Өчигдөр АНУ-ын Охайо мужид 16 настай хүү машиныхаа арын суудалд хавчуулагдаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тусламж ирэхийг хүлээж олон цаг болсон тэрээр 911 рүү залгаж “Яаралтай тусламж явуулаарай, би үхэж байна” хэмээн хэлсэн аж.
Тэрээр орон нутгийн цагаар 15:00 цагт 911 рүү залгаж “Би нэг их удахгүй юм шиг байна. Хэрвээ намайг үхвэл ээжид минь хайртай гэж дамжуулаарай” гэжээ.
Одоогийн байдлаар чухам яагаад ийм хэрэг болсон нь тодорхойгүй бөгөөд шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр “Цээжин дээр нь хэт их ачаалал ирснээс болж амьсгал боогдож нас барсан” гэсэн байна.
Хүү анх цагдаа руу ярихдаа Севен Хиллс сургуулийнхаа зогсоол дээр алтлаг өнгийн Honda Odyssey загварын автомашин дотроо гацсан гэжээ. Тэрээр “Туслаарай, надад яаралтай тусламж хэрэгтэй байна. Огтхон ч тоглоогүй” хэмээн ярьсан бичлэгийг нь цагдаагийн газраас нийтэлсэн аж.
Туслахаар очсон цагдаагийн алба хаагчид машины байршлыг тодорхойлж чадахгүй байсан учраас анх дуудлага өгснөөс бүтэн таван цагийн дараа хүүгийн эцэг машиныг нь олжээ.
Чинчиннати хотын зөвлөлийн гишүүн Эми Муррей “Энэхүү харамсалтай хэрэгтэй холбоотой бүхий л мөрдөн шалгах ажиллагааг хийж, 911-ийн дуудлагын төвд асуудал байгаа эсэхийг нягтлан шалгана” гэсэн байна.
Cincinnati.com сайтад бичсэнээр өнгөрсөн жил Honda компани 2011-2017 оны хооронд үйлдвэрлэсэн 900 мянган ширхэг Honda Odyssey загварын автомашины хоёрдугаар эгнээний суудлынх нь түшлэг урагш болоод гацдаг гэсэн шалтгаанаар эргүүлэн татахаар болж байжээ.
Хүүгийн унадаг байсан машин нь 2002 оны загвар учраас одоогийн байдлаар ийм үйлдвэрлэлийн гажиг байсан эсэх нь тодорхойгүй юм. Honda компаниас гаргасан тайланд дурдсанаар яг ийм суудалтай холбоотой 46 хэрэг гарч, хүмүүс бага зэрэг гэмтсэн тохиолдол бүртгэгдэж байжээ.