Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачилгаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын гурван талт уулзалтыг 2014 оноос хойш зохион байгуулж эхэлсэн. Энэхүү уулзалтыг Владимир Путины санаачилгаар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хурлын үеэр хийж байхаар тогтсон юм. 2014 онд Душанбе хотод болсон анхны уулзалтаар БНХАУ-ын тал “Торгоны замын эдийн засгийн бүс”, ОХУ “Евроазийг холбосон транзит тээврийн зам”, Монгол Улс “Талын зам” мега төслүүдээ танилцуулж харилцан санал солилцож байв.
БНХАУ-ын “Нэг бүс, Нэг зам” санаачилгын хүрээнд гурван улсыг холбосон Эдийн засгийн коридор байгуулах саналыг талууд дэмжсэн юм. Харин 2015 онд Уфа хотод болсон уулзалтын үеэр гурван улсын Эдийн засгийн коридор байгуулах харилцан ойлголцлын санамж бичиг, хилийн гарцуудыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах зөвшилцөл, худалдааг хөгжүүлэх таатай боломжийг бүрдүүлэх санамж бичгийг үзэглэсэн байна.
2016 онд Ташкент хотод болсон гурав дахь уулзалтын үеэр “Монгол Улс-ОХУ-БНХАУ-ын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т гурван улсын Төрийн тэргүүн нар гарын үсэг зурсан бөгөөд энэ хүрээнд хэрэгжүүлэх 32 төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг гаргажээ. Үүнд төмөр замын төслүүд, Азийн авто замын сүлжээ багтаж байгаа аж. Энэ дундаас төмөр замын хойд коридор нь Курангино-Кызыл-Цагаан толгой-Арц Суурь-Овоот-Эрдэнэт-Салхит-Замын Үүд-Жанчхүү-Бээжин-Тяньжин чиглэлийн төсөл нь хамгийн идэвхтэй яригдаж байна. “Aspire Mining” компани Овоот- Эрдэнэт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулж, ойрын хугацаанд хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байгаа юм.
Харин 2017 онд гурван улсын Ерөнхийлөгч уулзалт хийгээгүй бөгөөд Сайд нарын түвшний уулзалтыг зохион байгуулсан юм. БНХАУ-ын хувьд “Нэг бүс, Нэг зам” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх зорилгоор Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг байгуулаад байна. Энэхүү банкийг үүсгэн байгуулах хэлэлцээрийг УИХ соёрхон батлаад байгаа юм.
Т.Элиса