2018 оны эхний улирлын байдлаар Буянт-Ухаа дахь гаалийн хяналт шалгалтын явцад нийт 18 зөрчил илрүүлжээ. 3.3 сая төгрөгийн торгууль ногдуулж, 1.6 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн байна.
Таван зөрчилд хэрэг бүртгэлт хийж, 13 зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэжээ.
Тус гаалийн газраас зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг системтэй хийж, гаалийн хяналтад эрсдэл тооцох аргыг эрчимтэй нэвтрүүлснээр зөрчлийн тоо буурсан байна.