Монголын балетын бүжгийн хөгжлийг олон улсын түвшинд хүргэх зорилгоор Балетын хөгжлийн сан, Нийслэлийн соёл урлагийн газар, БСШУСЯ хамтран "Олон Улсын Балет" тэмцээнийг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
Уг тэмцээнд оролцох гадаадын уран бүтээлчдийг гурван насны ангиллаар хоёр үе шаттайгаар шалгаруулжээ. Тэмцээнд дотоодын 150 гаруй болон ОХУ-ын Якут, Буриад, БНСУ, Сингапур, Япон, БНХАУ-ын 30 гаруй бүжигчин оролцож туршлага солилцон шилдгүүдээ шалгаруулсан байна.
Тэмцээний 12-14 насны ангилалд алтан медалийг БНСУ-ын бүжигчин Жү Ёнг Квон, мөнгө медалийг Жү A Kим, Сингапурын бүжигчин Эмили Ko, Хүрэл медалийг Б.Хулан, Сингапурын бүжигчин Ёнг И Жой Люм, БНСУ-ын бүжигчин Жи Ан Kим, тусгай байрыг А.Баяржавхлан, ОХУ-ын бүжигчин Иван Одинцов нар тус тус эзэлжээ.
Мөн 15-18 насны ангилалд эмэгтэйчүүдээс алтан медалийг Б.Марал, мөнгөн медалийг Буриадын бүжигчин Элизабета Борулева, хүрэл медалийг Э.Уянга, тусгай байрыг Буриадын бүжигчин Александра Богданова нар эзлэв. Энэ төрлийн эрэгтэйчүүдийн ангилалд алтан медалийг О.Даваадорж, мөнгөн медалийг Буриадын улсын бүжигчин Эрдэм Сандаков, хүрэл медалийг Буриад улсын бүжигчин Сергей Угромов, тусгай байрыг Буриад улсын бүжигчин Владимир Эрмолаев нар шалгарлаа.
Түүнчлэн 19-29 насны ангиллын эрэгтэйчүүдийн төрөлд алтан медалийг Буриад улсын бүжигчин Тимур Демчиков, Сүбэдэй Дангит, мөнгөн медалийг О.Хатанбаатар, Д.Нацагдорж, хүрэл медалийг Япон улсын бүжигчин Шота Онодера, тусгай байрыг А.Тэмүүлэн нар эзэлжээ. Энэ төрөлд эмэгтэйчүүдээс алтан медалийг О.Анужин, Япон улсын бүжигчин Сасаки Мана, мөнгөн медалийг Японы бүжигчин Саки Токусима, хүрэл медалийг бүжигчин О.Олонбаяр, Ц.Хишигжаргал, тусгай байрыг БНСУ-ын бүжигчин Жи Ион Ким, Буриад улсын бүжигчин Юлия Банзаракцаева нар эзэллээ.
Тэмцээний орчин үеийн бүжгийн төрөлд алтан медалийг Хятадын бүжигчин Ою Рю, мөнгөн медалийг Ё.Дамчаабадгар, хүрэл медалийг Буриад улсын бүжигчин Тимур Демчиков, бүжигчин Д.Нацагдорж, Ц.Хишигжаргал нар эзэлсэн байна.
Ийнхүү анх удаагаа зохиогдсон "Олон Улсын Балет" тэмцээний шагнал гардуулах ёслол УДБЭТ-т болж өндөрлөлөө.