Эм болоод эмийн чанартай холбоотой хууль эрх зүйн орчин, түүнийг дагаж мөрдөх, салбарын цаашдын хөгжил, эмийн импорт, эмийн жор бичилт, эмийн хэрэглээнд хариуцлагатай байдлыг нэвтрүүлж, хамтран ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх нь өнөөгийн эмийн салбарын тулгамдсан асуудал болж байна.
Энэхүү асуудлыг шийдвэрлэх, гарцыг хайх зорилго бүхий “М5-Pharmamarket Conference” анхдугаар чуулга уулзалт өнөөдөр эхэллээ.
Тус чуулгад “Ази Фарма” ХХК оролцож, “Эмийн импорт-Дэлхий дахинд болон Монгол улсад” сэдвээр илтгэл тавьж, өнөөг хүртэл хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнгээс танилцуулав.
Чанарын бодлого, түүний мөрдөлт
Ази Фарма ХХК нь чанарын хяналтыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгосны үр дүнд Олон улсын томоохон аудитад амжилттай хамрагдан:
- 2016 онд АНУ-ын Pfizer, Австрийн Такеда компанийн Аудитын шалгалтад 100 хувийн үнэлгээ,
- 2017 онд Франц улсын Гуербет үйлдвэрээс GDP болон GVP-эмийн гаж нөлөө, чанар аюулгүй байдал гэсэн 2 төрлийн аудит,
- СОС Медикал интернейшнл компаниас Good Storage Practics-Агуулахын стандарт эмийн хадгалалт, эмийн түгээлтийн горим чиглэлээр хийгдсэн аудитад 100 хувийн үнэлгээг тус тус авчээ.
Эдгээр аудитыг хийсэн Такеда, Гуербет, СОС Медикал интернейшнл зэрэг компаниуд нь дэлхийд нэр хүндтэй байгууллага бөгөөд Pfizer нь Дэлхийн ТОП-10 үйлдвэрлэгчийн нэг юм.
“Ази фарма” ХХК-н Дэд захирал Ц.Тунгалаг:
Бид дэлхийд эмийн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч АНУ, Швейцар, Бельги, Герман, Нидерланд, ОХУ, Унгар зэрэг 30 гаруй улсын 80 гаруй үйлдвэрлэгчийн Монгол Улс дахь албан ёсны дистрибьютрээр сонгогдон ажиллаж байгаа учраас үйл ажиллагаандаа чанарыг эрхэмлэдэг.
Зөвхөн найдвартай үйлдвэрлэгч, чанартай бүтээгдэхүүнээс гадна тээвэрлэлт, хадгалалт, түгээлтийн чанарыг сайн байлгахад GSP стандарт хангасан агуулах-Логистикийн газрын хүчин чадал ихээхэн чухал байдаг. Ялангуяа цахилгаан тасрах, дулааны нэгдсэн систем алдагдах зэрэг гэнэтийн эрсдэлээс хамгаалсан тоног төхөөрөмжүүд, хяналтын хэмжигч аппаратурууд, мөн үйл ажиллагааны явцыг стандартжуулж, мөрдүүлэх нь чухал. Тиймээс бид 3 давхар 4120м2 талбайтай байгууламж барьж, 6 давхар даацын тавиуртай, тасралтгүй 48 цаг ажиллах боломжтой цахилгааны нэмэлт үүсгэвэртэй, электрон чийг, температур хэмжигчтэй, эмийг +2-с +8 градуст хадгалах зориулалтын хөргөгчтэй өрөө, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх эм хадгалах тусгай өрөө зэрэг тоног төхөөрөмжөөр тоноглогдсон зориулалтын агуулахтай.
Бидний алсын хараа, эрхэм зорилго бол ард иргэдийн эрүүл энх юм. Энэхүү зорилгодоо хүрэх, нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэх ажлын гол стратеги маань эрүүл мэндийн салбарынхан, харилцагч байгууллагуудтайгаа мөр зэрэгцэн суралцах, дэлхийн шилдэг эмийн үйлдвэрийн шинэ дэвшилтэт технологиор үйлдвэрлэгдсэн, эмчилгээний практикт шинээр нэвтэрч буй инновацийн эм бэлдмэлийг нэвтрүүлэх, эмч, эм зүйчдэд таниулах, эмчилгээ болон хэрэглээнд нэвтрүүлэх юм гэж тодорхойлсон.
“Ази фарма” ХХК компани сургалт хөгжлийн ажлаа доорхи 4 чиглэлээр хийдэг байна. Тухайлбал,
- Олон улсын эрдэмтэн профессор, эмч, эм зүйчдээр сургалт, семинар, эрдэм шинжилгээний бага хурлыг тогтмол зохион байгуулах, нарийн мэргэжлийн эмч нарын холбоог дэмжин ажиллах зэргээр 2017 онд нийт 15 сургалт семинар хийсэн.
- Анагаахын шинжлэх ухааны чиглэлийн их дээд сургуулиудыг хамарсан “EDUCATED STUDENT” хөтөлбөрийн хүрээнд АШУҮИС-н эрдэм шинжилгээний хурлын Ерөнхий ивээн тэтгэгч, Шинэ анагаах ухааны их сургуультай байнгын хамтын ажиллагаатай хамтран ажилладаг.
- Харилцагч эмийн сангууд, ЭХНТ, бусад түнш харилцагчдаа Хамтдаа хөгжих бодлого барьж ажилладаг бөгөөд, “Хамтдаа хөгжье” цуврал сургалтуудыг мэргэжлийн чиглэлээр болон менежментийн чиглэлээр хийж, хамтрагч нартайгаа цугтаа зэрэгцэн хөгжиж байна.
- Ажиллагсдын мэргэжил, ур чадварыг сайжруулахад ихээхэн анхаарч Лхагва, Бямба гарагийн сургалтын төслийн хүрээнд тусгай тохижилттой Сургалтын төв байгуулан, 2017 онд 291 сургалтад 12,035 ажилтан давхардсан тоогоор хамрагджээ.
Тус компани иргэдэд үйлчилгээгээ ойртуулах, хялбаршуулахад анхаарч, эрүүл мэндийн лавлах утасны үйлчилгээ 1800-1801 нэвтрүүлж, 10 мянга гаран нэр төрлийн эмийн цогц мэдээллийг хүргэж байна.
Мөн “Candy Loyalty” урамшууллын хөтөлбөрийг эмийн сандаа нэвтүүлж, хэрэглэгчдэд 3-5 хувийн хөнгөлөлтийн картыг олгон, Монгол улсдаа жишиг болохуйц шинэ салбаруудыг ашиглалтад оруулжээ.
Өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй жороор үйлчлэх эмийн сангийн тоо 11 болж, ЭМД-н хөнгөлөлтийг цахим жороор олгох системийг амжилттайгаар хэрэгжүүлж, иргэдэд хүртээмжтэйгээр, хурдан шуурхай үйлчлэх боломжийг бүрдүүлсэн аж.