“Эрдэнэс Монгол” ХХК-ийн 100 хувийн эзэмшил дор “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийг байгууллаа. “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, “Алт 2” хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор энэ компанийг байгуулжээ.
Шинэ компанийн гүйцэтгэх захирлаар Д.Ариунболдыг томилов. “Эрдэнэс алт ресурс” ХХК Монгол Улсын нутаг дэвсгэрт үнэт металл эрэх, хайх, олборлох, цэвэршүүлэх, борлуулах чиг үүрэг бүхий аж ахуйн нэгж байх юм.
Компанийг геологи хайгуулын ажил гүйцэтгэж улсын алт, мөнгөний нөөцийг нэмэгдүүлж, олборлолтын хэмжээг өсгөх, үнэт металлыг олон улсын стандартын дагуу Монголд цэвэршүүлэх, эрдсийн санг арвижуулах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, Монгол Улсын зээлжих зэргийг өсгөх томоохон зорилтын хүрээнд байгуулжээ.
Д.Ариунболд энэ албан тушаалыг хашихаас өмнө "Эрдэнэс Таван толгой" ХК-ийн захирлаар ажиллаж байсан юм.