gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Шинэ арслангуудын барилдаан шимтэй сайхан боллоо

Спорт
2018-12-18
0
Twitter logo

“Аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн зөвлөл”-өөс санаачлан зохион байгуулсан “2018 оны бүх цэрэг, аймаг, хотуудын баяр наадмын түрүү бөхчүүд”-ийн тойргийн барилдаан өрнүүн сайхан боллоо. Тус барилдаанд 21 аймаг, хотын статустай хоёр дүүрэг /Налайх, Багануур/ болон бүх цэргийн баяр наадамд 2018 онд түрүүлсэн бөхчүүд зодоглох боломжтой байв.

22 АРСЛАН ЗОДОГЛОВ

Уг барилдаанд 24 арслан зодоглох байсан боловч Дархан-Уул аймгийн наадмын түрүү бөх, аймгийн хурц арслан С.Очирбат, Сүхбаатар аймгийн түрүү бөх, аймгийн арслан Н.Өсөхбаяр нар бэртэл гэмтлийн улмаас барилдах боломжгүй болсон тул 22 бөх зодоглолоо.

Ж.НЯМ-ЭРДЭНЭ ТЭРГҮҮЛЖ БАЙСАН БОЛОВЧ...

Увс аймгийн наадмын түрүү бөх, Тэсийн Жамсрангийн Ням-Эрдэнэ арслан эхний долоон тойрогт торохгүй барилдаж, унахгүй тэргүүлж дэмжигчдээ баясган байв. Гэвч наймдугаар тойрогт Налайх дүүргийн түрүү бөх, Булган аймгийн харьяат, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэлтэй барилдан унахдаа баруун хөлөө гэмтээж, үргэлжлүүлэн барилдах боломжгүй болов. Хэрэв гэмтээгүй бол эхний гурван байрын нэг эргэлзээгүй байсан болов уу.

ӨВӨРМӨЦ САЙХАН БЭЛЭГ

Барилдааныг зохион байгуулагч “Аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн зөвлөл”-өөс тус барилдаанд зодоглосон бүх арслангууддаа үндэсний манлай үйлдвэр “Эрдэнэт хивс” ХК-ийн хивс бэлэглэв. Тус хивс нь арслангуудын өөрсдийнх нь зурагтай байснаараа нэн онцлог, чамин сайхан бэлэг байлаа. Түүнчлэн барилдааны тасалбарыг 24 арслангийн зураг бүхий 2019 оны цагалбар дагалдсан нь үзэгчдийн санаанд нийцсэн зүйл байв.

БӨХЧҮҮД, БӨХИЙН ЗҮТГЭЛТНҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

“Аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн зөвлөл”-өөс идэр залуудаа ард олноо баясган барилдаж явсан боловч хэлж ирдэггүй бэртэл гэмтлээс болж бөхийн торгон дэвжээгээ орхисон МУГТ, сумын заан А.Энхээ, аймгийн арслан Л.Үйтүмэн, Т.Алтаншагай, мөн хүнд өвчинтэй тэмцэж буй, үндэсний бөхийн улсын ахлах тайлбарлагч С.Батсүх, улсын засуул Л.Чойжамц нарт хүндэтгэл үзүүлж, мөнгөн шагнал олгосон юм.

АНХААРАЛ ТАТСАН ХҮНДЭТ ЗОЧИД

Уг барилдааныг МҮБХ-ны гүйцэтгэх захирал, улсын заан Б.Сайнбаяр, МҮБХ-ны тэргүүлэгч, улсын гарди Д.Рагчаа, улсын харцага Г.Элбэг нар үзэж сонирхов. Мөн хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх, улсын аварга Н.Батсуурь, улсын заан Д.Баасандорж, Д.Лхагвасүрэн, Б.Соронзонболд, улсын харцага Т.Амартүвшин, Г.Батбаяр, Б.Одгэрэл, улсын начин Б.Адьяахүү, Б.Баянмөнх, Б.Сангисүрэн, Б.Сумьяа нарын бөхчүүд үзэж сонирхсон юм.

ТҮҮХ СӨХВӨЛ

Тэртээ 1989 онд Дорнод аймагт Халхголын ялалтын 50 жилийн ойг тохиолдуулан “Аймгуудын түрүү бөхчүүдийн барилдаан”-ыг Дорнод аймагт зохион байгуулж байжээ. Тус барилдаанд тухайн онд аймгуудын баяр наадамд түрүүлсэн бөхчүүд зодоглосон бөгөөд аймагтаа түрүүлсэн улсын цолтнууд ч барилдсан гэдэг. Тус барилдаанд Архангай аймгийн баяр наадамд тухайн онд түрүүлсэн, аймгийн арслан Батаахүүгийн Ганбаатар түрүүлсэн бөгөөд хожмоо улсын начин цол хүртжээ.

БАЙ ШАГНАЛ

Энэ барилдаанд түрүүлсэн бөх нэг сая төгрөг, дэд байрт шалгарсан бөх 900 мянган төгрөг, гутгаар байрт шалгарсан бөх 800 мянган төгрөг гэхчлэн бай шагнал хүртсэн байна. Мөн оролцсон арслан бүрд “Батламж”, гарын бэлэг, МҮБХ-ны хүндэтгэл хадгалуулжээ.

БАРИЛДААН

Арслангууд бүгд тойргоор барилдах тул хэддүгээрт бичигдэхээ сугалсан бөгөөд эхний тойргоос эхлэн Увс аймгийн наадмын түрүү бөх, аймгийн арслан Жамсрангийн Ням-Эрдэнэ, Дорнод аймгийн наадмын түрүү бөх, аймгийн арслан Бямбадоржийн Батдорж нар унаагүйгээр тэргүүлсэн юм.

Гэвч наймдугаар тойрогт Ж.Ням-Эрдэнэ өвдөг шороодохдоо бэртэж, улмаар барилдах боломжгүй болов. Харин Б.Батдорж тэргүүллээ хадгалсаар, итгэл төгс түрүүлэв. Ер нь Б.Батдорж уг барилдаанд чамгүй бэлтгэсэн нь илт харагдаж байсан бөгөөд бяртай, зоригтой, тооцоотой, шуурхай барилдаж байв.

Төв аймгийн наадмын түрүү бөх, аймгийн хурц арслан Эрдэнэбилэгийн Ууганбаяр эхний тойргуудад тааруухан барилдсан боловч сүүлийн тойргуудад нягтарч, үндсэн барилдаанаа гаргасаар дэд байрт жагссан юм. Булган аймгийн наадмын түрүү бөх, аймгийн арслан Э.Сумьяабат түргэн шуурхай, төвөггүй хурдан барилдсаар гутгаар байрт шалгарав.

Онцлууштай бөхчүүд олон байсан бөгөөд Багануур дүүргийн наадмын түрүү бөх, аймгийн хурц арслан Г.Өсөхбаярын угсраа, даацтай мэхүүд, Өмнөговь аймгийн наадмын түрүү бөх, аймгийн арслан Б.Амгаланбаатарын арал чац, бяр хүчээр илүүрхсэн барилдаанууд, Говьсүмбэр аймгийн наадмын түрүү бөх, аймгийн арслан М.Бямбадоржийн хурдаар илүүрхсэн, шуурхай барилдаанууд аргагүй ялгарч байв.

  1. Б.Батдорж Дорнод 18:3
  2. Э.Ууганбаяр Төв 17:4
  3. Э.Сумьяабат Булган 17:4
  4. Б.Түмэндэмбэрэл Налайх 16:5
  5. Д.Аззаяа Хэнтий 15:6
  6. О.Наранбаатар Өвөрхангай 14:7
  7. Г.Өсөхбаяр Багануур 14:7
  8. Э.Баасанжав Хөвсгөл 13:8
  9. Б.Амгаланбаатар Өмнөговь 13:8
  10. Г.Хишигбат Ховд 12:9
  11. Г.Жамбалдорж Бүх цэрэг 11:10
  12. Б.Зоригтбаатар Орхон 10:11
  13. Ц.Ганбат Архангай 10:11
  14. Ж.Ням-Эрдэнэ Увс 8:13
  15. М.Бямбадорж Говьсүмбэр 8:13
  16. Д.Эрдэнэтулга Говь-Алтай 7:14 
  17. Б.Баатархүү Дорноговь 7:14
  18.  Т.Ерболат Баян-Өлгий 6:15
  19.  П.Өсөхбаатар Завхан 6:15
  20.  Э.Ариунбуян Дундговь 5:16
  21. М.Батцэнгэл Баянхонгор 4:17
  22. Б.Орхонбаяр Сэлэнгэ 0:21 /бэртлийн улмаас дөрөвдүгээр тойргоос барилдаагүй/

АРСЛАНГУУДЫН БАРИЛДААНЫГ ЖИЛ БҮР ЗОХИОН БАЙГУУЛНА

 Энэхүү барилдааныг цаашид жил бүр уламжлан зохионо гэдгээ “Аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн зөвлөл” мэдэгдсэн бөгөөд сонирхолтой хэлбэрийн энэ барилдаан үзэгчдийн сэтгэлд нийцсэн нь лавтай биз ээ.

Т.Түмэндэмбэрэл

Т.Түмэндэмбэрэл

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан