gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.15
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сүү, махны чиглэлийн үхэр өсгөх, фермер байгуулахад төрөөс дэмжинэ

Б.Чимэг
Эдийн засаг
2018-05-28
0
Twitter logo

Засгийн газрын хуралдаанаар долоон аймгийг хамруулсан, газар тариалангийн бүсийн хил хязгаарыг нарийвчлан зарласан. Ингэснээр Дархан-Уул, Төв, Сэлэнгэ аймгийн зарим сумдад бэлчээрийн мал аж ахуй эрхлэх боломжгүй болсон юм.

Иймд Засгийн газар тариалангийн бүсэд эрчимжсэн мал аж ахуй эрхлэх, малын үүлдэр угсааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх боломжийг судалж байна. Сүүний болон махны хэвийн үхэр өсгөх, фермерийн аж ахуй байгуулахад дэмжинэ гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Тариалангийн тухай хуулиар тариалангийн талбай дотор барьсан өвөлжөө, хаваржааг тухайн сум орон нутаг дотор нүүлгэхэд гарах тээврийн нэг удаагийн зардлыг тариалангийн аж ахуйн нэгж хариуцдаг. Мөн энэ хуулиар  тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглодог.

Нүүн шилжих мал аж ахуй эрхлэгчийн өвөлжөө, хаваржааны газрыг сум, дүүргийн Засаг дарга 30 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заажээ. Хуулийн эдгээр заалтыг зөрчвөл зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээдэг байна.

Газар тариалангийн бүс нутгийг зарласнаар Үндсэн хуулийн тодорхой заалтыг зөрчсөн гэж зарим хүн үзсэн юм. Тухайлбал 16-р зүйлийн 18-д заасанчлан иргэдийн амьдрах газраа өөрөө сонгох эрхийг зөрчсөн гэсэн юм.

Харин ХХААХҮЯ-наас “Тариалангийн бүс нутаг, бэлчээрийн мал аж ахуй болон эрчимжсэн мал аж ахуй зэрэг нь үйлдвэрлэлийн хэрэгсэл бөгөөд төрөөс үйлдвэрлэлийн хэрэгслийн байршлыг зааснаас малчдын амьдрах газрыг заагаагүй. Тиймээс тариаланчид тариалангийн бүс нутаг болох талбайгаа дагаж, малчид бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйгаа дагаж амьдрах зүй тогтол үйлчилж байна гэж ойлгох хэрэгтэй” гэж тайлбарлав.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан