Үйлчилгээний ажилтнуудын хувьд хүмүүст түргэн шуурхай ,найдвартай, хариуцлагатай гэсэн дүр төрхийг гаргах хэрэгтэй болдог. Цаашлаад хамгийн чухал нь найрсаг дотно дүр гаргах шаардлагатай. Хувцаслалтын хувьд халуун дотно уур амьсгал төрүүлэхийн тулд дулаан өнгө оруулах хэрэгтэй. Нүүр будалтын хувьд бүдэг ягаан өнгөөр будах, үсний боолтонд улаан өнгийн оруулга нэмэх гэх мэт. Мөн үйлчилгээний ажилтны үс засалт хувцаслалтыг нарийн зааж өгснөөр үйлчлүүлэгчтэй харилцах үед маргаан гарсан тохиолдолд ажилтан руу хандсан гадаад дүр төрхийг нь шүүмжилсэн үг сонсохгүй юм.
Хэрэглэгч, үйлчлүүлэгчидтэй байнга харилцдаг эмэгтэй ажилтны хувьд цээж, нуруу ил гарсан, дотуур хувцас цухуйсан, эсвэл гэрэлтсэн цамц, даашинз өмсөхгүй байх учиртай. Мөн хэт хурц үнэртэн түрхэхгүй ба урт хумс, тод өнгийн хумсны будгийг хориглодог. Гоёл чимэглэлийн хувьд том ээмэг, зүүлт, олон төрлийн бөгж зүүхгүй байх хориотой ч эмэгтэй ажилтан чихээ цоолсон бол заавал жижиг шигтгээтэй ээмэг зүүх хэрэгтэй. Харин үс засалтын хувьд хэт дээр бус, доош унжуулан боох, эсвэл шуух нь тохиромжтой байдаг байна.
“Дресс Код” нэвтрүүлгийн зочин-Блоггер,Стилист П.Оюунтөгс