gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -1
  • Зурхай
     4.05
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ЧУУЛГАН: УИХ-ын гишүүн Д.ГАНТУЛГА, Д.МУРАТ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх ШААРДЛАГАГҮЙ

М.Жаргал
Улс төр
2018-06-08
0
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  19 цаг 56 минут
2018.06.08

Л.Болд:

- Бид үнэ цэнэтэй долоо хоногийнхоо хугацааг энэ асуудалд зарцууллаа. Гэтэл өчигдөр “хувийн харилцаанаас болж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” гэдэг цоо шинэ баримт ороод ирлээ. УИХ-ын гишүүд энэ талаар мэдэх эрхтэй гэж бодож байна.

УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж:

Энэ асуудал Халдашгүй хороонд яригдсан. Одоо мөрдөж байгаа хуулийн нэг заалт бий. УИХ-ын гишүүнийг УИХ-ын зөвшөөрөлгүйгээр захиргааны шийтгэл ноогдуулахыг, цагдан хорих, гэр орон албан тасалгаа, унаанд нь үзлэг хийхийг хориглоно гэсэн заалт бий. Энэ хууль Л.Болд та нарын л хийсэн хууль шүү дээ. Батлуулсан, гарын үсэг зурсан хүн нь би.

  19 цаг 59 минут
2018.06.08

Ерөнхий прокурор М.Энх-Амгалан:

Би хууль дээр бичсэн үгийг биелүүлж ажиллах ёстой. Хэрвээ УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэхгүй тохиолдолд надад ямар эрх үүсэхгүй вэ гэхээр “албадан саатуулах, цагдан хорих, үзлэг нэгжлэг хийх” эрх байхгүй болно. Үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг гэмт эрэгт холбогдвол Их хурлаараа шийд гэсэн ойлгомжтой заалттай. Тийм учир би энд энэ асуудлыг оруулсан. Та бүхэн шийдэх ёстой. Хувийн таарамжгүй харьцаанаас болж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэдгээр түдгэлзүүлэх боломжгүй байна гэж Л.Болд гишүүн ярьж байна. Үүнээс цааш дэлгэрэнгүйгээр нээлттэй хуралдаан дээр ярих боломжгүй байна.

  20 цаг 02 минут
2018.06.08

О.Баасанхүү:

-У.Хүрэлсүхийг гишүүн байхад Ц.Мөнх-Оргил тайлбар хийж байсан. Хэрвээ хорих шийтгэл тогтоовол бид түдгэлзүүлэх биш, татах тухай асуудал ярина гэж байсан. Тэгэхээр одоо "түдгэлзүүллээ" гэхээр хэзээ энэ асуудал гэм буруу нь тогтоогдох вэ гэдэг нь тодорхойгүй. Сонгуулийн тухай хуулиар одоо нөхөн сонгууль хийх боломжгүй. Хэрвээ бид 74-үүлээ болчихвол энэ чуулганаа үдэх хэрэгтэй болох байх. Д.Мурат гишүүний асуудлыг ёс зүйнх үү, гэмт хэргийнх үү гэдгийг мэдэхгүй болчихоод байна. Тодорхойлолтон дээр нь "хувийн харилцааны улмаас" гэчихсэн байгаа. Хүчирхийллийн эсрэг төвд өчнөөн эмэгтэйчүүд байгаа. Тэгвэл тэнд байгаа хэргүүдийг яаж шийдэх вэ? Бид дөрвөн сарын дараа энэ асуудлыг ярих гээд байна. Манай УИХ ч гэмт хэргийг тогтоодог газар биш. 

  20 цаг 08 минут
2018.06.08

Н.Оюундарь:

-Бид ээж, эгч, охидуудтай. Тийм байхад эмэгтэйчүүдийг эрх хөндөгдөж байгаа энэ тохиолдол бүрт манай эрчүүд ч бас ёс зүйтэй хандана гэж бодож байна. Энд бид буруутган, дүгнэлтийг нь гаргахгүй. Гаргах газар  нь гаргана. Парламентад ёс зүйтэй, шударга, үг үйлдэл нь ижил байх ёстой гэж бодож байна. Дэлхий даяараа эмэгтэйчүүдийн эрхийг ярьж байна. АНУ-аас MeToo гэж кампанит ажил ч хийж байна. НҮБ-аас мөн адил. Бид ч эдгээр чиг хандлагаас хол байх ёсгүй. Түүнчлэн монголын уламжлалт ёс ухаан бий. Тиймээс бид эрэгтэй гишүүддээ найдаж байна. Хэдийгээр санал хураалтыг нууцаар хийх ч гэсэн өөрийн гэсэн байр суурьтай, ёс зүйтэй хандаарай гэж эрчүүддээ уриалмаар байна.

  20 цаг 12 минут
2018.06.08

Ц.Цогзолмаа:

-Хувь хүний ёс зүйгээс парламентын ёс зүй тогтоно гэж бодож байна. Өнөөдрийн их хяналтан дотор байгаа, иргэдийн оролцоотой нийгэмд мэргэжлийн ёс зүй байх ёстой. Эрх зүйт төрийг төлөвшүүлэхэд бид алдаа гаргах эрхгүй. Залуу байгаа, түүнээсээ болж алдсан гээд алдаа гаргасан залуу гишүүндээ сайхан үгийг хэлж болох боловч амьдралын үнэн хатуу нь буруу, эсвэл зөвд л байх ёстой. Эмэгтэй гишүүдийн хувьд ёс зүйн том алдаа гаргасан гишүүнээ өмөөрөх эрх байхгүй. Ёс зүйн байдлын тухай хуульдаа гишүүдэд насны босго, ажлын туршлагын босгыг тавьж, өндөрсгөх ёстой юм болов уу. Тэгэхгүй бол төлөвшөөгүй, насны босго бусад парламентад тавьсан байдаг. Тиймээс залуу гишүүд зөв талаас нь ойлгох байх аа.

  20 цаг 15 минут
2018.06.08

Санал хураалтыг нууцаар явуулна.

Д.Оюунхорол гишүүн "эмэгтэй гишүүдийн бүлэг энэ асуудлын санал хураалтыг илээр явуулж, иргэдэд хэн нь бодитой хандаж байна вэ гэдгийг харуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол улстөрчдийн хувьд үг үйлдэл хоёр нь үнэхээр зөрдөг. Иргэдийнхээ төлөө гэж л гарч ирсэн юм бол ингэх хэрэгтэй. Илээр явуулж болдоггүй юм бол санал хураалтыг цаасаар явуулах санал гаргаж байна" гэв.

О.Баасанхүү:

-Цаасаар явуулах, кноп дарахад зарчмын ялгаа байхгүй. Хүчирхийллийн хэрэг, хүчингийн хэрэг хоёр хуулиараа ялгаатай. Шүүх дээр хүчингийн хэрэг заавал хаалттай явагддаг. Харин хүчирхийллийн хэрэг бол ил тод явагддаг. Тиймээс энэ удаад санал хураалтыг нээлттэй явуулах саналтай байна.

Ц.Мөнх-Оргил:

-Санал хураалтыг нууцаар явуулах нь хуульд нийцнэ. Харин саналын хуудсаар явуулах горимын саналтай байна.

М.Энхболд:

-Хуульд санал хураалтыг нууцаар явуулна гэсэн учир илээр явуулах боломжгүй. Харин цаасаар санал авах горимын саналаар санал хураая.

  20 цаг 19 минут
2018.06.08

Санал хураалтыг цаасаар явуулахыг УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжлээ.

  21 цаг 01 минут
2018.06.08

Санал хураалтын дүн гарлаа.

Санал хураалтыг нууцаар явуулсан юм. Нийт 57 гишүүн санал хураалтад оролцсоноор:

  • 33 гишүүн зөвшөөрч 57,9 хувь
  • 24 гишүүн татгалзсан 42, 1 хувь байна.

Тооллогын комиссын дарга Д.Тогтохсүрэн санал хураалтын дүнг танилцуулсан юм.

Ийнхүү УИХ-ын гишүүн Д.Муратыг бүрэн эрхийг түдгэлзүүлэх ШААРДЛАГАГҮЙ ГЭЖ ҮЗЛЭЭ.

  21 цаг 08 минут
2018.06.08

УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар хуралдаан үргэлжилж байна.

  21 цаг 29 минут
2018.06.08

А.Ундраа "хүний эрхийг хүндэтгэх байх, сонголтоо ухаалаг хийх байх гэж найдаж байна. Эдгээр тохиолдол нь УИХ-ын гишүүдийн дотор эмэгтэй гишүүдийн тоог нэмэх шаардлагатай болжээ гэдгийг харуулж байна.

М.Билэгт "эрчүүд та нар эхээс төрсөн, эхнэртэй, охидтой шүү дээ. Эрчүүдийн хүчний дор охид, эмэгтэйчүүд үнэхээр өрөвдмөөр шүү. Хүчирхийлэлтэй холбоотой энэ хэргийг шүүх дээр хийгээгүй гэдгээ нотлоод гараад ирэх ийм боломжийг бид олгох ёстой юм. УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлээгүй байхад энэ хүнд захиргааны шийтгэл ногдуулах боломжгүй байдаг гэж Нямдорж гишүүн хэлж байсан. Гантулга залуу хүн, хийгээгүй гэдгээ нотлоод гараад ирэг л дээ. Залуусын нэр хүнд цаашдаа ямар байх вэ гэдэг нь эндээс харагдаж байна. Залуугаараа төрийн түшээ болчихоод хүчирхийллийн гэмт хэрэгт орчихоод, хийгээгүй бол түүнийгээ нотлох боломжийг нь олгох ёстой. Та бүхэн эхнэрүүд, охин хүүхдээ, эхнэрүүдээ бодож шийдвэр гаргаач ээ"

  21 цаг 30 минут
2018.06.08

Санал хураалт нууцаар явагдана.

Санал хураалт нууцаар явагдана.

  21 цаг 59 минут
2018.06.08

Тооллогын комисс дүнгээ танилцууллаа.

Бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар нууц санал хураалт явууллаа. Санал хураалтад 57 гишүүн оролцлоо.

Дэмжинэ: 28 гишүүн

Дэмжихгүй: 29 гишүүн буюу 50,9 хувь байлаа.

Ийнхүү УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх ШААРДЛАГАГҮЙ гэж үзлээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан