-Бумбардай: Монгол сэтгэхүйд суурилсан хүүхэд залууст зориулсан бүтээл-
“Бумбардай” төслийн санаачлагч, Монгол улсын соёлын элч Н.Эрдэнэбаяр уран бүтээлчийнхээ хувьд одоогийн хурдацтай өөрчлөгдөн, техник технологийн дэвшилийн эринд амьдарч буй хүүхэд залуу үеийнхэндээ өв соёл, уламжлалаа хэрхэн хадгалж үлдээх талаар санаа зовниж байжээ.
Харин үүнийхээ шийдлийг өөрийн сонирхол, ажилдаа үндэслэн “Бумбардай” төслийг эхлүүлсэн байна. Аль 2006, 2007 онд санаагаа гаргасан түүний төсөл харин 2012 онд биеллээ олжээ. Комик цувралын гол зорилго бол хүүхэд залууст Монгол хүний үнэт зүйл, онцлог, мөн чанар, соёлыг олгон, оюуны өв болгон үлдээх зорилготой. Нэг үгээр Монгол хүн гэж хэн бэ гэсэн ойлголтыг өгөх юм.
Харин маргааш буюу зургадугаар сарын 16-ны өдөр “Бумбардай” хүүхдэд зориулсан комик номны зургаа дахь цуврал болох “Сүүн цацал” комик ном нээлтээ хийхэд бэлэн болжээ.
Эхэнд ирсэн 100 хүүхдэд Бумбардайн дэвтэр, номын хавчуурга, тарагны аяга зэргийг өгөх юм байна.
Номын нээлтийн үйл ажиллагаа маргааш 10 цагаас 19 цагийн хооронд Монголын Үндэсний музейд болох ба эхний ирсэн 100 хүүхдэд Бумбардайн дэвтэр, номын хавчуурга, тарагны аяга зэргийг өгөх юм байна.
Түүнчлэн номын нээлт зөвхөн 10 цагаас бус хэд хэдэн удаа болох учир нээлтээс хоцорлоо гэж санаа зовох хэрэггүй, мөн дугаарлах зэрэг тухгүй байх нөхцөл гарахгүй юм.
“Сүүн цацал” буюу зургаа дахь номын онцлог нь байгаль орчин, амьтан тэр дундаа Монгол Шувуу Хамгаалах Төвтэй хамтран шувууны тухай агуулгыг шингээж өгчээ.
Тус ном нь хүүхдэд бүтээлч байдлыг илүү харуулахыг зорьсон ба номонд музейд хадгалагддаг үзмэрүүд орсноороо мөн онцлог хэмээн Н.Эрдэнэбаяр хэлсэн юм.
Нээлтийн үеэр мөн Бумбардай хэрхэн бүтдэг, мөн өмнө хийгдэж байсан ажлын ориг хувилбарыг нь харах боломжтой.
“Бумбардай” төслийг олон байгууллага дэмжин ажилладаг бөгөөд тэдгээрийн нэг нь Монголын Үндэсний музей юм. Номны нээлтэд оролцсоны дараа музейг хямдралтай үнээр үзэх боломжтой. Тухайлбал гэр бүлийн хэдэн гишүүн байсан ч хамаагүй, 6000 төгрөгөөр үзэж сонирхох боломжтой аж.
Түүнчлэн төслийн хамт олон Нийслэлийн аялал жуулчлалын газар, Гадаад харилцааны яамтай нягт хамтран ажилладаг бөгөөд Бумбардайн зургаар чимэглэсэн, өнөөдөр явж эхэлж байгаа “Ulaanbaatar city tour bus” мөн номны нээлтийг дэмжин хамтран ажиллах гэнэ.
Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харах боломжтой.
Номын нээлтийн тухай ярилцсаны дараа үргэлжлүүлэн “Бумбардай” төслийн тухай асуусан юм.
Н.Эрдэнэбаяр “Бумбардай төсөл нь нүүдэлчин ахуй, өв соёл, зан заншил, амьдралын хэв маяг, нүүдэлчдийн мөн чанар, хүмүүжил боловсролыг дэлхийн хүүхэд залууст зурган ном, хүүхэлдэйн кино, хүүхэлдэйн нэвтрүүлэг, нэмэлт контентууд болон холбогдох бүтээгдэхүүнээр дамжуулан таниулан сурталчилж, нүүдэлчин үндэсний баатрыг бий болгох зорилготой.
Энэ нь дан ганц комик номоос гадна хүүхэлдэйн кино, дагалдах хэвлэмэл бүтээгдэхүүн, оёмол бүтээгдэхүүн буюу хивс, номны хавчуурга, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, шаазан бүтээгдэхүүн зэргээс бүрдэнэ.
46 улс оролцсон Олон улсын Манга авард тэмцээнээс Бумбардай маань Гранпри шагнал 2015 онд авсан.
Түүнчлэн манай комик номноос та болон танай хүүхэд байгаль орчинтойгоо зөв харьцах, хүний хүмүүжил, тогтвортой хөгжлийн тухай гэх мэт ойлголтыг авах юм. Монгол бичгээр давхар бичигдэж буй нь өв соёлоо хадгалан үлдээгээд зогсохгүй Монгол бичиг суралцаж буй мөн бусад монгол үндэстэнд оюуны бүтээл болох учиртай.
Өнгөрсөн хугацаанд 40 гаруй мянган ном эзэндээ очин, 100 гаруй комик ном бүтээж, нэг хүүхэлдэйн кино хийж, 46 улс оролцсон Олон улсын Манга авард тэмцээнээс Бумбардай маань Гранпри шагнал 2015 онд авсан.
Цаашлаад англи, япон, франц, солонгос, хятад, герман, итали, швед зэрэг олон хэлээр орчуулагдан гарах юм байна.
Хэдий манай улсын комик номны зах зээлд тоглогчид нэмэгдэж байгаа ч, манай цуврал хүүхэд залууст зориулсан, тэдэнд өв соёл, зан заншил, цаашлаад хүмүүжлийн тухай мэдлэг олгож буйгаараа онцлогтой” хэмээн Н.Эрдэнэбаяр хэллээ.
Бумбардай төсөл нь 20-25 жилийн төлөвлөгөөтэй эхэлсэн. Цаашлаад англи, япон, франц, солонгос, хятад, герман, итали, швед зэрэг олон хэлээр орчуулагдан гарах юм байна.
Төслийн баг номны цувралуудаа үргэжлүүлэхээс гадна Солонгос, Индонез, Тайланд зэрэг Зүүн Өмнөд Азийн улсуудтай хүүхэлдэйн кинон дээр хамтран ажиллаж байна.
Ярилцлагын төгсгөлд Н.Эрдэнэбаяр хэлэхдээ “Хүүхдээ Монгол хүн болгон төлөвшүүлэхэд Бумбардай тусална” хэмээгээд маргааш болох номын нээлтэд хүүхдээ дагуулан гэр бүлээрээ ирэхийг урилаа.
Х.Ичинхорлоо