Хөл бөмбөгийн ДАШТ эхэлж байгаатай холбогдуулан Улаан талбайд дэлхийд алдартай дуучид, хөгжимчдийн гала тоглолт болж өнгөрлөө.
Уг арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жианни Инфантино, Боливийн Ерөнхийлөгч Эво Моралез, Панамын Ерөнхийлөгч Хуан Карлос Варела зэрэг гадаадын зочид төлөөлөгчид оролцсон байна.
Тоглолтыг RT дамжуулжээ
Олон улсад чадал чансаагаараа үнэлэгдсэн, дэлхийн шилдэг сонгодог уран бүтээлчид нэгэн тайзнаа цуглан ая дуугаа өргөжээ.
Тоглолт алдарт Мариинский театрын симфони оркестрын удирдаач Валерий Гергиевын удирдлага доор болж өнгөрсөн ба төгөлдөр хуурч Денис Мацуев, дуурийн дуучин Анна Нетребко, Аида Гарифуллина, Юсиф Эйвазов, Ильдар Абдразаков, Альбина Шагимуратова нараас гадна Испанийн алдарт тенор Пласидо Доминго болон Хуан Диего Флорес нар дэлхийн сонгодог бүтээлүүдээс толилуулжээ.
Тоглолт ёслолын буудлага болон “ Калинка-малинка” дуугаар төгссөн юм.