gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     6.15
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 25
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

НМХГ: Усан сан, саунаас нянгийн бохирдол илэрчээ

Нийслэл
2018-05-24
0
Twitter logo

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон дөрвөн усан сан, чийрэгжүүлэх усан сангаас нянгийн бохирдол илэрчээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар 2018 оны төлөвлөгөөт ажлын дагуу Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 35 халуун ус, саун, бассейны газарт хяналт, шалгалт болон лаборторийн шинжилгээ хийжээ. Шалгалтанд хамрагдсан 10 бассейн, усан сангийн дөрөвт нянгийн бохирдол илэрсэн байна.

“Нарантуул шейл ойл” ХХК-ны буюу SS Club-ын болон Халиун төгөл ХХК-ийн усан бассейнуудад үлдэгдэл хлор бага гарсан нь дээрх газруудын ариун цэвэр, халдвар хамгаалалтын дэглэм хангалтгүй, усан сангийн усыг байнгын эргэлтэд байлгах шахуурга, шүүлтүүр, халдваргүйжүүлэлтийн тоног төхөөрөмжүүд нь шаардлага хангахгүй байгаатай холбоотой ажээ.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа нийт усан бассейнуудын 70 хувь нь дэргэдээ лабораторигүй байдгаас дээрх зөрчлүүд гардаг байна.

Мөн шалгалтанд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 83 саунаас Говь, Dream, Маргад, Нарантуул, Улаанбаатар, Дөлгөөн нуур зочид буудлуудын саун зэрэг 15 газрыг хамруулжээ. 

“Илэрсэн зөрчлийн тухайд дээрх саунууд ихэнхдээ батлагдсан зураг төслийн дагуу баригдаагүй, суурин давхарын хийцийг нь өөрчилсөн барилгад үйл ажиллагаа явуулснаас, агааржуулалт муу, чийгшил ихтэй байдаг.

Энэ нь тухайн барилгын насжилтанд сөргөөр нөлөөлж байна” гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун хэлсэн юм.

Тэрээр “Шалгалтаар зөрчилтэй гарсан ААН-үүдэд шаардлага, албан даалгавар хүргүүлэн, биелэлтэнд хяналт тавьж, 12 ААН, хоёр иргэнд нийт 5.5 сая төгрөг ноогдуулан ажиллаж байна” гэж сэтгүүлчдэд зарласан хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.

С.Түвшинжаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан