gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Иргэний хөдөлгөөнийхний тэмцэл худлаа байсан гэж үзэж байна

Нийгэм
2007-06-25
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2007-06-25
Нийгмийг шинэчилнэ хэмээн хоёр жил дуугарсан иргэний хөдөлгөөнийхний тэмцэл мохож байх шиг.
Биднээс нийгмийн хөгжлөөс илүү ихийг үзсэн Грек болон бидэнтэй адил социалист нийгэмд байсан боловч СЭВ гэгч хайрцаг дотроо хөгжлөөр хол байсан Унгарт иргэний хөдөлгөөн илүү хүчтэй, бүр засгийн эрхэнд гараад байна хэмээн хордож байгаа юм шиг ярьдаг байсан иргэний хөдөлгөөний лидерүүд өнөөдөр нөгөө том яриандаа дарагдав уу, эсвэл биднийгээ хошгоруулав уу гэлтэй хар цагаан дуугүй суугаад байх юм. Гал, усны гашуун зовлонгоор эх орныхоо төлөө арвын арван хүн нисдэг тэрэгний ослоор амиа тавьж, үүнтэй зэрэгцээд сайдууд нь төсвөө хэтрүүлээд тансаглаж байхад тэд хар цагаан дуугүй байна. Энэ нь цаг хугацааны шалгуураар нэхэгдэж байна. Энэ утгаар тунгааж үзвэл иргэний хөдөлгөөнийхөн тэмцлээ өөрсдөө мохоож байна хэмээн улс төр судлаачид энэ цаг хугацааны дараа дүгнэж байна.
Үүнд иргэний хөдөлгөөнийхөнтэй мөр зэрэгцэн өвлийн хүйтэнд үзэг нь царцаад байхаар мохдоггүй, царцдаггүйгээр нь харандаа гарган бичихийг нэг нэгэндээ уриалж байсан сэтгүүлч бид ч бас цэгнэж байна. Энэ уриа нийгмийг шинэчлэх иргэний хөдөлгөөний тэмцэлд дусал болсон эсэхийг олон түмнээс илүү Ж.Батзандан, О.Магнай, С.Ганбаатар нар эрхбиш тунгаан бодож байгаа байх. Гэтэл тэр лидерүүд өнөөдөр хаана явна гэдгээр иргэний хөдөлгөөний тэмцлийг бас хэмжиж болохоор.
С.Ганбаатар “Би улс төр хийхгүй, УИХ-ын гишүүн хэзээ ч болохгүй, сонгуульд оролцохгүй” хэмээн монголчуудын өр нимгэнийг далимдуулан МҮЭ хэмээх улс төрөөс жижиг боловч нийгэмд эзлэх байр сууриар томд орох ёстой сонгуульд оролцож тэргүүн нь болоод авав. Сонгуулийн өмнө тэрбээр намайг олон түмэн УИХ-д нэр дэвшээч гэж байна хэмээн ҮЭ-ээр дөрөөлөн парламентад шургалахыг хэн байг гэх вэ.
О.Магнай улс төрийн хүчинд худалдагдан урваад таг чиг. Ж.Батзандан нь Таван толгойн ордод лиценз эзэмшигч төрийн түшээдтэй нууцхан уулзаад тэднийг урьсан болж өнгөн дээрээ харагдах хэвлэлийн бага хурал, хэлэлцүүлэг зохион байгуулсан болоод цаагуураа тэднээс их хэмжээний мөнгө хүчлэн гаргуулаад явж байна. Хаана байна, иргэний хөдөлгөөний лидерүүд ээ? Та бүхнийг олон түмэн сураглаж, нийгэм шинэлэгдэхийг хүлээсээр. Иргэний хөдөлгөөнийхнийг дэмжигч, ард түмний төлөө явдаг МоАХ ганц “сүртэй” цуглаан хийгээд бас алга болов. Нийгмийг шинэчлэгчид хаана байна?
Б.УРАМ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан