Лондон хотын Хитроу олон улсын нисэх онгоцны буудлын шинэ буюу тав дахь хэсэг
нь хэдхэн хоногийн өмнө ашиглалтад орсон билээ. Шинэ буудлын үйл ажиллагаанд
нь доголдол гарсаар байгаад зорчигчид ихэд бухимдаж байна. Зөвхөн “British
Airways” компанийн үйлчилдэг жигүүрт буусан 15 мянган зорчигч тээшээ одоо
болтол аваагүй гэнэ. Эдгээр тээшийг ялгаж ойрын үед эздэд нь явуулах юм байна.
Ачаа овоорсон нь бусад улс орны олон улсын нисэх онгоцны буудлын үйл
ажиллагаанд ч сөргөөр нөлөөлж байгаа гэнэ. Үүний өмнөх өдөр нь тус нисэх
онгоцны буудал гадаад, дотоодын нийт 66 нислэгийг цуцалсан байна.
Хитроу олон улсын нисэх онгоцны буудлын шинэ өргөтгөлд хогийн сав байхгүй,
цахилгаан болон хөвдөг шат нь ажиллахгүй хүмүүсийг ихэд бухимдуулсан юм. Ашиглалтад
орсон даруйд 30 нислэг хойшлогдсон нь хачирхалтай. Ердөө гуравхан хоног
ажиллахдаа нийт 208 нислэгийг цуцалж хэдэн мянган хүн очих ёстой газраа хүрч
чадсангүй. Нөхцөл байдал нэлээд хүнд байгаа тул Их Британийн Засгийн газар
“British Airways”-т туслахад бэлэн байгаагаа мэдэгджээ.