АНУ-ын Тагнуулын төв газар /ТТГ/ анх удаа эмэгтэй захиралтай боллоо. ТТГ-ын захирлын албан тушаалд нэр дэвшсэн 61 настай Жина Хаспелийг Сенатын 51 гишүүн дэмжсэн бол 43 нь татгалзжээ.
Тус байгууллагын өмнөх тэргүүн Майк Помпео АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон тул ийнхүү ТТГ-ын захирлаар шинэ хүн томилсон байна.
Жина Хаспел гэж хэн бэ?
Тагнуулын төв газар ажилласан 33 жилийнхээ ихэнх хугацаанд нууц ажилтан байсан тэрбээр хилийн чанадад мөн ажиллаж байжээ.
Бага Жорж Бушийн үед тэрбээр АНУ-ын нууц шоронгуудыг, тэр дундаа 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын дараа Тайланд дахь нууц шоронг хариуцан ажилласан байна.
Нэг хэсэг нь Жина Хаспелийг өндөр мэргэжлийн хүн гэдэг бол зарим нь цэргийн гэмт хэрэгтэн гэж үздэг байна.
Жина Хаспелын харгис эрүү шүүлт, тамлан зовоох аргаар хоригдлуудыг байцааж, мэдээлэл цуглуулдаг ажиллагааг явуулдаг байсан эсэх нь тодорхойгүй ч олон нийтэд түгсэн энэ тухай мэдээлэл, бичлэгүүдийг устгуулдаг байсан гэдэг.
Усаар тамлах ажиллагаа
Аль Каида бүлэглэлийн гишүүн Абд аль Рахим аль Нашири болон Абу Зубайда нарын хоригдож байсан АНУ-ын нууц шоронгууд дэлхий дахинд ил болсны дараа ус цацах болон эрүүдэн шүүх бусад арга хэрэглэдэг гэх асуудал нь ТТГ-ыг удирдах хүний хувьд хурцаар тавигдаж байгаа аж.
Тайланд дахь Тагнуулын төв газрын шоронгийн хамгийн сүүлийн үеийн мэдээлэл ил болжээ. АНУ-ын Сенатын тайланд дурдсанаар тус шоронд Аль Каида бүлэглэлийн гишүүнийг 83 удаа усаар тамлан, эрүү шүүлт явуулсан бөгөөд тэрбээр аливаа гадны цочроонд хариу үйлдэл үзүүлэхээ больж, уушгиндаа устай байсныг, мөн нэг нүдээ алдсан болохыг дурджээ. Эмч нар амь насыг нь аврахын тулд удаан тэмцсэн байна.
Сенатын гишүүдийн зарим нь Жина Хаспелийг өндөр мэргэжлийн хүн гэдэг бол зарим нь цэргийн гэмт хэрэгтэн гэж үздэг байна.
Эх сурвалж: BBC