gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хятадын тасалбар борлуулалт анх удаа АНУ-ынхаас давна

2018-05-31
0
Twitter logo

Хятадын кино театруудын тасалбар борлуулалт 2018 онд анх удаа АНУ-ынхаас давж, дэлхийд тэргүүлэх төлөвтэй байна. Энэ нь хяналт суларч, киноны сонголт нэмэгдсэнтэй холбоотой гэж мэргэжилтнүүд тэмдэглэжээ.

Хятадын кино театруудын мөнгөн орлого оны эхний гурван сард улирлын дүнгээр Хойд Америкийнхаас давсан юм. АНУ-д дөрвөн жилд анх удаа уг үзүүлэлт буурсан бол эхний улиралд Хятадад 3.17 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 40 хувь өсөж, таамгаас нэлээд илүү гарчээ. Хятадын киноны салбарыг ажигладаг EntGroup зөвлөх фирм “Нэгдүгээр улирлын тасалбар борлуулалтыг харахад Хятадын үзүүлэлт 2018 онд АНУ-ынхаас давах бүрэн боломжтой. Гэхдээ энэ онд нийт өсөлтийн өндөр хурдыг хадгалахад хэцүү байж магадгүй” хэмээн тайлбарлав.

Тэдний тооцоогоор АНУ-д тасалбар борлуулалт дөрөвдүгээр улиралд нэмэгддэг агаад хятадууд гүйцэх эсэх нь оны хоёрдугаар хагасын үзүүлэлтээс ихээхэн шалтгаалах аж.

Энэ үзүүлэлтээр Хятад 2017 онд Америкаас түрүүлнэ гэсэн таамаг яригдаж байсан боловч өсөлт удааширч, дэлгэцэд онцгой бүтээл гараагүй. Тиймээс 2015 онд 49 хувийн өсөлттэй байсан кассын орлого 2016 онд гурван хувь болтлоо саарсан юм. Өнгөрсөн онд мөн орлого буурах магадлалтай гэсэн хүлээлт үүсээд байсан авч Холливудын The Fate of the Furious, Хятадын Wolf Warrior 2 зэрэг кино гарч, уналтаас аварсан. 2016, 2017 онуудад кино театрын орлогыг дэмжихийн тулд Хятадын тал гадаадын киноны захиалгаа өргөтгөсөн байна. Уламжлал ёсоор орлогоо хуваах нөхцөлөөр гадаадын 34 кинонд зөвшөөрөл олгодог байсан бол өнгөрсөн онд уг тоог 37 болгон нэмэгдүүлэв.

2018 оны амжилт нь Bona Film студийн Operation Red Sea кино 579 сая ам.доллар олж, Хятадад орлогоороо тэргүүлснээс шалтгаалсан гэж үзэж буй. Хятадын тэнгисийн цэргийн тусгай хүчин алан хядагчидтай тэмцэж байгааг харуулсан эх оронч сэдэвтэй уг кино нь тус улсад хяналт суларч, дайн байлдаантай киног зөвшөөрч эхэлсний жишээ юм. Operation Red Sea-гийн амжилт Хятадын кино үйлдвэрлэл хориг хяналтаас ангижирч, төрөл жанртаа зохицож байгааг харууллаа.

Base Media компанийн захирал Нэнси Ву “Дэлгэцийн тоо нэмэгдсэнээр тасалбар борлуулалт өссөн. Одоо сонголтыг сайжруулж, жанр болон чанарыг дээшлүүлэх цаг үе ирлээ” гэжээ. Хятадын кино бүтээгчид орчин үеийн дайны сэдэвт киноноос гадна урьд нь хориотой байсан шинжлэх ухааны уран зөгнөл, сүнс сүүдрийн сэдэвтэй бүтээл рүү орж байна. Ирэх наймдугаар сард Жейсон Стэтхэм, Ли Бинбин нарын тоглосон Шанхайд төвтэй China Media Capital компани тэргүүтэй консорциумын бүтээл The Meg кино нээлтээ хийнэ. Өнгөрсөн онд Disney-н бүтээл Coco хэмээх сүнсний тухай хүүхэлдэйн кино Хятадад гармагцаа хит болсон юм.

Чарльз Кловер

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан