“Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018” өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна.
Өдөрлөгөөр төрийн болон төрийн өмчийн 44 компани, үйлдвэрийн газар үйл ажиллагаагаа нээлттэй танилцуулж, иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлж байгаа юм. Энэ үеэр оролцогч байгууллагууд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй харилцан мэдээлэл солилцож, цаашид түншлэл бий болгох нээлттэй нөхцөл бүрдүүлжээ.
Өдөрлөгийг нээж Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлэхдээ өнгөрсөн онд төрийн өмчийн 97 байгууллагас 70 гаруй нь ашигтай ажилласан нь урьд өмнө байгаагүй сайн үзүүлэлт гэдгийг онцоллоо.
Төрийн өмчийн 97 байгууллагас 70 гаруй нь ашигтай ажилласан нь урьд өмнө байгаагүй сайн үзүүлэлт.
Автомашин түрээс болон зоогийн үйлчилгээгээ олон нийтэд үзүүлэхээр ирсэн төрийн өмчит “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар”-ын захирал Ё.Нямжав:
-Төрийн өмч гэдэг утгаараа эдгээр байгууллагууд менежмент, зохион байгуулалттай, хариуцлагатай байх ёстой гэдэг нь энэ өдөрлөгийн нэрнээс л ойлгомжтой. “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” төрийн өмчит үйлдвэрийн газар болоод хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Бид бусад байгууллагыг бодвол Элчин сайдын яамд, Консулын газрууд, Олон улсын байгууллагуудад Монгол дахь үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай цогц үйлчилгээг үзүүлэх, онцгой үүрэг хариуцлага хүлээдэг. Өнгөрсөн хоёр жилд манай газар ашигтай ажиллаж, 2017 оны Шилдэг аж ахуй нэгжээр шалгарсан нь “менежмент, сахилга бат” гэдэг үгийг ягштал баримталсны үр дүн гэж бодож байна.
Мэдээлэл технологийн үндэсний паркийн асарт 3D printing, AR, VR технологийг иргэдэд танилцуулж, турших боломж олгожээ. Шинээр гарч ирж буй старт-ап компаниудыг дэмжин, сүүлийн үеийн технологиуд хөгжүүлж, судалгаа хийх боломжоор хангадаг тус байгууллага цаашид шинэ бизнес эрхлэгчдийг хөгжүүлэх сургалт явуулах, инновацийг дэмжих ажлаа эрчимжүүлэх зорилготой гэв.
Хурсан олныг хамгийн их хуйлруулсан асар бол “Автотээврийн үндэсний төв” байлаа. Тус төв өнөөдөр иргэдэд:
- Авто тээврийн нэгдсэн лавлах 1900-1234 дугаарыг танилцуулах
- Хууль бус тээвэрлэлтийн талаар хяналтын байцаагч мэдээлэл өгөх
- 24 цагийн GPS-н хяналтыг танилцуулах
- Баруун талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн бэлдэцийн талаар зөвлөгөө өгөх
- Явуулын техникийн үзлэгийн талаар зөвлөх
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээг шинэчлэх
- Шилжилт хөдөлгөөн хийх, бүртгэлийн мэдээлэл зөрүүтэй тээврийн хэрэгслийг бүртгэх,
- Хасагдах жагсаалтад орсон тээврийн хэрэгслийг үнэ төлбөргүй бүртгэлээс хасах
- Мэргэшсэн жолоочийн шалгалтын талаар мэдээлэх
- Авто үйлчилгээний ангилал тогтоох зэрэг нэг цэгийн үйлчилгээ үзүүлж байна.