gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.09
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.09
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.09
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Мод орлох бүтээгдэхүүн, модон барилгын хийцийг импортолбол татвараас чөлөөлнө

Б.Чимэг
Эдийн засаг
2018-04-25
0
Twitter logo

Засгийн газраас энэ сарын 19-нд Гаалийн албан татвар, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-д өргөн мэдүүлсэн юм. 

Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулдаг мод орлох бүтээгдэхүүн, модон барилгын хийцийг татвараас чөлөөлөх шаардлагатай гэж Засгийн газар үзжээ. 

Ойн санг тодорхой хэмжээгээр нөхөж, нэмэгдүүлж чадахгүй байгаа энэ үед ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуй, модон эдлэлийн бизнес эрхлэгч аж ахуйн нэгжээ дэмжсэн бодлого барих шаардлагатай.

2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай  хуулиар Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан (OSM), стандартын дагуу хийсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг 2017 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл тус тус гаалийн албан татвараас чөлөөлсөн. Энэ хуулийг хэрэгжүүлэх явцад мод, модон материалын импорт жил дараалан өсөн, энэ хэмжээгээр  ойгоос ашиглах, бэлтгэх, мод хууль бус мод бэлтгэлийн  хэмжээ буурч, ойг нөхөн сэргээх цэцэрлэгжүүлэх ажлын цар хүрээ нэмэгдсэн байна.

Экологи, нийгэм эдийн засгийн ач холбогдол бүхий энэ хуулийн үйлчлэх хугацаа дууссан тул Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дахин боловсруулжээ. 

Төсөлд ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулдаг тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан (OSM), стандартын дагуу хийгдсэн угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг гаалийн албан татвараас чөлөөлөхөөр тусгажээ.

УИХ-ын гишүүд энэ төсөл нь Төсвийн тухай хуулийн 6.2.5-ыг зөрчиж байгаа эсэх, он гарснаас хойших энэ төрлийн бүтээгдэхүүнээс татвараас бүрдүүлсэн орлогын хэмжээ, цаашлаад хуулийн дагаж мөрдөх хугацаа, хууль батлагдсанаар хэчнээн төгрөгийн татварыг хөнгөлж байгааг илүүтэй тодруулав.  

Хуулийн төслийн дагаж мөрдөх хугацааг батлагдсан өдрөөс хэрэгжиж эхлэхээр тусгасан байна. Энэ оны нэгдүгээр сарын 01-ээс энэ сарын 20-ны байдлаар энэ төрлийн татварын орлого 97.9 сая төгрөг байна. Хууль батлагдвал гаалийн албан татвараас

  • 2018 оны үлдсэн хугацаанд 200 сая,
  • 2019 онд 300 сая,
  • 2020-2021 онд 400 сая орчим төгрөгийн орлого татварын хөнгөлөлтөд хамрагдана.

Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол “Монгол Улсын газар нутгийн найман хувь нь ойгоор  бүрхэгдсэн. Ойн санг тодорхой хэмжээгээр нөхөж, нэмэгдүүлж чадахгүй байгаа энэ үед ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуй, модон эдлэлийн бизнес эрхлэгч аж ахуйн нэгжээ дэмжсэн бодлого барих шаардлагатай. НҮБ-аас манай орны ойн нөөц, талбайн хэмжээ маш бага байна гэж дүгнэсэн. Улстөржилгүйгээр хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” гэв.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан