Австралийн Брисбений цагдаагийн мэдээлснээр Өмнөд Солонгосын явган аялагч Австралийн зэрлэг байгальд зургаан хоног төөрсний дараа олджээ. Тэрээр шингэний дутагдалд орж, хоол ундгүй байсан ч эсэн мэнд байсан аж.
Мөрдөгч, цагдаа Стийв Керслэе “Солонгосын иргэн Жоохэ Хан Квинсленд хотын үндэсний паркийн Тайсон уулнаас пүрэв гарагт олдсон” гэжээ.
Ой модон дунд эргүүл хийж явсан нисдэг тэрэгтэй хүн түүнийг аварч, Талли тосгонд хүргэн эмнэлэгт хэвтүүлсэн байна. Кэрслэегийн хэлснээр эмэгтэй урт өмд, урт ханцуйтай цамц, борооны цувтай явсан учраас даараагүй байна.
Эх сурвалж: Fox news