gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     6.30
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Т.Энхбаяр: Сангийн яаманд удирдах түвшинд эрэгтэйчүүдийн манлайлал өндөр байна

Э.Оргил
Нийгэм
2018-05-18
0
Twitter logo

Сангийн сайд 2016 онд салбарынхаа онцлог хэрэгцээнд нийцсэн жендерийн талаар баримтлах бодлого стратегийг батлан хэрэгжүүлж эхэлжээ. Энэ стратегийн хэрэгжилтийг дэмжих семинар өнөөдөр тус яаманд боллоо. Семинарт Сангийн яам болон харьяа байгууллагуудын төлөөлөл 50 гаруй хүн оролцов.

Энэ стратегийг 2025 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд салбарын хөгжлийн бодлогын үйл явцад жендерийн тэгш байдлын үзэл баримтлалыг нэвтрүүлэх үйл ажиллагааны хүрээг тогтоосон дунд хугацааны хөгжлийн баримт бичиг юм. Салбарын онцлог хэрэгцээнд нийцсэн бодлого хэрэгжсэнээр Сангийн сайдын болон төсвийн
ерөнхийлөн захирагчийн төсвийн үйл явцыг үе шаттайгаар жендерийн мэдрэмжтэйгээр болгох зорилтыг тавьсныг онцолж буй юм.

Стратегийг боловсруулахдаа НҮБ-ын Хүн амын сан, Жендерийн үндэсний хорооны ажлын алба дэмжлэг үзүүлжээ. 

Удирдах албан тушаалд ажиллах хүмүүс жендерийн талаарх сургалтад сууж, түүнийхээ дагуу шалгалт өгч “Ж-1” сертификат авсан байх шаардлага тавина. 

Т.Энхбаяр, Жендерийн үндэсний хорооны ажлын албаны дарга, Салбарт жендерийн бодлого батлах, аймаг нийслэлд Жендерийн дэд хөтөлбөр батлахын хамгийн гол зорилго нь салбар бүр өөр өөрийн эрхлэх асуудалтай. Зарим нь хүний анхан шатны хэрэгцээ буюу амьдралын чанарын асуудал яригдаж байхад, зарим нь улс орны дэд бүтцийн асуудал ярьж байх жишээтэй.

Орон нутаг бүр өөр өөрийн  хөгжлийн онцлогтой. Өнөөдөр тухайлбал Дорноговь аймагт хэрэгжүүлэх Жендерийн дэд хөтөлбөрийг Сэлэнгэ аймагт, Сангийн яаманд хэрэгжиж байгаа жендерийн бодлого Боловсролын яаманд тохирохгүй. Тиймээс бид салбар бүрийн онцлогийг агуулсан жендерийн бодлого байх ёстой гэсэн концепцийг олон улсад төдийгүй үндэсний хэмжээнд тунхаглаад Үндэсний хөтөлбөртөө тусгасан.

Жендерийн тэгш байдлыг хангах талаар эрх зүйн орчныг бүрдүүлсэн ч хэрэгжүүлэх тал дээр учир дутагдалтай байгааг шүүмжилдэг. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь салбар хоорондын хүчин чармайлтаас шалтгаалах боловч тухайн салбарын асуудлыг зохицуулсан бодлогыг гаргахад дэмжлэг үзүүлснээр энэ салбарын үндэсний хөтөлбөрт оруулах хувь нэмэр их гэж харж байгаа.

Энэ тал дээр нь Сангийн яам хувь хүн, ажилтан албан хаагчид ажилдаа сэтгэлд ханамжтай байх, эцсийн үр дүн нь Монгол түмэнд ээлтэй болох хүлээлт байна. Сангийн яам Монгол Улсын төсвийг УИХ-аар оруулж байгаа ч тус яаманд саналаа хүргүүлж байгаа төрийн захиргааны бусад төв байгууллагууд, орон нутгийнхан маань төсвөө жендерийн мэдрэмжтэй төлөвлөх нь чухал байна. Анхан шатны нэгжид ажиллаж байгаа төсөвлөгчид маань жендерийн мэдрэмжтэй төвсөв хийж, тэр төсвийг Сангийн яамныхан дэмжиж ажиллавал зорилтоо биелүүлэхэд хялбар болно гэж ярив.

Сангийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын мэргэжилтэн, Б.Болормаа, Сангийн яам, манай салбарын хувьд 2016 онд жендерийн бодлогын баримт бичгээ боловсруулсан. Жендерийн бодлогын баримт бичиг боловсуулснаар тухайн байгууллага жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай салбарын бодлогын баримт бичиг гарын авлага болж хэвлэгдэн гарлаа. Харьяа агентлагууд болон орон нутгийн төсөвт байгууллагууд, орон нутгийн төсөв боловсруулж байгаа мэргэжилтнүүд гарын авлагатай болсноор манай салбарт жендерийн бодлого хэрэгтэй томоохон түлхэц болно гэж үзэж байна.

-Сангийн яам жендерийн тэгш байдлыг хангахад юунд онцгойлон анхаарал тавих вэ?
-Сангийн яам санхүү төсөв эрхэлсэн төрийн төв байгууллагын хувьд жендерийн мэдрэмжтэй төсвийг бодлогын баримт бичигтээ тусгах зорилт тавьсан. Энэ хүрээнд Удирдлагын академи, Төрийн албаны зөвлөлтэй хамтарч ажиллаж байна. Удирдлагын академийн сургалтын хөтөлбөрт төсвийг хэрхэн жендерийн мэдрэмжтэй төсөвлөх вэ гэдэг хичээлүүдийг оруулсан.

Удирдах албан тушаалд ажиллах хүмүүс жендерийн талаарх сургалтад сууж, түүнийхээ дагуу шалгалт өгч “Ж-1” сертификат авсан байх шаардлага тавина. Бид удирдах албан тушаалтнуудад явуулах сургалтын загвараа боловсруулаад, ирэх долоо хоногт яам, яамныхаа харьяа агентлагуудын газар хэлтсийн дарга нартай хамтарч сургалт зохион байгуулах гэж байна хэмээн ярилаа. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан