gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

АНУ Ираны цөмийн гэрээнээс гарч буйгаа мэдэгдлээ

С.Заяа
Дэлхийд
2018-05-09
0
Twitter logo

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээнээс гарч байгаагаа мэдэгдлээ. 

Тэрээр тус гэрээг “муудаж ялзарсан” хэмээн тодорхойлж, иргэний хувьд нэгдсэн нь “ичгэвтэр” санагдаж байсан талаараа дурджээ. 

Тус гэрээг 2015 онд байгуулсан бөгөөд түүний дараа Ираны эсрэг явуулсан эдийн засгийн хориг арга хэмжээгээ зогсоогоод байсан билээ. Гэвч Доналд Трамп хоригийг дахин явуулахаа мэдэгдсэн байна. 

АНУ-ын Ерөнхийлөгчийн энэхүү мэдэгдлийн хариуд Иран цөмийн эрчим хүч болон цөмийн зэвсэг бүтээх гол түүхий эд болох ураны баяжуулалтаа сэргээхээ мэдэгджээ.

Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани, “АНУ үзэл бодолдоо үнэнч байж чадсангүй. Би Ираны Атомын эрчим хүчний байгууллагад хариу арга хэмжээ авахдаа бэлэн байхыг анхааруулсан. Шаардлагатай бол бид ямар ч хязгаарлалтгүйгээр ураны баяжуулалтаа үйлдвэрлэлийн түвшинд сэргээнэ.” хэмээн мэдэгдсэн байна. Тэрээр энэ талаар өөрийн улсын холбоотнууд болон бусад холбогдох байгууллагуудтай ярилцахаа мэдэгдсэн ба гэрээнд гарын үсгээ зурсан бусад талуудтай зөвшилцөлд хүрч чадвал ямар нэг өөрчлөлт хийхгүй болохоо онцолжээ. 

Ирантай бизнес эрхэлдэг Европын компаниудад Ирантай ажил хэргийн харилцаагаа зогсооход зургаан сарын хугацаа байгаа ба зогсоогоогүй тохиолдолд тэдгээр компаниуд нь АНУ-ын хоригт өртөх аж. 

Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө буюу Ираны цөмийн гэрээний дагуу Иран цөмийн үйл ажиллагаагаа хязгаарлаж хариуд нь НҮБ, АНУ болон Европын холбоо Ираны эсрэг гаргасан эдийн засгийн хориг арга хэмжээгээ цуцалсан билээ. 

Доналд Трамп өмнө нь тус гэрээ Ираны цөмийн үйл ажиллагааг зөвхөн түр хугацаагаар л хойшлуулсан, баллистик пуужингийн үйлдвэрлэлтийг зогсоож чадаагүй мөн гэрээний дагуу Иранд 100 тэрбум ам. долларын тусламж үзүүлсэн нь Ойрх Дорнодод “зэвсэг, алан хядах ажиллагаа, дарангуйллыг дэлгэрүүлэх” санхүүжилт болж өгсөн хэмээн шүүмжилж байсан билээ. 

Америкийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоны мэдэгдэж байгаагаар Ирантай бизнес эрхэлдэг Европын компаниудад Ирантай ажил хэргийн харилцаагаа зогсооход зургаан сарын хугацаа байгаа ба зогсоогоогүй тохиолдолд тэдгээр компаниуд нь АНУ-ын хоригт өртөх аж. 

Франц, ХБНГУ болон Их Британийн төрийн тэргүүнүүд Америкийн шийдвэрт харамсч буйгаа илэрхийлжээ. ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас “сэтгэл дундуур” байна хэмээн мэдэгдсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама тус гэрээ нь Америкийн ашиг сонирхолд нийцэж байсан болохыг онцолжээ. 

Харин Израил болон Саудын Арабын зүгээс Ерөнхийлөгч Доналд Трампын шийдвэрийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: BBC

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан