Монгол Улсын төлбөрийн тэнцлийн алдагдал энэ оны гуравдугаар сард 23 сая ам.доллараар буурч, 42.2 сая ам.доллар болсон гэж Монголбанк мэдээллээ.
Төлбөрийн тэнцлийн алдагдал буурахад Монгол Улсад орсон шууд хөрөнгө оруулалт өссөн нь голчлон нөлөөлжээ. 2018 оны эхний улиралд Монгол Улсад цэвэр дүнгээр 465.2 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Хэдий тийм боловч урт хугацаагаар нь авч үзвэл гадаадын шууд хөрөнгө оруулалтын позиц 32.6 тэрбум ам.долларын алдагдалтай байгаа юм.
Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир
Б.Бямбасүрэн