Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Очирбат Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирал болжээ.
Тус эмнэлгийн даргаар бөөрний эмч Б.Бямбадорж долоон жил ажилласан бөгөөд Д.Сарангэрэл сайд сар гаруйн өмнө энэ томилгоог хийсэн байна.
Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах журамд зааснаар тухайн яаман дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс сонгон шалгаруулалт явуулах учиртай. Д.Очирбатыг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр томилсон байна.
Д.Очирбат нь эмч мэргэжилтэй бөгөөд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаад 2008 оны УИХ-ын сонгуулиар МАН-аас УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан юм.
Одоогоор Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал эзгүй байна. Хуульд зааснаар Засгийн газар Төрийн албаны зөвлөлд тус албан тушаалд захиалга өгөх ёстой. Төрийн албаны зөвлөлд тус албан тушаал нэрээ дэвшүүлсэн хүмүүсээс шалгалт авч, хамгийн өндөр оноо авсан хүнийг тус албан тушаалд санал болгох үүрэгтэй.
Өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтын захиалга Төрийн албаны зөвлөлд ирүүлээгүй байгаа тухай албаны эх сурвалж өгүүлэв.