэсэн. Минамата өвчин илэрсэн 1960-аад оноос дэлхийн бараг бүх оронд
алт угаахад мөнгөн ус хэрэглэхийг хуулиар хориглосон юм. Мөнгөн усны гол үйлдвэрлэгч
орон нь Испани байлаа. Европын холбооны улсууд энэ оноос эхлэн нутаг дэвсгэр
дээрээ мөнгөн ус хэрэглэх, үйлдвэрлэхийг хорьсон учраас одоо тэргүүлэгч орон
нь БНХАУ болоод байна. 1980-аад онд дэлхийн мөнгөн усны нийт хэрэглээ 7100 тн
байсан бол 2001 оноос 1800 тн болж эрс буурчээ. Мөнгөн усыг замбараагүй уул
уурхайд хэрэглэдэг орнуудыг Бразил тэргүүлнэ. Тэндхийн “нинжанууд” жилд
150-170 тн мөнгөн ус хэрэглэж байна гэж ярьдаг.
6.Монгол оронд хэдийнээс мөнгөн
ус хэрэглэх болов оо?
Анх
1910 оноос “Монголор” хэмээх Орос, Хятадын хамтарсан компани Сэлэнгийн сав
газар алт олзворлохдоо мөнгөн ус хэрэглэж байсан гэдэг. 1960-аад оны үед алт
угаах үйлдвэрээс ихээхэн мөнгөн ус алдаж асгаснаас одоо Бороо голын нэгэн
тохойд их хэмжээний мөнгөн ус хуримтлагдсан байдаг. Жил бүр хэрэглэж байгаа мөнгөн
усны хэмжээ Борнуур, Баянгол, Сүмбэр сумдад хагас тоннд хүрч байгаа талаар Японы
“JICA” байгууллагаас таван жилийн өмнө гаргасан судалгааны тайланд тодорхой
бичсэн буй.
7.Өнөөдөр мөнгөн усны хэрэглээ ямар байгаа вэ. Үүнээс гарах үр дагаврын талаар
Мөнгөн усыг алт худалдан авагчид Хятадаас их хэмжээгээр хууль бусаар оруулан
ирж борлуулж байна. Мөнгөн усны хор хөнөөлийн талаар мэддэг боловч маргаашийн өөхнөөс
өнөөдрийн уушиг гэж ярьдгаар нүдэнд ил харагддаггүй, хэдэн жилийн дараа
ноцтой байдалд хүрсний эцэст илэрдэг аюулын талаар санаа зовнихгүй байгаа нь
цаашдаа түгшүүрийн харанга нэгэнт дэлдсэн л бол цусаар уйлаад ч нэмэргүйг анзаарахгүй,
эсвэл мэдсэн ч мэдээгүй дүр эсгэж байгаад л хэргийн гол учир байна.
Гар аргаар алт угаах үед мөнгөн усыг ямар ч хяналтгүй хэрэглэдэг. Энэ ажилд
залуучууд хүүхдүүд ихэвчлэн оролцдог ба ууршуулалтын үед эмэгтэйчүүд гэр
оронд амьдарч буй өндөр настнууд бага насны хүүхдүүд илүү хордох нөхцөл бүрддэг.
Хувиараа алт олборлогчид 200 гаруй грамм алт олзворлохын тулд дунджаар 400
гр мөнгөн ус хэрэглэдэг гэвэл Монгол нутагт алт угааж буй 100 гаруй мянган
нинжа тонн тонноор нь мөнгөн ус хэрэглэж байгаа тооцоо гарна. Алтаа ялгахын
тулд мөнгөн усыг гал дээр ууршуулна. Ууршуулах үед агаарт дэгдэх мөнгөн ус авсан
алтны хэмжээ хоёр яг тэнцүү байдгаас үзэхэд жилд тонн тонноороо мөнгөн ус
агаарт ууршиж байна гэсэн үг. Ууршуулж байгаа мөнгөн усанд нь зөвхөн тэнд
байгаа хүмүүсээр зогсохгүй эргээд цас борооны усаар дамжин тэр орчмын нутаг
орон хордоно. Дээр нь мөнгөн устай хаягдлаа ил задгай асгаснаас тэр орчмын хөрс
газар, хүн, мал хордоно. Малын мах, сүү цагаан идээ, гурил, ногоогоор дамжаад
хэн, хаана ч амьдарсан ялгаагүй нийтээрээ хордоно. 80-аад оны үед Иран
улсын нэгэн тосгонд 1000 гаруй хүн учир битүүлгээр өвдөж өмөрч байсны шалтгааныг
нь тодруулж үзэхэд мөнгөн усны хольцтой шавьж устгах бодис цацсан талбайн үр
тариагаар дамжин хордсон нь тогтоогдсон байдаг.
8.Мөнгөн усанд хордсон хүмүүст
ямар
зовиур илрэх вэ?
Мөнгөн усыг ахуйд ингэж өдөр тутам хэрэглэх болсноос хойш нүд нь аргаж, биеэр
нь улаан юм туурсан, үе мөчөөр нь янгинаж, толгой, бөөр өвддөг болсон зэрэг
бие махбодид нь мэдэгдэхүйц өөрчлөлт орж эхэлсэн талаар олон хүн ярьдаг.
Гэхдээ металл мөнгөн усны хүний биед агуулагдах хагас үе нь 70-90 хоног гэж үздэг
юм билээ. Өөрөөр хэлбэл гурван сар тутам хүний биед байх мөнгөн усны хэмжээ
хоёр дахин буураад байна гэсэн үг.
2003 онд Борнуур, Сүмбэр, Баянгол суманд үзлэгт хамрагдсан хүмүүсийн 70 гаруй
хувийнх нь шээсэнд мөнгөн ус зохих хэмжээнээс 50-60 хувь их байсан ба заримынх
нь үсэнд, хумсанд, бүр цусанд нь мөнгөн ус илэрч байсан гэдэг. Эмч нарын
явуулсан үзлэгийн дүнгээс авч үзвэл тэдгээр хүмүүс мөнгөн устай харьцаж
эхэлснээс хоёр гурван жилийн дараагаас хөлрөмтгий болж бие нь салгалан чичирдэг
болсон, элэг нь томорсон, даралт ихэссэн, нүдний салст нь шархалж үрэвссэн
зэрэг зовиурууд илэрсэн байдаг юм билээ. Тэр үед төр засгаас зохих арга хэмжээ
цаг алдалгүй аваагүй мөртлөө үүнийгээ мартчихаад олон улсын шинжээчдийн
саяхны дүгнэлтэд өнөөдөр хөөрцөглөлдөж байгаа нь тун инээдтэй санагддаг.
Судалгаанд хамрагдсан гурван сумын төв орчимд жилд 500 кг, өнгөрсөн таван жилд
2.5 тн мөнгөн ус хаягдсанаас хагас нь агаарт цацагдаж үлдсэн хэсэг нь хөрс
усанд шингэсэн байна. Энэ орчинд хөрсөнд агуулагдах мөнгөн ус зохих хэмжээнээс
даруй 10-20 дахин их, цаашдаа ч улам өсөх хандлагатай байгаа нь түгшүүр төрүүлээд
байгаа юм.
Ийм байдал өнөөдөр манай бараг бүх аймагт үүсчихлээ. Цаашид удаан үргэлжилбэл
байгаль орчин ноцтой бохирдож иргэдийн эрүүл мэнд бүр цаашилбал монгол хүний
удмын санд засагдашгүй ноцтой аюул нүүрлээд байна.
9.Хонгор суманд яг юу болчихов
оо?
Хонгор сумын төвд гарсан хордлого бол циан, мөнгөн ус дан дангаараа биш циант мөнгөн
усны давхар хордлого болсныг АНУ-д төвтэй Хүрээлэн орчны аюулгүй байдал эрүүл
мэндийн хүрээлэнгийн http://www.cdc.goү/niosh/mining/topics/ гэсэн вэб хуудаснаас
үзэхэд тодорхой харагддаг. Өөрөөр хэлбэл мөнгөн ус нь циантай урвалд орж хоёр
валенттай ион хэлбэрт шилжинэ. “Галсан Мээрэнгийн хатан гэдэг чинь шал хөгшин
чавганц байхгүй юу” гэдэг шиг металл мөнгөн уснаасаа энэ бол шал өөр нэгдэл.
Ийм хор цацагдах үеэр тэнд байсан эхчүүд болоод эх малаас эрүүл хүүхэд, төл
гарч буй бол ховор, азтай тохиолдол гэж үзэхээс өөр аргагүй. Учир нь энэ бодис
дөнгөж бүрэлдэж буй урагт асар хүчтэй нөлөөлж ургийн хөгжлийг зогсоох, эсвэл
гаж, согог болгодог юм билээ.
Даралт гэнэт ихсэх, багасах, толгой өвдөх, хоолой бачуурах, биеэр юм туурах,
ходоод гэдэс өвдөх, дотор муухайрах, огиудас хүрэх, шүлс гоожих, аманд муухай
юм амтагдах, булчирхай үрэвсэх, уушиг, элэг, дэлүү, бөөр өвдөх гээд энэ хүчтэй
хороос үүдэн сумын төвийн хүмүүс ялангуяа бага насны хүүхдүүдэд илэрсэн нийтлэг
өвчлөл бол ямар ч арьсны өвчин тэр тусмаа хамуу, тэмбүү биш гэдгийг Эрүүл
мэндийн яамныхан болоод захын эмч нар мэдэхгүй байсан гэвэл хэн ч үнэмшмээргүй.
Хүн, мал, нохой шувуугүй ингэж бөөн бөөнөөрөө зэрэг зэрэг өвдөж, үхэж, хээл
хаяж, хачин төрхтэй юм гаргаж байсан тохиолдол урьд өмнө Монгол Улсын түүхэнд
ер нь гарч байсан юм уу? Тэр бүү хэл ийм тохиолдол XXI зуунд дэлхийн аль ч
улс оронд гараагүйг би батална. Гагцхүү энэ бүхнийг хороос болоогүй гэж
муйхарлах нь анхнаасаа дээрээсээ зохион байгуулагдсан ажил байсан гэдэг нь
одоо улам тодорхой болж байна.
10.Одоо яах
вэ?
“Алт” хөтөлбөрийг ер нь зогсоох шаардлагатай. Зөвхөн Хонгор сумыг ч биш
хордсон бүс нутгуудыг цэвэрлэх, ариутгах ажлыг дулааны улирал эхлэхээс өмнө
Засгийн газраас яаралтай зохион байгуулах хэрэгтэй. Улс орныг ийм байдалд хүргэсэн
албан тушаалтнуудтай хуулийн дагуу хатуу хариуцлага тооцох хэрэгтэй. Манай урд
хөршийн хуулиар бол дээд хэмжээ авах хүн зөндөө бий.
Хүндэрсэн өвчтөнүүдийг эхний ээлжинд гадагш нь явуулж эмчлүүлэх, өвчилсөн хүн,
малыг эрүүлжүүлэх ажлыг гадны туршлагатай эмч мэргэжилтнүүдийг урьж ирүүлэн
тэдний туслалцаатайгаар гүйцэтгэх, цаашид энэ чиглэлээр урт, богино хугацаагаар
хүн сургах, багаж материалын хангамжийг нь сайжруулах, мэргэшсэн байгууллагуудын
чадавхийг бэхжүүлэх гээд хортой хоргүй гэж маргалдаж суухын оронд нэн даруй
хийх ажил маш их байна.
Ш.Пүрэвсүрэн