Хятадын Хэнан мужийн Жэнжоу хотын нэгэн цайны газраас 2 ширхэг мантуун буузыг 147 мянган юань буюу 23 мянган ам.доллараар авсан үйлчлүүлэгчийг олж, мөнгийг нь эргүүлэн өгчээ.
Хятадад нэг мантуун буузны үнэ дунджаар 1.5-5 юаний хооронд байдаг аж. Үйлчлүүлэгч өөрийнх нь данснаас тийм их хэмжээний мөнгө гарсныг анзаараагүйгээ өөрөө ч гайхсан гэнэ.
Болсон явдал Хятадын Weibo нийгмийн сүлжээн дэх хамгийн их яригдаж буй сэдэв болжээ.
Тэрхүү цайны газрыг ажиллуулдаг Хэ Лючжоу сарын эцсийн орлогын тайлангаа гаргаж байгаад үүнийг олж мэдсэн ба үйлчлүүлэгч өөрийн цахим хэтэвчний 6 оронтой нууц кодоо андуураад хийсэн байх гэж таамаглажээ. Тэрээр удирдлагадаа энэ талаар даруй мэдэгдсэн ба удирдлагууд нь түүнийг шударга алхам хийснийх нь төлөө 5 мянган юаниар шагнажээ.
Тус сүлжээ цайны газрыг ажиллуулдаг байгууллага энэ талаар цагдаад мэдэгдсэн бол Хэ Лючжоу илүү мөнгө төлсөн үйлчлүүлэгчийг олоход сэтгүүлчдийг туслахыг хүссэн билээ. Удалгүй Alipay компанийн ажилчид тус үйлчлүүлэгчийг олж холбогдон, нөхцөл байдлын талаар мэдээлсэнд тэрээр түүгээр тоглоом хийж байна гэж бодсон талаараа ярьжээ.
Анхааралгүй үйлчлүүлэгч илүү төлсөн мөнгөө өнгөрсөн долоо хоногт цагдаагийн хэлтсээс очиж авсан гэнэ.
Эх сурвалж: Ria.ru