Өмнө нь зөвхөн танилуудтайгаа холбогдож, гэр бүлийнхэнтэйгээ харилцах зорилготой байсан Facebook одоо хэрэглэгчдэдээ “хайраа олох” замыг нээж өгөх гэж байна. F8 чуулганы үеэр компани “Tinder” үйлчилгээтэй ижилхэн танилцах үйлчилгээ нэвтрүүлж буйгаа зарлав.
Энэ үйлчилгээг ашиглахын тулд хэрэглэгч өөрийн нэрээ ашиглан шинэ хуудас үүсгэх бөгөөд үүсгэсэн хуудас нь найзуудад нь харагдахгүй юм байна. Харин найз биш хүмүүстэйгээ холбогдох шинэ боломж бүрдэх аж.
Цахим болзооноос өмнө Facebook бидэнд ажлын байр хайх, цахим төлбөр төлөх зэрэг олон төрлийн үйлчилгээ санал болгож байв. Учир нь хэрэглэгчдийнхээ сайт болон аппликейшнд өнгөрүүлэх хугацааг уртасгах сонирхол Цукербергт байлаа.
Тэгвэл одоо нэмэгдэж буй шинэ төрлийн үйлчилгээ нь хэрэглэгчдийг удаан хугацаагаар барихаас гадна амьдралын нэг чухал хэсэг болох ажлын эхлэл юм.