“Ньюком Проперти” ХХК үл хөдлөх хөрөнгийн менементийн үйлчилгээг 2005 оноос үзүүлж эхэлжээ. Тэд хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн хүсэлт, шаардлагад ямагт анхааралтай хандаж, олон улсын стандартын шаардлагын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг.
Тус компани Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2008 стандартыг 2014 оноос эхлэн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, 2016 онд баталгаажуулжээ. Энэ онд олон улсын стандартын шинэчилсэн хувилбар болох ISO 9001:2015 стандартыг амжилттай хэрэгжүүлснээ бататган, стандартын гэрчилгээгээ Стандартчилал хэмжил зүйн газраас хүлээн авчээ. Энэ удаад менежментийн тогтолцооны хамрах хүрээг тэлэн, хөрөнгийн менежментийн цогц үйлчилгээндээ уг стандартыг хэрэгжүүлсэн нь үйл ажиллагаандаа тасралтгүй сайжруулалт хийж буйн илрэл юм.
ISO 9001 буюу Олон улсын стандартын байгууллагын баталгааг хүртсэн компани, аж ахуй нэгжүүд хэрэглэгчийн болон холбогдох хуулийн, зохицуулалтын бүрэн шаардлагыг хангасан бүтээгдэхүүн үйлчилгээг тогтвортой нийлүүлэх чадвартайгаа харуулж байна.
ISO 9001 стандартыг 2010 онд Монгол хэлнээ хөрвүүлснээр MNS ISO 9001:2010 стандартыг баталсан. 2016 онд шинэчилсэн MNS ISO 9001:2016 стандартыг баталсан байна. Шинэчилсэн стандарт менежментийн тогтолцоог эрсдэл боломжид суурилан, байгууллагын чадамж манлайллыг дэмжих шаардлага тавьснаар өмнөх стандартаасаа онцлог юм.