Дэлхийн авто зах зээлд тэргүүлэгч “Renault”, “Nissan”, “Mitsubishi” компаниуд хамтран Хөрөнгө оруулалтын сан байгууллаа. Улмаар дараагийн таван жилд гарааны бизнесүүдэд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт олгохоор төлөвлөж байгаа юм байна. Ингэснээр авто зах зээл дэх шинэчлэлүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломжтой болно гэж тус компанийн удирдлагууд үзжээ.
Хамтын Хөрөнгө оруулалтын сан эхний шатны санхүүжилтээрээ ирэх дөрвөн сард нийт 50 сая ам.долларын санхүүжилтийг гарааны таван бизнест олгохоор төлөвлөжээ. Тус сан сар бүр авто зах зээлийн гарааны бизнесүүдэд шинэ хөрөнгө оруулалт хийнэ гэж сангийн захирал нь мэдэгдсэн байна. Хөрөнгө оруулалтын сангийн санхүүжилтийн хувьд “Renault”, “Nissan” компаниуд тус бүр 40 хувийг, харин үлдсэн 20 хувийг "Mitsubishi" групп хариуцах юм байна.
Н.Содонтуяа