gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     6.15
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 25
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"ЭТТ" ХК-иас иргэдэд ногдол ашиг хуваарилах хоёр боломжийг танилцуулжээ

Б.Чимэг
Улс төр
2018-05-10
0
Twitter logo

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны тавдугаар сарын 1-ний өдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга У.Бямбасүрэн, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуяг тэргүүтэй тус компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзсан билээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас иргэдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар компанийн удирдлагуудыг санаачилгатай ажиллахыг шаардаж, долоо хоногийн хугацаанд иргэдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар хувилбар гаргаж танилцуулахыг үүрэг болгосон юм.

Ирээдүйн өв сангийн тухай хуулийг өөрчилж, тус санд хуримтлагдсан ашгийг ногдол ашиг болгож тараах замыг нээх боломжтой. 

Энэ дагуу өчигдөр “Эрдэнэс Монгол” компанийн захирал Ц.Түмэнцогт, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуяг, тус компанийн Хөрөнгө оруулалтын газрын захирал С.Ашидмөнх нар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад иргэдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар бэлтгэсэн саналуудаа танилцуулав.

Иргэдэд ногдол ашиг тараах хоёр санал бэлтгэжээ.  Эхнийх нь "ЭТТ" ХК-ийн хувьцааны одоогийн эзэмшлийн дагуу иргэн бүрт 300 мянган төгрөгийн ногдол ашиг тараах, үүний тулд 300 орчим сая м.куб уулын цул хөдөлгөж, 60 сая тонн нүүрс олборлож, борлуулах шаардлагатай. Гэсэн ч компани 2017 онд 47 сая м.куб уулын цул хөдөлгөж, 10.1 сая тонн нүүрс олборлож, 8.5 сая тонн борлуулсан тул үйлдвэрлэлийн энэ хэмжээг ойрын хугацаанд нэмэгдүүлэх боломжгүй.

Нөгөө хувилбар нь, Ирээдүйн өв сангийн тухай хуулийн дагуу иргэдэд ногдол ашиг тараах боломжтой. Энэ нь төрийн өмчит уул уурхайн компаниудын орлогоос хуримтлагдаж, одоогоор зарцуулахгүй хадгалж байгаа сангаас хуваарилалт хийх хувилбар юм. Ингэхийн тулд Ирээдүйн өв сангийн тухай хуулийг өөрчилж, тус санд хуримтлагдсан ашгийг ногдол ашиг болгож тараах замыг нээх боломжтой.

Энэ тооцоогоор нэг иргэнд 123 мянган төгрөг хуваарилах боломжтой бөгөөд компанийн өртгийг бууруулснаар нэг иргэнд 300 мянган төгрөгийн ногдол ашиг тараах боломжтой гэсэн урьдчилсан тооцоо хийжээ.

Ерөнхийлөгч тэдний саналыг сонссоны дараа Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзах үеэр иргэд баялгийн хуваарилалтын асуудлыг их хөндөж байгааг сануулж, иргэдэд ногдол ашиг тараах боломж байгааг сайшаав.

Мөн уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн 6.1-т “… байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсний дагуу байгалийн баялгаас иргэдэд ногдол ашиг тараах асуудлаар санаачилгатай ажиллаж, удахгүй УИХ-д энэ асуудлаар хуулийн төсөл өргөн барина гэдгээ хэллээ.

Төсөлд "ЭТТ" ХК-ийн төрийн эзэмшлийн 85 хувийг иргэдэд шилжүүлэх замаар иргэн бүрт очих ногдол ашгийг өсгөх, иргэдийн хувьцааг хамгаалах асуудал тусгагдаж байгаа юм.

Уулзалтын төгсгөлд ЭТТ ХК-ийн удирдлагууд иргэдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар гарсан аливаа саналыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан