gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     6.14
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 20
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сагсан бөмбөгийн 3x3 шигшээ баг хоёр жил дараалан тивийн аваргын финалд шалгарлаа

Б.Чимэг
Спорт
2018-05-02
0
Twitter logo

Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбоо /ФИБА 3х3/-ны 2018 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Шэньжен хотод  2018 оны 04 дугаар сарын 27-ноос 05 дугаар сарын 01-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн Ази тивийн аваргад эрэгтэй 22 улс, эмэгтэй 18 улс оролцлоо.

Азийн аваргад Азийн шилдэг улсуудаас гадна Далайн хүчирхэг орнууд Шинэ Зеланд, Австралийн багууд оролцдог болсон нь тэмцээний чансааг улам өндөр болгож байна.

Монгол Улсын эмэгтэй шигшээ баг Азийн аваргын урьдчилсан хэсэгт Хонконг, Вануату арал улс, Узбекистаны багуудтай орж Хонконг, Вануатуг хожин Узбекистан Улсад хожигдон хэсэгтээ 2-р байранд орж цаашид өрсөлдөх эрхийг авч чадалгүй тивийн аваргыг өндөрлүүлсэн.

Харин Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Ази тивийн аваргыг чансаагаараа тэргүүлж А хэсгийн 1-р багаар Катар, Тайваний багуудтай таарсан. Эхний тоглолтонд Тайванийг 14:15 хожин Катарт маш хүнд тоглолтын эцэст 21:19 харьцаатай хожигдон хэсгээсээ 2-р байраар гарсан.

Азийн аваргын хасагдах шатанд С хэсгийн 1-р байраар гарсан Йорданы багийг 21:12 харьцаатай хожин шилдэг 4-т шалгарсан.

Хагас шигшээ ¼-ийн  тоглолтоо Далайн орны хүчирхэг улс 2017 оны Ази тивийн аваргын алтан медалийн төлөө тааран тоглож байсан Шинэ Зеландын багтай дахин таарсан. Тоглолтын эхнээс өөрсдийн тоглолтын хэмнэлд оруулж онооны тэргүүлэлтэй эхлэн тоглолтын турш тэргүүлсээр 21:16 харьцаатай хожин 2 дарааллан Ази тивийн аваргын финалд шалгарсан.

Улмаар аваргын төлөө мөн л  дэлхийн сагсан бөмбөгийн хүчирхэг гүрний нэг Австралийн багтай тоглолоо. Тоглолтын эхнээс Австралийн баг онооны тэргүүллийг аван манай багт боломж олгохгүй маш сайн тоглож байсан ч манай залуус даалгавраа амжилттай биелүүлэн үндсэн цагт 15:15 болон тэнцэн нэмэлт үе сунгасан. Нэмэлт үед эхний оноог аван нэг оноогоор тэргүүлж байсан Австраличууд итгэмээргүй холын зайн шидэлтийг оновчтой болгосноор анх удаагаа Ази тивийн аварга болж Монгол Улс мөнгөн медалийн эзэн боллоо.

Ази тивийн аваргын хүрэл медалийг Япон Улс Шинэ Зеландыг 21:20 харьцаатай хожин тивийн аваргын анхны медалиа Япончууд авлаа. Эмэгтэй төрөлд Шинэ Зеланд Улс алт, БНХАУ мөнгө, Австрали Улс хүрэл медалийг тус тус хүртлээ.

Ази тивийн аваргын Бэлэгдлийн 3 тоглогчийн нэгээр Монгол Улсын шигшээ багийн довтлогч Энхбатын Дөлгөөн шалгарлаа. Тэмцээний үеэр ФИБА ТВ Монголын шигшээ багийн тоглогч Э. Дөлгөөнийг онцлон тусгай ярилцагыг авсан юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан