УИХ-ын гишүүн Х.Болорчулуун тэргүүтэй гишүүд Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж байгаа юм. Харин “Морин уралдаан уламжлал, шинэчлэл хөдөлгөөн”-өөс энэ төслийн хоёр заалттай санал нийлэхгүй гэдгээ хэвлэлийн бага хурал хийн, мэдэгдлээ.
Тэд наадамд уралдах морьдыг сэрвээний өндрөөр шалгаруулбал эрлийз морьдыг Монгол адуунаас ялгаж чадахгүй гэж үзэж байгаа юм. Мөн азарга, их насны морьдын уралдаантай хамт соёолон насыг уралдуулах нь алдарт, манлай, тод манлай уяачдын тоог ихээр нэмэх сөрөг үр дагавартай гэв.
“Морин уралдаан уламжлал, шинэчлэл хөдөлгөөн”-өөс нийт уяач, малчид, хурдан морь сонирхогч дэмжигчдэд хандан дараах уриалгыг гаргажээ.
Нэгдүгээрт, Монгол улсын бүх сумдаас энэ асуудлаар тус бүр нэг уяач, төлөөлөлөө оролцуулан “Уяачдын улсын чуулган” зохион байгуулж, Үндэсний баяр наадмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд төлөөллийн олонхын саналыг тусгах;
Хоёрдугаарт, Наадмаар уралдах морьдыг эрлийз, Монголоор нь генетикийн түвшинд ялгах хүртэлх хугацаанд морьдыг үүлдэрлэг байдал, сэрвээний өндөр зэргийг харгалзан уралдуулах;
Гуравдугаарт, Эрлийз морьдоо сонгомол байдлаар хөгжүүлж, тойруулга болон ойрын зайн уралдааныг хөгжүүлэх, эрлийз болон цэвэр цусны адууг ялган, спортын чиглэлээр тусад нь уралдуулах;
Дөрөвдүгээрт, Монгол уламжлалт өв соёлоо хадгалан үлдээх, монгол морины уралдааныг Монголоор нь авч үлдье.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн төсөл хэлэлцүүлгийн түвшинд байна. Хуулийг батлахаас өмнө уяачдын улсын чуулганыг зохион байгуулж, уяачдын олонхын саналыг тусгах нь зөв гэж Морин уралдааны уламжлал, шинэчлэл хөдөлгөөний ерөнхий зохицуулагч М.Ариунболд хэллээ.
Б.Намуунцэцэг