ОХУ-ын шинэ автомашины борлуулалт дөрөвдүгээр сард жилийн дүнгээр 17.6 хувиар өссөн байна. Рублийн ханш суларснаар бараа, бүтээгдэхүүний ханш өснө гэсэн хүлээлт иргэдийн дунд үүсжээ. Энэ нь борлуулалт өсөх шалтгаан болсон гэж Европын бизнесийн холбооны шинжээчид дүгнэж байгаа юм. Үүнээс өмнө барууны орнуудын хориг, газрын тосны ханшийн уналт зэргээс шалтгаалж 2014 онд ОХУ-ын эдийн засаг хямарсан байна. Үүний зэрэгцээ борлуулалт нь буураад байсан автомашины зах зээл ийнхүү сэргэж эхлээд байгаа ажээ.
2018 оны эхний дөрвөн сард ОХУ-д нийт 545 мянган шинэ автомашин борлуулагдсан байна. Жилийн дүнгээр өсөлтийн хувь гуравдугаар сард 13.9 хувь, харин дөрөвдүгээр сард 17.6 хувь болж нэмэгдсэн байна. Европын бизнесийн холбооны шинжээчид 2018 онд ОХУ-ын шинэ автомашины борлуулалт жилийн дүнгээр 10 хувиар өсөж, 1.75 саяад хүрнэ гэсэн тооцоо гаргажээ.
Н.Содонтуяа