Бүгдээрээ Doctor Who киноны цаг хугацааны машинд суугаад, Хятадын түүхийн хичээлийн аялал хийж байна гэж төсөөлцгөөе. Аливаа түүх, адал явдлыг ямар нэг газраас эхлэх ёстой учраас Шиа болон Шан гүрнүүдээс аяллаа эхлэе.
Энэ гүрнүүдийн үед тэр дундаа Шан гүрний үед Хятадын загварын суурь тавигдсан хэмээн үздэг. Ардын хувцаслалт нь анги давхарга, цол хэргэм, албан тушаалаас шалтгаалан нарийхан, нугалаатай, өвдөг хүрсэн урт хүрмэн цамц, шагай хүрсэн урт юбка, өвдөг хүртэл унжсан урт даавуу, бэлхүүсээр ороосон тууз зэргээрээ ялгардаг байжээ. Загвар нь өөрчлөгдөж байсан ч тод өнгө нь хэвээр үлджээ.
Сансрын хувьсан байдаг урсгал биднийг дараагийн зорьсон газар болох Жоу гүрэнд аваачина. Энэ үеэс хувцас нь зүгээр хатгамал даавуу биш, харин эрх мэдлийн билэг тэмдэг болж эхэлжээ.
Эзэн хааны өмсдөг хувцасны өнгө нь энгийн ардынхаас өөр байсан бөгөөд эрх мэдлийг хувцасны өнгө, урт, өргөн болон дагалдах чимэглэлээр ялгаж өгдөг болжээ. Иймээс өнгөний ач холбогдлоос хамааран энгийн ард дээд эзэн хааныхтай ижил өнгийн хувцас өмсвөл шийтгэл хүртэх бөгөөд заримыг нь шууд цаазаар авдаг байсан гэнэ.
Зарим өнгийн хувцасыг энгийн ардыг өмсөхийг хориглодог байсан ч тухайн үед бүстэй хантааз, шал хүрсэн урт юбка, үзүүртээ хаштай урт торгон бүснээс бүрдэх алдарт хүрэм маш их түгээмэл байжээ. Жоу гүрний урт хүрэмний нэр хүнд өнөө үед ч хүчтэй байсаар байна.
Алдагдсан цаг хугацаагаар аялан, тэмдэглэлээ хөтөлж байхад биднийг дараагийн газар маань угтаж байгааг илтгэх мэт алсаас аяархан чимээ сонсогдоно. Эзэн Хаан Чин Ши Хуаны засаглал хийгээд нэгтгэлийн дор Хятад улсад шинэ үе буюу Чин гүрэн байгуулагджээ.
Эзэн хаан Чин нэгтгэх үзэл санааг үндэслэн, хуучин улс гүрнүүд, тархай бутархай улс орнуудыг нэгтгэх, тэдний нийгмийн болон бусад асуудлуудыг шийдэхийг зорьж байсан. Түүний ихээхэн ач холбогдол өгдөг арга билэг болон таван элементийн онолд өнгөнүүдийг байгалийн хүчтэй холбон үздэг.
Энэхүү онолтой холбоотойгоор эзэн хаан Жоу гүрнийг буюу галыг төлөөлөх улаан өнгийг усны хүч чадлыг билэгдсэн хар өнгөөр дарж авахыг хүсчээ. Хувцасны өнгөнд эрс өөрчлөлт орсон хэдий ч загвар нь сул том ханцуйтай урт хувцсуудыг өмсдөг хэвээр байв.
Одоо биднийг алтан үе болох Хан гүрэн угтан авч байна. Хан гүрний нөлөө өнөөг хүртэл үргэлжилж, хүчтэй хэвээр байна. Энэ нь Хятадын чухал хэсэг байсан тул ихэнх иргэдийг нь “хан үндэстэн”, уламжлалт хувцсыг “ханфу”, үсгийг “ханз”, хэлийг “хан үй” гэдэг болжээ.
Хар өнгө нь өмнөх нөлөөгөө хадгалан, Хан гүрний баруун хэсэгт зонхилдог байв. Тэд голио хэлбэртэй малгай, хос алмаз хэлбэртэй хоёр зах, налуу ухлаадас, хаш чимэглэл бүхий дөрвөлжин ханцуйтай, нэг давхар хүрэм болон улаан өнгийн гутал өмсдөг байв. Харин зүүн хэсэг дэхь энгийн ардын хувцаслалтад улаан өнгө эргэн иржээ.
Засгийн газрын албатуудын малгайнаас бусад форм нь улирал бүр өөрчлөгддөг байсан. Тэд зэрэг зиндааг нь харуулах малгайгаараа ялгардаг байжээ.
Ачаагаа баглаж явахад бэлдээрэй. Бид одоо Хятадын хөгжил цэцэглэлтийн оргил болох Тан гүрэнд очих гэж байна. Энэ үед эмэгтэй хувцасны богино хормойтой хүрэм, урт юбка, сул ханцуйтай цамц, бүстэй урт юбка, богино даашинз, өндөр суудалтай, сул загвартай урт юбка зэрэг олон загварууд үүсч, гутлыг торго болон өвсөөр сүлжиж хийдэг болжээ.
Энэ нь анх дээд зиндааны хүмүүсийн дунд баян чинээлгийн бэлэг тэмдэг болж байгаад сүүлд энгийн ардын дунд тархсан байна
Эмэгтэй хүний үзэсгэлэнтэй царайг тодруулах үсний засалтууд мөн бий болсон байна.
Тан гүрний үед тусгай баяр ёслолын үеэр Тан бүсгүйчүүд “өргөн ханцуйтай цамц” гэсэн утгатай да шиу шан өмсдөг байсан. Да шиу шан нарийн чамин харагддаг боловч биед эвтэйхан байдлаараа хүмүүсийг татдаг байсан бөгөөд орчин цагт энэхүү өргөн ханцуйтай цамцыг өмсдөг хүмүүс цөөнгүй бий.
Сон гүрний үед Хан гүрний этгээд сонин загвар энгийн загвараар солигдсон ажээ. Эрэгтэй хүмүүс эргээд шулуун болон ташуу захтай энгийн нөмрөг болон цамц өмсч, торгон толгойны алчуур зүүдэг болжээ.
Энгийн эмэгтэйчүүд суганаас доошоо жаран см орчим урт ухлаадастай, өргөн буюу нарийн ханцуйтай, шулуун захтай, өвдөг хүрсэн гадуур хүрэм бүхий “бэйзи” загварыг өмсдөг байлаа. Хааны удмын эмэгтэйчүүд сүрлэг ханцуй, урт юбка, өнгөлөг торгон бөгөөд үзүүртээ хаш чулуу бүхий ороолтыг хэрэглэж байв. Дээд зиндааны эмэгтэйчүүдийн юбка нь Хан гүрнээс уламжлан ирсэн учраас их олон төрлийн загвар, өнгөтэй байлаа.
Дараагийн зогсоол маань их онцлогтой, учир нь энд Монголчуудын нөлөөгөөр загварын шинэ давалгаа гарсан юм. Юань гүрний үед Монгол, Хятадын уламжлалт загварын хэв маяг дундаас “жи сүн” загвар гарч иржээ.
Үүнийг бүх анги давхарга, хүйсийн хүн өмсөх боломжтой байв. Морь унахад тохиромжтой боловч их урт учраас би жиан буюу панзи да вү хэмээх зах, ханцуйгүй, хоёр талтай ширэн цув шинээр үүсчээ.
Дээд зиндааны эмэгтэйчүүдийн хувьд саран хэлбэрийн мөр, өргөн ханцуй, нарийхан нуглаас, арьс үс, торгоор чимэглэсэн, улаан буюу алтан шар утсаар хатгамал хатгаж чимэглэсэн урт сул даашинзнуудыг их өмсөх болсон.
Бидний аялах цаг дуусах дөхөж байна. Одоо Жоу, Хан, Тан, Сон гүрнүүдийн хэв маягууд уусан нэгдсэн Мин гүрэнд ирлээ. Нийгмийн гарал үүсэл, зэрэг зиндаа, хүйсэнд тохирсон хувцас нь хорин жилийн турш хөгжиж бий болсон байна.
Мин гүрний эрхмүүд нөмрөг, өмсгөл, дугуй зах, өргөн ханцуй, хар зах, хар урт бүсээр хувцасладаг байсан ба өмсгөл дээрх тэмдэг нь анги давхарга, нийгмийн байдлыг илтгэдэг учраас иргэдэд зэрэг дэвийн хувьд амархан танигдахаар болжээ.
Гэхдээ жирийн иргэд нь энгийн хувцас, тэр дундаа эрчүүд нь энгийн, шулуун урт өмсгөл болон Тао өмсгөл өмсдөг байжээ. Хэдийгээр хувцас нь даруухан байсан боловч тэд хэдэн мянган төрлийн толгойн чимэглэлээс сонгож гоёх эрхтэй байв.
Манжууд гоёмсог дээлийг зохиохын зэрэгцээ “цэцгийн сав шиг хэлбэртэй гутал” мөн дээлтэй өмсөх “морьны туурай шиг гутал”-ыг зохион бүтээжээ
Жирийн эмэгтэйчүүд даруухан өмсгөл, цув, ороолт, богинохон цамц, юбка, (олон материалаас бүрдэх, дөрвөлжин хэлбэрийн даавуу) дээл өмсдөг байсан. Мин гүрний үед юбка нь эхэндээ нэг өнгийн, урт, даруухан загвартай байсан бөгөөд гүрний төгсгөл үеэр юбка нь бүх хүн дуртай хувцас болон өөрчлөгджээ.
Аяллын маань сүүлийн зогсоол Чин гүрэнд ирлээ. Хятад улсыг хойд бүсэд нь оршиж байсан үндэстний цөөнх болох Манжууд эзлэжээ. Энэ үйл явдал нь хятадын загварын мэдрэмжийг бүхэлдээ өөрчлөгдөхөд нөлөөлсөн. Үсээ хагас халзлан, үлдсэн үсээ сүлжих нь Чин гүрний гол илэрхийлэл болж байв.
Бүсгүйчүүд тэг дөрвөлжин хэлбэртэй, богинохон, нарийн ханцуйтай, эмээл хэлбэрийн захтай, дугуй хэлбэрийн товч, хатгамал дизайнтай хувцас өмсдөг байв. Бие барьсан чипао буюу дээл хэмээх энэхүү хувцас Манжийн нөлөөгөөр үүсчээ.
Манжууд гоёмсог дээлийг зохиохын зэрэгцээ “цэцгийн сав шиг хэлбэртэй гутал” мөн дээлтэй өмсөх “морьны туурай шиг гутал”-ыг зохион бүтээжээ. Гутлын голоос нь арван см өндөр өсгий гаргасан нь бүсгүйчүүдийг өндөр гоолиг харагдуулдаг байв. Чин гүрний үеэс хөлийг жижгэрүүлэхийн тулд чанга боох арга түгээмэл дэлгэрчээ.
Энэ нь анх дээд зиндааны хүмүүсийн дунд баян чинээлгийн бэлэг тэмдэг болж байгаад сүүлд энгийн ардын дунд тархсан байна. Залуу охид хөлөө аравхан см гутланд багтаахын тулд чанга ороодог байжээ. Ёо ёо гэмээр байна шүү! Ингээд цаг ч дууслаа, та одоо дараагийн ажилдаа явах байх.
Таныг аяллынхаа явцад зөндөө тэмдэглэл хөтөлж, олон сайхан дурсамжийг бүтээсэн гэдэгт найдаж байна. Цаг хугацааны машинаас гараад сайн яваарай. Дараагийн адал явдал хүртэл баяртай.
Woovoo аппликейшнийг татах:
Woovoo Facebook хуудас