2017 онд Оюуны өмчийн газрыг татан буулгаж, Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэсэн юм. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болгон, шинэ байгууллагын нэрийг өөрчлөн, оюуны өмчийн эрхийг хамгаалах төрийн чиг үүргийг бүртгэлийн байгууллагад шилжүүлж нэгтгэсэн.
Ингэснээр оюуны өмчийн эрхийн хамгаалалтын тогтолцоог алдагдуулж, сулруулах нөхцөл болжээ. Учир нь улсын бүртгэлийн хяналтын алба улсын бүртгэлийн ажиллагаанд хяналт тавих буюу дотогшоо чиглэсэн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Харин Оюуны өмчийн улсын хяналт нь зохиогчийн эрх, патент, барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиудад заасан иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа нь оюуны өмчийн олон улсын гэрээ, хэлэлцээрүүд болон дотоодын хууль тогтоомжуудыг зөрчсөн эсэхэд хяналт тавих замаар гол төлөв гадагшаа чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг.
Энэ хоёр чиг үүргийн хяналтыг нэгтгэснээр оюуны өмчийн улсын хяналтын тогтолцоо ойлгомжгүй, хэрэгжихэд хүндрэлтэй нөхцөлд хүргэж байна гэж Засгийн газар үзжээ. Эдгээр үндэслэл, нөхцөл байдлыг харгалзан оюуны өмчийн эрхийн баталгаажилтыг хангах, олон улсын гэрээ, конвенциар хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэх зорилгоор оюуны өмчийн байгууллагыг бие даалгаж байгуулахаар тогтоолын төслийг боловсруулжээ.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 10 гишүүн Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг чиг үүргийн хувьд хоёр тусад нь зохион байгуулж оюуны үйлдвэрлэл, оюуны өмчийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, иргэн, хуулийн этгээдийн оюуны өмчийн эрхийн баталгааг сайжруулах зайлшгүй шаардлагатай гэж үздэг. Иймд Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл санаачилж өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж дэмжсэн.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, “Ер нь оюуны өмч, улсын бүртгэл байнга тусдаа байж, өөр өөрийн чиг үүргээ хэрэгжүүлж ирсэн байгууллагууд. Нэгтгэсэн ч гэсэн оюуны өмчийн газар нь хуучин ажиллаж байсан байрандаа бий. Цалин нь төсөвт байгаа, харин нэг даргын цалингийн асуудал яригдах байх, үүнийг сайдын багцаас шийдээд явах боломжтой. Цаашид Оюуны өмчийн газар гэсэн нэрээрээ явах нь” гэлээ.
Мөн тус яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг оюуны өмчийн газрыг бие даалгаснаар гадаад хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, олон улсад нээлттэй, ойлгомжтой болгоход сайн талтай. Бүтэц, орон тоо, төсөв санхүүгийн хувьд өөрчлөлт гарахгүй. Хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд заасны дагуу оюуны өмчийн багц хуулийн төслийг шинэчлэн боловсруулж Улсын Их Хурлын намрын чуулганд оруулж хэлэлцүүлэхээр ажиллаж байгаа гэв.
Энэ асуудлыг хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувь дэмжлээ гэж гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.