Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдааны дараа ААНОАТ-ын тухай хуулийн төслийг УИХ-д дахин өргөн барина гэж мэдэгдэв. Учир нь өнгөрсөн долоо хоногт энэ хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж УИХ-ын дийлэнх гишүүн үзсэн юм. Үүнийг нь МҮХАҮТ эсэргүүцэж даваа гарагт хэвлэлийн бага хурал хийсэн.
Энэ хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ч.Улаан, Г.Ганзориг нар эсэргүүцсэн.
ААНОАТ-ын тухай одоогийн хуульд элэгдэл хорогдол тооцохдоо барилга байгууламжид 40 жил гэж заажээ. Үүнийг шинэчилсэн хуульд 25 жил болгон багасгасан байна. Дэлхий нийтийн жишиг 20 жил байдаг аж.
Гэтэл энэ өөрчлөлтийг Оюутолгой компанид давуу байдал үүсгэх магадлалтай гэж УИХ-ын гишүүд болгоомжилсон юм. Иймд хуулийн төсөлд зөвхөн уул уурхайн салбарт дээрх хугацааг хуучнаар буюу 40 жилээр тоооцохоор тусгажээ. Уг нь хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтаа богино хугацаанд нөхөх сонирхолтой тул 25 жил болгон бууруулсан гэдгээ Сангийн сайд тайлбарлав.
Элэгдэл хорогдол тооцохдоо барилга байгууламжид 40 жил гэж заажээ. Үүнийг шинэчилсэн хуульд 25 жил болгон багасгасан байна.
Хуулийн төсөлд ААН үнэт цаас гарган, түүнээс ашиг олсон бол таван хувийн буюу харьцангуй бага татвар авахаар заасан. Энэ заалтын цаад зорилго нь компаниуд банкнаас зээл авахын сацуу хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломжийг нээх байв. Мөн бага хүүтэй эх үүсвэрийг төвлөрүүлэх давхар зорилго агуулжээ. Гэтэл бас л Оюутолгойтой холбосон тул дээрх заалт мөн л уул уурхай, олборлох салбарт хамаарахгүй боллоо.
ААН-үүд барилгаа барьчхаад эргэн тойрноо тохижуулахдаа их хойрго байдаг. Иймд энэ хуулийн төсөлд газрын тохижилт гэсэн нэр томьёо нэмжээ. Ногоон байгууламжид хөрөнгө оруулбал тухайн ААН-ийг газрын тохижилт хийсэн гэж үзнэ. Гэхдээ үүнд уул уухайн овоолгыг хамруулахгүй.
Төслийг боловсруулахдаа Сангийн яам олон удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Гэтэл УИХ-аас хэлэлцэх шаардлагагүй гэж буцаасныг олон хүн шүүмжилжээ. Иймд төслийг дахин өргөн барих шийдвэрт Засгийн газар хүрсэн байна. Мөн 2013 оноос хойш эдийн засгийн хүндрэлд өртсөн ААН-үүд энэ хуулийг хүлээж байсан гэв.
Хуулийн бусад заалтууд хэвээрээ гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд онцолсон юм.