Хэрвээ автомашин үйлдвэрлэгчид БНХАУ-ын зах зээлд амжилтад хүрэхийг хүсвэл цахилгаан хөдөлгүүртэй загвар үйлдвэрлэх хэрэгтэй. Жишээлбэл Бээжин хотод цахилгаан хөдөлгүүртэй машин авсан хүмүүс машин эзэмших эрх авахын тулд дугаарын сугалаанд оролцох шаардлагагүй.
Тийм ч учраас зөвхөн Хятадын баячуудад зориулсан Maybach концепц загварыг танилцуулжээ. The Vision Mercedes-Maybach Ultimate Luxury хэмээх энэ загвар дөрвөн дугуй хөтөлдөг, цахилгаан хөдөлгүүртэй төдийгүй өөрийн гэсэн цайны иж бүрдэлтэй аж.
Мэдээж хэрэг доторх засал нь хүртэл чамин, тансаг болжээ. Модон болон гялгар хөнгөн цагаан оруулгатай, цагаан арьсан суудалтай аж. 750 морины хүчтэй, дөрвөн тусдаа хөдөлгүүртэй бөгөөд нэг удаа цэнэглээд 360 км зам туулах чадалтай.