- Бидний цөөхөн Монголчууд -
Тэр цэл залуухан... Уйтгарлах завгүй, гуниглах сөхөөгүй...Адгуу зантай, ажилдаа дуртай, “сонин” залуу...
Түүнтэй танилцсан түүх тун энгийн... Өмнөговь аймгийн Удирдлагын ордны зоогийн газарт анх “албан ёс”-оор гар барин танилцсаныг эс тооцвол, өнгөрөгч оны 8 сард Ховд аймгийн Мөнххайрхан суманд наадмын дамжуулалтанд сурвалжлага хийж явахдаа харсан эчнээ “танил”. Түмэн амьтан шавж, хөлс үнэртсэн сумын хуучин клубт саарал өнгөтөй өөртөө нилээн томдсон MNB гэсэн зураглаачдын хантааз, зуны богино өмд, сандаал өмссөн, халууцаж тавгүйтсэн царайтай жижигхэн бор залуу...
Зассан шагай шиг энэ шавилхан залуу “Бидний цөөхөн Монголчууд” төслийн багийн зураглаач, найруулагч, эвлүүлэгч, бас гэрэл зураг авна, аргагүйдвэл машинаа ч барина. Түүнийг Ч.Анхныбаяр гэдэг. Одоо хий настайгаа 25- тай. Матрын ордных. Найз бүсгүйгүй. Түүний насан дээр би амьдрал зохиож, ээж болж байжээ гэж хааяа бодогддог юм. “Манай охин хэлд орж, миний хүү хөлд орсон, эхнэр аашлаад, найз бүсгүй туниад ”... гэх бидний их нүүдлийн ажилтай ганзага нийлэн дөрөө харшуулдаг амьдралын аминчхан яриан дундуур Анхаа
- Манай хүүхэд бас тэгсэн, ингэсэн гэж мөрөөдөн яриж, биднийг хөгжөөх нь залуу насны ганцаардал бус ирээдүйн “аав”-ын бэлтгэлээ хангах мэт санагддагсан. Ажилдаа хариуцлагатай, няхуур, бүр уйгагүй, хар залуугаараа хаанаасаа ийм “хэнхэг” зан суучихдаг байна аа гэж бодмоор хичээнгүй... Мэргэжлийн гэхээсээ илүүтэй мэдрэмжтэй, “нэг л өөр”. Сургууль төгсөөд нээх удаагүй төслийн багийн гишүүн болсонд нь олзуурхмаар... Яагаад гэвэл ТЭР хэлбэрт орж, хайрцаглагдаж амжаагүй, өгөгдөл сайтай “бэлэн, чанартай” бүтээгдэхүүн.
Дүүмэд хэмээн басамжилсан хандлагыг минь өөрчилж “Хотын хүүхэд” гэхэд ахуйд илүү ойр байж, амьдралын эрээн барааныг өөрийнхөөрөө танисан “хэрсүү жаал”. Ямар ч л байсан ажил мэргэжилдээ үнэнч, сэтгэлтэй ханддаг зан чанар нь үгнээсээ илүүтэй үйлдлээрээ “нүднээ илхэн” ...
“Аргагүй амраг” -г “хөөрхөн” дуулна... Чилийсэн говийн сунайсан замыг түүний дуртай “Говийн өндөр”, “Аргагүй амраг”-гүйгээр туулах учиргүй. Нэг л мэдхэд манай машиныхан бүгд “Говийн өндөр”-г дуулж сурсан.
Харамсмаар алдаа олон гаргаагүй ч хайрламаар зан чанарууд түүнд дэндүү олон. Магадгүй уншигч та намайг, түүнийг дэндүү магтжээ гэж “халаглах” бий... Үнэхээр манай төслийн багийнхан магтуулах, гайхуулах зүйлс ихтэй “дайчин” хөвгүүд... Хот, хөдөөнийх гэж биенээ ялгаагүй, олсон хүмүүжил, эзэмшсэн ажил мэргэжилдээ “ХАЙРТАЙ” ийм л залуусаар энэ баг бүрддэг.
Анхныбаяр их “инээд муутай”. Зураг авалтын үеэр хэний ч санаанд орхооргүй зүйлийг олж харчихаад, сэм сэмхэн инээсээр бүх хүмүүсийг инээлгэж байсан удаа цөөнгүй... Битгий л инээж үзээрэй дээ... гэж захиж захиж очиход хэзээний л инээчихсэн, бүр тэсэхээ байхаараа буруу харж, хуруу гараа оролдож, дээш доош нүдээ эргэлдүүлсээр хамаг “амьтныг” уруу татчихна...Хамгийн аймаар нь тэр, хүнийг “ховсдож” цуг инээхийг нь яана...”Янзын дамшиг”.
Тэр дэлхийн бүх сайхан бүсгүйчүүл түүнд харагдахгүй өнгөрчих вий гэсэн шиг харц нь тогтож ядан, ямар нэгэн сонин, ер бусын зүйлийг байнга хайгаастай, сонжоостой, “ертөнцийг тэмтрээстэй”... Гайхах юм алга... Түүнд ямар ч гариг дээрх гайхамшгаас илүү, ямар ч тэрбумтан худалдан авч чадхааргүй “ГАЛЗУУ” хорин насны ааг амтыг гамгүй эдэлж, элээж яваа “ТОВАРИЩ”.
Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн - Уйлсан ч, уурласан ч, гунигласан ч мөнх инээх тавилантай “Инээмтгий хүн” шиг ТЭР хамаг гуниг зовлонгоо, инээд, харц, зүрхэндээ нуучихаад бидний дэргэд нэвтрүүлгээ эвлүүлээд л сууж байна... Инээгээд л харина, өглөө инээсээр л орж ирнэ...
А.Навчаа