gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Долоо хоног, онцлог, содон, дуулиант үйл явдал

Улс төр
2008-03-29
0
Twitter logo

АН-ынхан дотооддоо зөрчилтэй байна
Мягмар гаригт УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт болов. Энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд ээлжит бус чуулган хийж байгаагүй санагдана. Тэгэхлээр 2006 онд шинэчлэн найруулсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь хэчнээн чухал  асуудал болсон нь илт. Стратегийн ач холбогдолтой гэх ордуудыг эзэмшихэд Монголын төрийн оролцоо ямар байх тухайд МАХН, АН хоёр тохиролцоонд  хүрснээ   дарга нар нь сэтгүүлчдийг дуудан цуглуулж байгаад мэдээлсэн. Говиос минь олдсон хоёр алдартай орддоо хөрөнгө оруулах тухай Гэрээгээ ч хуульд оруулах өөрчлөлт дээр үндэслэн  байгуулахаар төлөвлөсөн.

Ийн сүр дуулиан болж байж нээсэн чуулганы төгсгөл УИХ дахь АН-ын гишүүдийн хүсэлтээс  болж тун “шувтан” боллоо. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар бэлтгэсэн хоёр төслийг нэгтгэхдээ Засгийн газарт илүү эрх мэдэл олгож гэсэн учир нь үл олдох авираар тайлбарлаад байв. Дарга нь зөвшөөрсөн асуудалд гишүүд нь саад болоод, АН-ыг ганц дарга төлөөлөхгүй гээд байгаа нь сонгуулийн босгон дээр тус намынхны эв түнжин ямар байгааг харуулсан явдал боллоо.

Олимпийн эрх олширсон нь
Долоо хоногийн эхний өдрүүдийг эмэгтэй бөх, боксчдын бахдам амжилт чимж байлаа. Бөхийн Ц.Энхжаргал, Б.Одончимэг нар БНСУ-ын Жэжүд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс, боксын П.Сэрдамба, З.Энхзориг, Х.Мөнх-Эрдэнэ нар Казахстаны нийслэлээс “Бээжин-2008” олимпийн наадамд өрсөлдөх эрх авлаа.

Ийнхүү Монголын олимпийн багийн гартаа  хийсэн эрхийн тоо 13-т хүрч, сүүлийн хэдэн олимпод дуулдаагүй хэмжээнд очих найдвар төрүүлэв. Учир нь жүдочид дахин найман эрх хүртэх тооцоотой, чөлөөт бөх, эмэгтэй бөх, хүндийг өргөлтийн тэмцээнүүд дуусаагүй, хөнгөн атлетик, усанд сэлэлтийн төрөлд 3-4 “орон тоо” буй билээ. Багаар бодоход л 24 эрхийг Монголын тамирчид ширүүн тэмцэл дундаас олоод байна.
“Атланта-96” олимпод манай 17 тамирчин оролцсон бол “Сидней -2000”, “Афин-2004”-т тус бүр 20 тамирчнаа илгээсэн юм.

 Иракт байдал хүндэрлээ
Дарангуйлагч С.Хусейны дэглэмээс чөлөөлөгдөөд таван жил болж буй Иракт байдал улам хүндэрч байна. Эзлээд авах амархан ч эмхлэн байгуулна гэдэг хэцүү бололтой. Сүүлийн үед шийтүүд, Иракийн цагдаа нарын хооронд   мөргөлдөөн хэдэнтээ гарлаа. Газрын тосоор баялаг Басрад ширүүн тулалдаан болж байгаа төдийгүй газрын тос дамжуулах хоолой дэлбэрсний улмаас дэлхийн зах зээлд баррель нефтийн үнэ 108 ам.долларт хүрэв. Багдад, Басра, Кут, Садр зэрэг томоохон хотуудад шөнийн цагаар хөл хорио тогтоосон ч байдал дээрдсэнгүй. Басрагийн тулалдаанд нийтдээ  130 хүн алагдаж, 350 орчим хүн шархаджээ.

Багдад хотод хөл хорио тогтоосон өдөр тусгай хамгаалалттай “Ногоон бүс” рүү хэд хэдэн удаа пуужин   харвалаа. Иракийн удирдагчид самуун дэгдээгч, гэмт хэрэгтнүүдийг номхруулж, байдлыг гартаа оруулна гэдэгт эргэлзэхгүй байгаа юм.

Монголд нүүрлэсэн аюул батлагдлаа
Мөнгөн усны хор, аюул Монголын хэдхэн суманд, алтны үндсэн орд газруудад тархаж буй тухай хар мэдээ сүүлийн хэдэн жил яригдсан. Харин одоо химийн онцгой хортой бодис бүр нийслэлд  их хэмжээгээр олдож сенсаац дэгдэв. Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Тэн Хун” компанийн байрнаас 1.5 кг мөнгөн ус олдсон нь хүн ам цөөнтэй Монгол Улсын хувьд түгшүүрийн дохиог хангинуулж байна. Гэхдээ энэ бол зөвхөн нэг удаагийн нотлогдсон баримт. Үүний цаана хэчнээн хэмжээний хор хадгалагдаж байгааг мэдэхгүй юм.

Химийн онцгой хортой бодис мөнгөн ус нь хүний төв мэдрэлийн системийг гэмтээж, аажмаар хордуулдгаараа тун аюултай. Ялангуяа жирэмсэн байхдаа мөнгөн ус хэрэглэж байсан эхчүүдээс төрөлхийн мэдрэлийн согогтой, саажилттай хүүхэд төрдөг. Уг нь мөнгөн усны хор Монголд хэдийнэ нүүрлэж, сөрөг үр дагаврууд  гарч эхэлснийг эрдэмтэн судлаачид, сэтгүүлчид хэдэн жилийн өмнөөс анхааруулсан. Гэвч төрийн хатуу чанга бодлого, хяналт өнөөдрийг хүртэл байгаагүй гэдгийг энэ удаагийн хэрэг баталлаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан